gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чихний ард зөндөө бактери байдаг гэнэ

Эрүүл мэнд
2009-06-06
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-06-06
Чихний ард зөндөө бактери байдаг гэнэ
Америкийн эрдэмтэд хүний арьсны гадаргуу дахь бичил биетүүдийг судлаад, түрүүнд нь таамаглаж байснаас хавьгүй олон бактери байдгийг илрүүлжээ.

Шинэ үеийн аппарат хэрэгсэл болон шинжилгээний туршигдаагүй технологи нь дуулиант мэдээлэл олж авах боломжийг АНУ-ын хүний цогц генийг судлах үндэсний хүрээлэнгийн эрдэмтдэд олгосон байна. Хүний биеийн арьсан дээр 1000 орчим төрлийн бактери оршдог нь түрүүнд үзэж байснаас нэлээд хэдэн зуугаар олон болохыг Америкийн судлаачид илрүүлжээ.

Хоёр чихний ард болон бугуй гэсэн хоёр газарт бүр  янз янзын бичил биет илүү олон байдаг гэж эрдэмтэд ярьж байна. Түрүүнд нь ийм зорилгоор хэрэглэж байгаагүй генийн онцгой шинжилгээ хийснээр тэд шинэ төрлийн бактериудыг олж харж чаджээ.

Судалгааны тэргүүлэх удирдагч, доктор Жулия Сегре  нээлтийнхээ тухай их л баяртай өгүүлжээ. Бидний арьсны гадаргууг баян бүрд болон экосистемүүд бүхий асар уудам цөлтэй зүйрлэж болно гэж тэр хэлсэн байна. Бактериуд өөрсдийнх нь хувьд илүү тааламжтай нөхцлийг дагаад бидний биеэр таран байрладаг ажээ. Эрдэмтэд  хүний арьсыг бактери байх дуртай тослог, чийглэг болон хуурай гэсэн гурван хэсэгт ерөнхийд нь хуваасан байна.   

Хөлс ялгардаг чийглэг хэсгүүд нь  жишээлбэл суганы хонхор юм. Олон төрлийн бактери энд  дулаан, чийгэнд бараг л жаргаж, тэдгээрээс болоод энд хөлсний эвгүй үнэр гардаг бөгөөд өч төчнөөн булчирхайн ялгаруулдаг хөлсийг бичил биетүүд задалж, ингэснээр өвөрмөц үнэр гаргадаг байна. Өөр нэг чийглэг хэсэг бол хамар. Энд биеийн бусад бүх хэсгийг бодвол хамгийн олон бактери байдаг.

Микробуудын хувьд байх дуртай өөр нэг газар нь бугуй (хуурай хэсэг) гэнэ. Хоёр бугуйнд дунджаар 44 хүртэл төрлийн бактери байдаг бөгөөд өөрөөр хэлбэл, хамгийн олон төрлийн бичил биет байдаг газар юм. Та гараа угаахдаа хичнээн төрлийн урилгагүй гийчнийг бохирын шугамд оруулдгийг төсөөлж бодож байсан уу?  Харин шууг бодвол хоёр алганд бактери цөөн байдаг нь сонин. Микроб ихтэй гурав дахь хуурай хэсэг бол... хоёр өгзөг.

Эцэст нь дурдахад, 19 орчим төрлийн бактери чихний ар талын хонхорхойд байх илүү дуртай гэнэ. Самсай, хоёр хөмсөгний хооронд болон  чихний дэлбээ зэргийн адил энд тосны булчирхайн бөөгнөрөл байдаг байна. Тоогоороо бусдаас дутдаггүй хэдий ч, эдгээр хэсгээс эрдэмтэд хамгийн цөөн төрлийн микроб илрүүлжээ.

Намарс /экзем/ юм уу хайрст үлд зэрэг арьсны өвчин арьсны тодорхой хэсгүүдийг яагаад их, бага хэмжээгээр гэмтээдгийг илүү сайтар ойлгоход судалгаа тусална гэж Сегре үзэж байна. Тийнхүү эрдэмтэд  эдгээр өвчнийг эмчилж, тэр ч байтугай урьдчилан сэргийлэх илүү үр нөлөөтэй арга олж болох юм.

“Бидний судалгаа нь арьсны олон өвчнөөр өвчлөхөд генийн хүчин зүйлс болон хүрээлэн байгаа орчны үзүүлдэг нөлөөг тайлбарлах гэсэн оролдлогыг түргэтгэнэ хэмээн би найдаж байна” гэж түүний хэлснийг “Дейли мейл” сонинд иш татан дурджээ.

Эрүүл ахуйг хэт шохоорхохгүй байхыг эмч бас анхааруулж байна. Цэвэрч байдал бол эрүүл байхын эх сурвалж  үнэхээр мөн, гэхдээ бүх юм хэмжээтэй байх хэрэгтэй. Юу гэвэл бактери болгон адилгүй, харин ч  зарим нь илүү аюултай элдэв өвчнөөс хамгаалах зүй ёсны хамгаалалтыг хүний биед бий болгодог байж болох юм гэж тэр хэлжээ.

Я.Сүхбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан