УИХ-аар 2006 оны төсвийн гүйцэтгэл, 2007 оны төсвийн тодотгол ид хэлэлцэгдэн буй энэ үед бид Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхтэй уулзлаа.
-Жил жилийн төсвийн гүйцэтгэл ярихаар л баахан зөрүүтэй тоонууд гаргаад улс төрийн намууд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлээд эхэлдэг?
-2006 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газар тайлангаа гаргаад аудитын дүгнэлт гаргуулаад УИХ-д өргөн барьчихсан байгаа. Сангийн яамнаас би сүүлийн гурван жилийн төсвийн гүйцэтгэлийг авч үзсэн. Өмнөх жилүүдэд бол аудитынхан дүрэм журам тодорхойгүй, зарим асуудлыг тайландаа бүрэн хамруулаагүй гэдгээр голлон шүүмжлэлүүд гаргадаг байсан. Харин 2006 оны хувьд нэлээд өргөн хүрээг хамарсан тайлан гаргаж, "УИХ-ын батласан төсвийг 59 тэрбум төгрөгөөр хэтрүүлжээ гэж дүгнэлтдээ бичсэн байгаа. Үүнийг аудит ч гэнэт нээж илрүүлсэн юм биш ээ, Засгийн газар өөрөө бичилтийн хувьд ингэж гарсан гээд хийчихсэн байсан. 59 гэж яриад байгаа нь Монгол улсын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн ч биш нийт зарлага гэж байгаа биз. Нийт зарлага гэдэг маань урсгал зардал, хөрөнгийн зардал хоёрын нийлбэр л дээ. Одоо манай дотоодод зарагдаж байгаа бүхнийг хэлж байна гэсэн үг. Гэхдээ яг Монгол улсын төсөвт бол үүнээс гадна гадаад зээлийн эргэн төлөгдөлтийн үр дүн бас тусгагддаг юм. Тэгэхлээр яг нийт дүнгээр бол 15.4 тэрбум төгрөг энэ дүнгээр байх ёстой. УИХ-ын баталсан дүн бол энэ 15.4 тэрбум төгрөг. Гэтэл аудит урсгал зардлыг барьж хийсэн байгаа. Одоо дотоодод зарагдсан мөнгөний талаар л ярьж байгаа юм. Гэтэл гадаа-дад зарагдсан мөнгөний талаар үндсэндээ хаячихсан байна лээ. Тэгэхлээр энэ дүнг л өнөөдөр шүүрч аваад нэгдүгээрт тавиад яриад байгаа.
-Ер нь тэр бичилтээр л харагдаж байгаа гэдэг төсөв хэтрэлтийг та мэргэжлийн хүний хувьд сайн тайлбарлаад өгнө үү. Улс төрийн намууд хоорондоо тоглолт хийх бай болгоод байх юм?
