Дэлхийн хүн амыг нэг хүсэл, нэг мөрөөдлийн дор нэгтгэж байгаа “Бээжин-2008” зуны олимпийн наадам зохиогдож буй энэ үед Гүрж, Орос хоёр улс газар нутгийн маргаанаас болж дайтах хэмжээнд хүрээд байгаа билээ. Харин энэ үед олимпод оролцож буй Гүрж, ОХУ-ын тамирчид спортын амжилт, баяр бахдалаа хуваалцан тэврэлдэж байна. Гүржийн тамирчин Нино Салуквадзэ 10 метрийн хийн буудлагын төрлөөр эх орондоо анхны медалийг авчирсан юм. ОХУ-ын тамирчин Наталиа Падерина мөнгөн медаль хүртэж, харин Гүржийн тамирчин Нино Салуквадзэ хүрэл медаль хүртсэн бөгөөд медаль гардуулах ажиллагааны дараа хоёр орны тамирчид хамтдаа тэврэлдэн зургаа авахуулсны дараа Падерина Салуквадзэг үнссэн байна.
Салуквадзэ “Энэ медаль манай улсад энэ хүнд хэцүү үед хамгийн хэрэгтэй зүйл. Надад болон манай ард түмэнд тун хэцүү үе ирлээ” хэмээн ярьсан байна. Гүржийн засгийн газраас 35 тамирчныг олимпид илгээсэн юм.
Одоогоор ОХУ, Гүржийн хоорондын мөргөлдөөний улмаас нас барсан хүмүүсийн тоо 1500-д хүрээд байгаа билээ.
О.Ариунбилэг