gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

GoGo.mn 2008 оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна: Спорт

Спорт
2008-12-30
0
Twitter logo

Үндэсний портал GoGo.mn-ийн нэрлэж буй оны онцлох үйл явдлын жагсаалт  үргэлжилж байна. Энэ өдөр бид энэ жилийн хамгийн сайхан үйл явдлууд болох спортын салбарт гарсан онцлох үйл явдлуудыг нэрлэлээ.

Шинэ залуу бөхчүүд хүч төрөн гарсан Монгол наадам
Энэ жилийн наадам урьд хожид болоогүй шинэлэг, сайхан наадам болсон. Хүчит 512 бөх наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хүч бяраа сорьж, хоёр шинэ начин, хоёр шинэ харцага цолтон, нэг заан, нэг гарьд, нэг арслан наадмаас төрлөө.

Монгол улсын начин:
-Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Ж.Оргил
-Говь-Алтай аймгийн харъяат Ш.Тогтохбаяр

Монгол улсын харцага:
-Төв аймгийн харъяат аймгийн арслан Ө.Даваабаатар
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат улсын начин Т.Амартүвшин

Монгол улсын заан:
-Говь-Алтай аймгийн харъяат аймгийн хурц арслан Б.Соронзонболд

Монгол улсын гарьд:
-Говь-Алтай аймгийн харъяат улсын харцага Н.Ганбаатар

Монгол улсын арслан:
-Өвөрхангай аймгийн харъяат улсын начин До.Ганхуяг

Харин Хүй долоон худагт хоёр мянга гаруй морьд шандас юугаан сорьсон юм. Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан шарга азарга Дархан түмэн эх болж уясан эзэн, унасан хүүхэд, унаган эзнийхээ баярын магнайг тэнийлгэсэн. Шарга улсын наадамд 1999 оноос хойш тав дахиа, бүсийн болон даншигт маш олон удаа түрүүлсэн аргагүй л магнайдаа тоосгүй манлай азарга гэдгээ энэ жилийн наадмаар дахин нотолсон. Түүний амжилтыг одоохондоо эвдэх хурдан буян байхгүй гэдэгтэй олон хүн маргахгүй биз ээ.

Харин сурын харвааны төрлөөс эрэгтэйчүүдийн халх сурын харваанд Улсын хошой мэргэн Ж.Баттөмөр тэргүүлж гоц мэргэн цол, эмэгтэйчүүдийн харваанд н.Эрдэнэтуяа түрүүлсэн.

Ийнхүү цэлмэг хөх тэнгэрийнхээ дор өнө мөнхөд орших хийморь нь өөдөө Монгол түмний минь баяр наадам сайхан болж өнгөрсөн.

Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал  гурвантаа эгшиглэв
Энэ жилийн Олимп ганц 2008 онд ч бус Монгол улс Олимпийн наадамд оролцож эхэлсэн тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл, цаашлаад үүнээс хойш ч дуурсагдах ховор “азтай” жил боллоо. Булган сүүлтэй хэмээн нэрлэгдсэн О.Гүндэгмаагийн мөнгөн медаль араасаа гурван ч алтан медаль дагуулсан нь Монгол түмний магнайг тэнийлгэсэн юм.

Олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмааг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнасан. Багахан техникийн саатал гарсан нь түүнийг алтын үзүүрээс атгаад тавьсан хэмээх цуу яриа дэгдэхэд хүрсэн юм. Гэвч тэрээр яах аргагүй медалийн салхийг хагалж Монголын тамирчид урд хожид үзүүлж байгаагүй өндөр амжилтыг Бээжин-2008 олимпод гаргасан. Зарим нэг нь зэргэлдээ хөршид болж, цагийн зөрүү гараагүй нь тамирчдын амжилтанд ихээхэн түлхэц болсон гэж ярьсан ч энэ амжилт яах аргагүй манай тамирчдынх байлаа.

Түүний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шагнасан. Түүнийг олимпийн тэнгэрээс алтан медалийг шүүрэн авсан тэр одтой мөчид Монгол түмэн бүхэлдээ баясан цэнгэж, хөөрсөн олон Сүхийн талбайд хэний ч урилгагүй цуглан баярлалдсаныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ бол Монгол түмний их баярын өдөр байлаа.

Хоёр дахь алтын эзэн Э.Бадар-Ууган. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Э.Бадар-Ууган Монгол улсад олимпийн наадмын хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирж, Монгол Улсын алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт хоёр дахь удаагаа мандуулж, Төрийн дууллыг эгшиглүүллээ.

