Үндэсний портал GoGo.mn сайт өнөөдрөөс эхлэн та бүхэндээ “Эмийн зохисгүй хэрэглээ” буланг ЗГХА-Эрүүл мэндийн газартай хамтран хүргэж байхаар боллоо. Долоо хоног бүр та бүхэн энэхүү буланг хүлээн авч уншиж байгаарай. Эхний удаад Парацетомолын хэрэглээний талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог, өргөн хэрэглээний эм боловч энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Парацетамолыг хоногт 4 граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ.
Дэлхий дахинд парацетамолыг өргөн хэрэглэсэн хэвээр байгаа хэдий ч тунг нь урьдынхаас 2 дахин багасгаж хэрэглэхийн чухлыг анхааруулж байна. Тухайлбал: АНУ, Энэтхэг зэрэг оронд "парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай" гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичихийг шаардаж байгаа ажээ.
Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж байна. Парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлүүд нь ханиад, томууны үед өргөн хэрэглэдэг Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Далерон-С, Терафлю, Седалгин-Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй байдаг тул тэдгээрийг хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтэрч хордох аюултай. Ялангуяа элэгний өвчтэй болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг гэдгийг тооцож үзвэл манай орны нөхцөлд дээрх бэлдмэлийг болгоомжтой, тунг багасгаж хэрэглэх, том хүнд хоногт 3 граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, 5 хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Харин цус багадалттай хүмүүс, архаг архичид, 3 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх хэрэглэж болохгүй.
Иймээс эмийг худалдан авахдаа тухайн эмийн хайрцаг, хэрэглэх заавраас найрлагыг сайтар уншиж парацетамол агуулсан байвал ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнээс гадна хориглох заалт, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авч өөрийн биед тохирох эсэхийг магадласны дараа хэрэглэх дэглэм, тунг нарийн баримтлан хэрэглэх шаардлагатай. Ялангуа хүүхдэд парацетамолтой бэлдмэлийг өгөхдөө эмчээс зөвлөгөө авч тунг нарийн тогтоолгож байх шаардлагатай бөгөөд хүүхдэд зориулсан эмийн хэлбэрийг сонгон хэрэглэх нь илүү тохиромжтой юм.
ЗГХА-Эрүүл мэндийн газар