-Засгийн газар өөрөө бичилтийн хувьд гүйцэтгэлээсээ 59-өөр илүү байна гэдгийг гаргаад тайлбарыг нь тайлан дотроо биччихсэн байгаа. Монгол улсын хөгжлийн санд төвлөрүүлсэн орлогын давуулалтаас төлөвлөсөн зардал хэтэрсэн мэт харагдаж байна. Яагаад ийм байна вэ гэхээр өнгөрсөн жил Монгол улсын хөгжлийн сангийн хуулийг эрх зүйн хувьд ярих ёстой байх л даа. УИХ дээр. Угаасаа л энэ дээр 59 гээд гарчихсан учраас зарим хүмүүс энгийн зүгээр нэг тооны зөрүү ярих гэж байна. Энэ дээр 59 гээд хэтэрчихсэн байна. Аудит ч 59 гээд биччихсэн байна. Сургуулийн хүүхдийн тоо шиг л энгийн тоо. Гэтэл хуулийн хувьд болохоор Монгол улсын хөгжлийн сангийн тухай хууль маань 2006 онд биш, 2007 онд гарсан хууль байгаа юм. Энэ хууль 2007 оны хоёрдугаар сарын долооноос эхэлж мөрдөгдөж эхэлсэн. "Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хууль" гэж байгаа биз. 2007 оны зургадугаар сарын 29-ны өдөр батлагдсан тусгай сангийн тухай хуулиар өнгөрсөн онд энэ санг байгуулсан. Энэ хуулиар Монгол улсаа хөгжүүлэх сангийн зарцуулах эрхийг хэрхэн зохицуулсныг сайн анхаарах хэрэгтэй л дээ. УИХ дээр болохоор энэ асуудлыг ерөөсөө ярихгүй байгаа. Хуулийн 6.3-д "Тусгай сангийн захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана" гэж байгаа. Тэгэхээр тухайн үедээ яг 2006 оны мөрдөгдөж байсан хуулиараа Засгийн газар өөрөө захиран зарцуулах эрхтэй байсан. Шинэ хууль байгаагүй. Гэтэл өнөөдөр шинэ хууль гарчихсан нөхцөлд энэ хуулиар зохицуулчихсан юм шиг, тэгээд энэ мөнгийг зарчихсан юм шиг яриад, ойлголт өгөөд байгаа байхгүй юу. Гэтэл энэ мөнгийг 2006 онд Засгийн газар зөвхөн бүрдүүлсэн. Хэтэрсэн, барьсан бол хамаа байхгүй тэр 177.5 тэрбумыг л бүрдүүл-сэн. Тэгээд бүрдүүлсэн орлогоо нэг санд хуримтлуулаад улсын төсвөөс тусгаарлаад Монгол банкинд байршуулсан байхгүй юу. Яагаад ингэж байршуулсан бэ, гэвэл тухайн үед энэ хуулийн төсөл батлагдаагүй яригдаад явж байсан. Нөгөө талаар Засгийн газрын тусгай сангийн хуульд ерөнхийдөө гурван чиглэлтэй байна гэсэн ерөнхий заалт л байгаа. Хөгжлийн сан маань давагдашгүй хүчин зүйлээс үүссэн нөхцөлийн улмаас орлогын үлдэгдлийг нөхнө, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтанд зориулна. Ерөөсөө 2006 оны хуулийн төсөл нь энэ л байсан. Харин цаашдаа тусгай сантай болох тухай хуулийн төсөл явж байсан учраас үүнийг тусд нь тооцох ёстой гэдэг агуулгаар л Монгол банкинд тусгай дансанд байршуулсан байхгүй юу. Гэтэл яг үнэндээ бол үүнийг ингэж, тэгж захиран зарцуулна гэх мэтийн нарийвчилсан ойлголт гараагүй. Тэгээд ч тэр сангийн 177.5 тэрбум төгрөгийг зарцуулаач үгүй. Зарцуулаагүй гэдгийг юугаар батлагдах вэ гэхээр Монгол банкинд яг тэр төрийн сангаас бичилт хийгээд, бичилт хийсэн дансных нь хуулга энд байж байна. Урьд нь ийм их хэмжээний орлого манай эдийн засагт байгаагүй. 