Түүний дараа Олимпийн мөнгөн медалийг мөн боксын тамирчин П.Сэрдамба хүртсэн. Тэрээр бэртэлтэй байсан хэдий ч эцсийн хүчээ шавхан эх орныхоо тугийг Олимпийн тэнгэрт мандуулж чадсан гавъяатай нэгэн.

Гэвч Монгол түмний баяр үүгээр дууссангүй. Д.Баатаржав бидэнд Паралимпийн аварга хэмээх сайхан цолыг авчирсан. Есдүгээр сарын 6-нд Бээжинд эхэлсэн паралимпаас байт сурын харваагаар Монголын Дамбадондогийн Баатаржав Францын тамирчинтай өрсөлдөж 14-ний 14,14 цагт алтан медалийн болзол хангаж, Монгол төрийн далбаа урд хөршийн тэнгэрт гурав дахиа мандаж, төрийн дуулал эгшиглэлээ. Энэ бол үнэхээр баярлууштай, бахархууштай сайхан хэрэг байлаа. Манай улс Олимпод оролцсон 205 орноос медалийн тоогоороо 31-т орсон гайхам амжилтыг үзүүлж чадлаа.

Ийнхүү Монгол тамирчдын маань хийморь нь өөдөө сайхан жил байлаа. Ирж буй 2009 онд ч тэдний маань амжилтын түүчээ ар араасаа үргэлжлэн цуврах биз ээ.

Нутгийн дэвжээнээсээ хийморио сэргээн Д.Бямбадорж Озэки боллоо

Монголчуудын телевизийн дэлгэцнээс танил болоод удаж буй арлын орны хүчтэнүүд энэ жил манай улсад анх удаа ирж “Монгол Башё” -г үзүүлж бөх сонирхогчдын сонорыг мялаасан.

Нийтдээ 80 гаруй бөх хүрэлцэн ирснээс Мэргэжлийн сүмогийн бүх зиндаанд барилддаг Монгол сүмочид хүрэлцэн ирсэн нь онцлогтой. Арлын орны бөхчүүд, зохион байгуулагчид “Монгол Башё”-гоос хүч бярыг бус Япон улсын ёс заншил, соёлыг танин мэдүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байсан.

“Монгол Башё”-гийн эхний өдрийн барилдаанд Ёкүзона Хакүхо М.Даваажаргал түрүүлж харин хоёр дахь өдрийн барилдаанд Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж тэргүүлснээр хоёр их аварга тунан барилдаж Асашёорюү аварга түрүүлсэн.

Ийнхүү Монголчуудын хүсэн хүлэээсэн “Монгол Башё” хоёр өдөр “Аса” циркт амжилттай болж өнгөрсөн.

Энэ үеэр нутгийн дэвжээнээсээ хийморио сэргээсэн Ама Д.Бямбадорж энэ оны хамгийн сүүлийн Кюүшюү башёд амжилттай барилдаж озэки цол аван Харүмафүжи нэртэй болсныг бид энэ оны спортын салбарт гарсан онцгой үйл явдлын нэгээр нэрлэж байна.

Э.Бадар-Ууган нэрээ дахин бадруулав
Олон улсын сонирхогчдын боксын холбоо 2008 оны шилдэг боксчны шагналыг манай олимпийн аварга Э.Бадар-Ууганд өгөв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууганыг Олон улсын сонирхогчдын боксын холбоо “сайн тамирчин.
 
Түүгээр ч зогсохгүй рингний гадна биеэ зөв авч явдаг” хэмээн онцолж байсан юм. Энэ үед мөн Олимпийн аварга, Европын аварга Украины боксчин Василий Ламоченко энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртэх ёстой байсан гэж зарим гадны хэвлэлүүд бичиж байсан.
Үүгээр ч зогсохгүй Василий Ламоченкогийн аав Анатолий Ламоченко шагнал гардуулах ёслолыг шударга бус гэж үзэн “дараагийн олимпоор юу ч болох юм билээ. Мэргэжлийн бокс руу орж ч болно" хэмээн бухимдсан нь шуугиан тариад байгаа. Гэвч Олон улсын сонирхогчдын боксын холбоо Э.Бадар-Ууганыг оны шилдгээр шалгаруулсандаа бат итгэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн билээ.
 
Мөн энэ оны хувьд манай спортын салбар амжилтаар дүүрэн байсны бас нэгэн жишээ бол БНСУ-ын Сөүл хотноо хүндийг өргөлтийн Азийн клубүүдийн АШТ-нд эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Н.Баярмаа огцом өргөлтөөр хүрэл, түлхэлттэй болон нийлбэр өргөлтөөр алтан медаль хүртэж тивдээ шилдгээр шалгарсан явдал байлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан