Хэвлэлийн бага хуралд
Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Г.Бурмаа, хуульч О.Баасанхүү, Ногоон
хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Молор-Эрдэнэ, Иргэдийн альянс төвийн
тэргүүн Ж.Занаа нар болон Сүхбаатар дүүргийн шийдвэрээр баривчлагдаад байгаа
А.Саруулын ах А.Цэлмэг нар оролцож Монгол Улсад хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж
байгаатай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хамтран тэмцэх хэрэгтэй байна гэлээ.
Суулт хийх, өлсгөлөн зарлах, ажил хаях зэрэг нь"цагсаал цуглаан биш" гэж Олон улсын Хүний эрхийн тайланд тодорхой заасан байдаг. Тийм учраас тэд иргэний эрхийг зөрчсөн дээрх үйлдлийг эсэргүүцэж Хүний эрхийн дэд хороонд хандан энэхүү шийдвэрийг хянаж үзэхийг шаардаж байгаа аж. Тэд эрх нь зөрчигдсөн олон хүний өмнөөс, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө дуугүй суулт хийсэн бөгөөд энэ нь нийгэмд ямар нэгэн хор хохирол учруулаагүй атал хорьж саатуулж байгаа нь дарангуйллын тод илрэл гэж тэд үзэж байгаа гэв. Герман, Австри улсын Ногоон нам А.Саруулыг ийнхүү баривчилсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж түүний эрх чөлөө, шударга ёсны төлөө баривчлагдан саатуулагдталаа тэмцэж байгаа нь улс төрийн нөлөө бүхий хүн болсныг гэрчилж байна гэж үзсэнийг О.Бум-Ялагч дурьдаж байлаа. Мөн А.Саруулын ах "миний дүү Монгол хүнийхээ эрх ашгийн төлөө үгээ хэлж явсныхаа төлөө Монгол нутагтаа хоригдож баривчлагдсаныг эсэргүүцэж даруй суллахыг шаардаж байна" гэсэн юм.
Г.Урантуяа