200-гаад тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү дээ. Тэгэхээр тухайн жилийн гүйцэтгэлээр ярих юм бол 6.1-тэй тэнцэхүйц мөнгө явах нь байна шүү дээ. Шинээр гараад ирсэн ийм том сангийн бичилтийн тухай асуудал энд ерөөсөө зохицуулагдаагүй. Нягтлан бодох бүртгэлиин санхүүгийн таилан баланс гаргах тухай урьд нь сангийн яамнаас баталсан дүрэм журмууд байгаа юм л даа. Тэгэхлээр ийм их хэмжээний дүнг төсвийн тэнцэлд энэ бол төсөвт орох хэрэгтэй гээд заачихсан байгаа татварын орлого. Иймээс төсвийнхөө тэнцлийг хангах үүднээс нэг талд нь орлого гэж бичээд, нөгөө талд нь зарлага гэж бичсэн. Тэгэхлээр зарлага гээд бичигдсэн дүн нь хэтэрсэн болж харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл зарагдаагүй гэдэг нь Монгол банкин дахь данснаас харагдаж байгаа. Хууль батлагдсан 2007 оны хоёрдугаар сарын зургааны өдөр Монгол банкин дахь дансанд 180 тэрбум 355 сая төгрөг байсан. Тэгэхээр оны эцэст шилжүүлсэн мөнгө маань 177 тэр бум 500 сая төгрөг. Тэгэхлээр аудит зүгээр тэр төрийн сангаас гаргасан бичилтийг хараад цаана байгаа агуулгыг нь хараагүй. Бүр мөнгө байна уу, үгүй юу гэж ч үзсэн юмуу, үгүй юмуу. Бараг үзээгүй юм шиг байгаа юм. Гэтэл тэд ажлаа хийхдээ үүнийг очоод л үзчих ёстой байсан байхгүй юу. Тэд үнэхээр л төсөв хэтэрсэн, мөнгө алга болгон гэж үзэж байгаа бол "Энэ мөнгө чинь хаачив" гээд очоод үзчих байсан юм. Тэгтэл Монгол улсаа хөгжүүлэх сангийн тухай шинэ хуулийн дагуу 2007 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр анхны зарлага хоёр тэрбум 222 сая төгрөгөөр хүүхдийн мөнгө олгож эхэлсэн.
-Тэгвэл 2007 онд зарцуулалт нь хийгдэж эхэлсэн болохоор 2007 оны төсөв дээр Монгол улсыг хөгжүүлэх сан-гийн мөнгөний зарцуулалтыг ярих ёстой юм биш үү?
-Монгол улсын хөгжлийн сангийн тухай асуудал бол 2007 оны төсөв дээр л яригдах ёстой. Одоо тэр 59 тэрбум төгрө-гөөр хэтэрсэн тухай асуудал угаасаа байхгүй ээ. Зөвхөн дүрэм журмаа сайн ойлголцоогүйгээс болоод байгаа асуудал. Аудит ч тэрийг ойлгоогүй, ерөөсөө төрийн сангийн гаргасан энэ дүнгээрээ л ярьчихаж байгаа байхгүй юу. Ярих ярихдаа үнэхээр ярих гээд байгаа бол бүр нийт зарлага ба цэвэр зээлийг авах ёстой. Тэгэх юм бол энд чинь 15 тэрбум төгрөгийн асуудал ярих ёстой. Гэтэл хамгийн сонирхолтой нь сонирхож байгаа дүнгээ л авч яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энд аудит жаахан хөнгөн ажиллажээ гэж дүгнэхээс өөр аргагүй. Би аудитынхантай ярилцаж үзсэн. Тэд ч ойлголцож болох асуудал л гэж үзэж байгаа.
-Тэгвэл сөрөг хүчин аудитын гаргасан 59 тэрбум төгрөгийн төсөв хэтрэлтийг өөрсдөө тооцож үзээд 137 тэр-бум болгочихоод байгаа?
-100 гаран тэрбумаараа хэтрэлт гарах ямар ч үндэс байхгүй. Тэр одоо хаанаасаа тийм юм гаргаж ирсэн юм бол мэдэхгүй.
