Хил хамгаалах байгууллагын хэмжээнд тохиолдох магадлал их 99 төрлийн өвчний судалгааг өнгөрсөн онд авч дүгнэлт хийжээ. Ингэхэд 84 төрлийн 8774 өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд урьд онуудтай харьцуулахад 2866 тохиолдлоор өссөн үзүүлэлт гарсан байна.
Судалгаагаар шүд цоорох өвчин 9952, бөөрний архаг үрэвсэлт өвчин 9263, томуу томуу төст өвчин 6634, хамар залгуурын цочмог үрэвсэл 4525, гүйлсэн булчирхайн үрэвсэл 427 тохиолдлоор эхний байруудыг эзэлсэн байна.
Халдварт өвчний ерөнхий дундаж улсын дундажтай харьцуулахад бага байгаа боловч арьсны мөөгөнцөрт өвчин, салхинцэцэг, гахай хавдар, бруцеллез зэрэг өвчнүүд дундажаас өндөр гарчээ. Харин сүрьеэгийн тохиолдол 10 байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг болж байна хэмээн Хил хамгаалах байгуулагынхан үзэж байна.
Улсын хэмжээнд салхинцэцэг, гахай хавдар өвчний дэгдэлт сүүлийн 2-3 жил үргэлжлэн гарч байгаа нь Хил хамгаалах байгууллагын хэмжээнд дээрх халдварт өвчний тохиолдол ихэссэн үзүүлэлт гарахад нөлөөлсөн байж болзошгүй байна.
Офицер ахлагч нарын дунд бөөрний архаг үрэвсэл 351 тохиолдол буюу нийт өвчлөлийн нь 16.6 хувийг, Хилийн цэргийн албан хаагчдын /ХЦАХ/ дунд шүд цоорох өвчин хамгийн их тохиолдолтой буюу нийт өвчлөлийн 11.7 хувийг, энгийн ажилчдын дунд мөн шүд цоорох өвчин 12.7 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад ойролцоо үзүүлэлт боловч ХЦАХ-дын дунд арьсны хатиг буглаа тэргүүлэх өвчнөөс хасагдсан дүн гарчээ.
Нийт бие бүрэлдэхүүний дунд арьсны харшил үрэвсэл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хүүхдийн өвчлөлийн хувьд урьд оныхтой ижил томуу, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамар залгиурын цочмог үрэвсэл ихэнх хувийг эзэлжээ.
Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн чадвар түр алдах шалтгааны тэргүүлэх байрыг бөөрний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсны харшил, үрэвсэлүүд эзэлсэн дүн гарчээ. Өнгөрсөн оны хэмжээнд нас баралт 3 бүртгэгдсэн бөгөөд шалтгаан нь хорт хавдар, зүрхний шигдээс нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчнүүд байжээ.
Бүх бүсэд бөөрний үрэвсэлт өвчнүүд тэргүүлж байгаа бөгөөд Төвийн бүсэд даралт ихдэх өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, Тал хээрийн бүсэд шүд цоорох өвчин, арьсны үрэвсэл, харшил, Говь цөлийн бүсэд хамар залгиурын үрэвсэл, арьсны үрэвсэл, харшил, Уулын бүсэд цөсний замын эмгэгүүд, шүд цоорох өвчин, Ой тайгын бүсэд хамар залгиурын үрэвсэл, арьсны үрэвсэлт өвчин, Увсын бүсэд хамар залгиурын үрэвсэл, шүд цоорох өвчнүүд хамгийн их өвчлөлтэй бүртгэгдсэн байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://bpo.gov.mn/ сайтаас хүлээн авч уншаарай.
М.Жаргал