Энд бүх ерөнхийлөн захирагчдын эсрэг л юм байж байна л даа. Яахав зарим нэг гадаад зээлээ ашигладаг авто зам энэ тэрийн асуудал байхгүй л дээ. "Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай" хуулийн дагуу тухайн жилийн төсвийг ерөнхийлөн захирахаар баталж байгаа шүү дээ. Яг энэ ерөнхийлөн захирахаар батлагддаг 33 саяд багтсан дарга нарын багцыг оруулсан. Гэхдээ эндээс яаж ч бодоод тийм мөнгө гарахгүй. Сангийн сайдын түрүүний дурдсан Монгол улсын хөгжлийн сангийн орлогоос давсан зарлага, нэмж орсон орлого, түүний бичилттэй холбоотой 91 тэрбум төгрөг орсон байх. Энэ дүн орсон учраас л нөгөө 59 тэрбум төгрөг гэдэг тоо чинь гарч ирээд байгаа. Хэрвээ энэ бичилтийг залруулаад, нэгэнт зарагдаагүй мөнгө байна гээд ойлгох юм бол үүнийг бусад улсын жишгээр бол ядаж дотор нь "Энэ бол зарагдаагүй мөнгө, тусгай дансанд байршуулсан. Үүнийг одоо цэвэрлэж тооцно"гээд тайлбар хийх ёстой байхгүй юу. Тэгэхээр 59 тэрбум биш, 91 тэрбумаас 59 тэрбумыг хасахаар 32 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч харагдана. Гэхдээ хэмнэлт гарчихлаа гээд бусад сайдуудыг төсөв хэтрүүлээгүй гэж хэлж байгаа юм биш.
-Төсөв хэтрэлт ярихаар л агентлагийн дарга нарын төсөв захиран зарцуулах асуудал яригдаж, маргаан үүсгэдэг?
-Агентлагуудын асуудал байгаа гэж Сангийн сайд хэлээд байгаа шүү дээ. Харин энэ дотор БСШУ-ны сайд, НХХ-ийн сайдын багцын хувьд бол тодорхой шалтгаантай юм шиг байна лээ. Сайд нар өөрсдөө ч байнгын хороон дээр тайлбараа хийж байгаа. Хүүхдийн үдийн цай хөтөлбөрт зарцуулсан мөнгө гэхчилэн. Гэхдээ энэ бүгдийг Засгийн газар дангаараа мэдээд зарцуулсан ч асуудал юм биш. УИХ-аар яригдсан. Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгч, үүний дагуу л зарцуулсан хэрэг. Гагцхүү яг тэр зарцуулсан мөнгөө тодотголдоо оруулж батлуулаагүй л асуудал байгаа юм.
-Тухайн үед нь яагаад тодотгол хийж өгөөгүй юм бол?
-Тэрийг Сангийн сайд л хариуцах байх.
-Төсвийн тодотголд 100 орчим тэрбум төгрөгийг урсгал зардалд тавьсан байна гэхчилэн шүүмжлэл яваад байна. Үүнээс болоод төсвийн тодотгол гацах маягтай боллоо?
-Төсвийн тодотгол ямар нэг байдлаар гарах л байлгүй дээ.Төсвийн тухай хуулиараа төсөв зайлшгүй батлагдах ёстой хугацаа 12-р сарын нэгний дотор гээд заачихсан байгаа. Төсвийн гүйцэтгэл ч хаврын чуулганаар батлагдах ёстой. Түүнээс биш тодотголыг одоо заавал батална гэсэн ямар ч хууль зүйн заалт байхгүй. Энэ нь УИХ-ын өөрийнх нь л үзэмжийн асуудал. Шаардлагатай гэвэл баталж болно. Тодотгол батлагдахгүй байснаараа хууль зөрчигдөж байгаа асуудал байхгүй.
-Яригдаад байгаа 100-гаад тэрбум төгрөгийн тухайд?
-Хамгийн гол нь шинэ гэр бүлийн мөнгөний асуудал байгаа. 2006 оны тавдугаар сарын таванд "Хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай" хууль батлагдан гарсан. Үүгээрээ шинэ гэр бүлд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлж эхэлсэн. Хэдийгээр 2007 онд батлагдсан ч гэсэн жилийн дундуур гаргасан болохоор бэлтгэлгүй байсан. Урьдчилаад тэрийг олгох эсэх нь тодорхойгүй байсан. Хоёрдугаарт шинэ гэр бүлд мөнгө олгож эхэлснээр шинэ гэр бүл бологчдыг нэмэгдүүлж, тоо нь эрс нэмэгдсэн байгаа. Тухайлбал 2006 онд бүртгэгдсэн гэр бүлээс 24.2 мянган гэр бүл мөнгөн тусламж авч чадаагүй. Энэ мөнгө маань 2006 оны төсөвт байхгүй учраас 23.6 мянга нь л мөнгөө авсан юм байна. Тэгэхээр цаана нь 24.2 мянган гэр бүлд 12.2 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Үүнийг Засгийн газар дангаараа дур мэдээд зарцуулаад байсан юм биш. Одоо урсгал зардалд энэ мөнгийг нэмэх шаардлагагүй гэх юм бол өөрөө мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулиа зөрчинө.
-Бүлэг, зөвлөл хамтарсан ажлын хэсэг байгуулаад төсвийн тодотгол дээр ажиллах нь Засгийн газрын хувьд хүндрэлтэй ч юм уу, эсвэл нааштай үр дагавар авчирдаг уу?
-УИХ энэ асуудалыг шийдэх ёстой учраас ажлын хэсэг байгуулж болно. Гагцхүү УИХ-ын гишүүдийн гэж яригдаад байгаа 19 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ нэлээд асуудал үүсгэх байх. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсвийг санал аль ч улсын жишгээр УИХ-д хэдийгээр батлах эрх нь байгаа ч 12-дугаар сарын нэгнээс өмнө батлахгүй бол парламент нь өөрөө тардаг.
Тэгэхээр нэг бол Засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй байж байгаад Засгийн газраа унагаад шинэ Засгийн газар байгуулах хэрэгтэй. Төсвийг нь батлахгүй л бол төсөвгүй Засгийн газар өөрөө ажиллах боломжгүй болно. Гишүүдийн гэгдээд байгаа 19.5 тэрбум төгрөгийн асуудал орно гэдэг бол том асуудал. УИХ өөрөө байгуулсан Засгийн газрийнхаа бодлогыг дэмжихгүй байна гэдэг бол зөрчилтэй байдал үүсч байна гэсэн үг.
-ҮХЦ дээр унаад байгаа тэр гишүүдийн 250 саяын тухайд гарцаагүй хүнд байдал үүслээ. Одоо нэгэнт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц байна уу?
-Энэ асуудлыг УИХ яаруу шийдсэн юм болов уу гэж бодож байна. Улс төрчид гарал үүслийг нь 10 сая төгрөг нэмэгдсээр байгаад одоо 250 саяд хүрээд байна гэж ярьдаг шүү дээ. Санаа нь тийм байж болно. Гэхдээ гишүүд үнэхээр сонгогдсон тойргийнхоо гишүүдийн саналыг төсөвт тусгах ёстой л гэж үзээд байгаа юм бол төсвийг хэлэлцэн баталдаг хуульдаа өөрчлөлт оруулаад, зарчмынх нь дагуу явах ёстой. Төсвийг хэлэлцэн батладаг журам, хуулиараа саналаа өгөөд орж ирээгүй байна гэж үзвэл тэр саналаа Засгийн газраар хэлэлцэх явцад нь тусгуулах ёстой шүү дээ. Тэгж байж Засгийн газрын бодлого болж орж ирэхээс биш, Засгийн газраар хэлэлцсэний, тэр тусмаа бүр өргөн барьчихсаны дараа тийм их хэмжээний төсөл ороод ирэхээр бүх процедурыг л эвдэж байгаа юм. Тэгэхээр удирдлага санхүүжилтийн тухай хуульд "Төсөв хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүдийн саналыг авч хэлэлцэнэ" гэсэн заалт л оруулчих хэрэгтэй. Засгийн газрын хувийн сонирхолдоо биш аль ч улсын жишгээр төсвөө өргөн баридаг шалтгаан нь макро эдийн засгийнхаа тэнцвэртэй байдалтай л холбоотой асуудал. Түүнээс биш хүссэн болгоны хэрээр мөнгө нэмээд байвал нөгөө талдаа орлого чинь өөрөө хэмжээтэй шүү дээ.
М.МӨНХЧИМЭГ