gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол банкны ерөнхийлөгч асан А.Батсүх улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгагдаж байна

2009-04-20
0
Twitter logo

А.Батсүхийг анх Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдож байхад мэдлэг чадвар сул хүн гэж мэргэжлийн хүрээнийхэн илт голж байсан. Бүхэл бүтэн улсын мөнгөний бодлогыг атгах банкир гэхэд нэг муу ломбардны эзний хэмжээнд эргэлдэж байсан нь мэргэжлийн хүрээнийхний чамлангүй үгийг амьдралд батлаад өгсөн. А.Батсүхийн үед мөнгөний бодлого хяналтаас гарч инфляци гаарч, Найман шаргын ченжүүд зах зээлд эзэн сууж дуртай дуугаа захиалж, найрын ширээг эзэгнэж байв. Гэвч уг холион бантанг хутгасан "тогооч" нь нэг л өдөр ажлаа хүлээлгэж өгчихөөд юу ч болоогүй юм шиг нуруугаа үүрээд алхчихсан нь санаанд багтамгүй бүдүүлэг явдал. Хэрвээ ардчилал, шударга ёс хөгжсөн улсад бол иймэрхүү хариуцлагагүй гэхэд ч дэндүү үйлдлийнхээ төлөөсөнд аль хэдийн дээлээ нөмөрчихсөн байх байсан. Харамсалтай нь манайд энэ битгий хэл үүнээс цаадах нь ял зэм хүртэхгүй харин ч гавьяа шагнал аваад явчихдаг нь ёс мэт болсон билээ. Түүний зуурсан жонхууны учрыг олох гэж Л.Пүрэвдорж нэлээд барьц алдаж байгаагаа ч ярьсан удаатай. Ноён А.Батсүхийн балаг үүгээр дуусахгүй.

Монгол ерөнхийлөгч байхдаа хутгаж байсан түүний банкны бантан жонхуу зах зухаасаа сад тавьж хууль хяналтынханы овоо хараанд ороод байгаа тухай улс төрийн хүрээнийхэн сүүлийн үед ярьцгаах болж. Түүнийг ажлаа өгснөөс хойш АТГ-ын үүдэнд чулуу нясалж суух болсон талаар шивэр авир хийцгээж байна. Аль дээр үеэс "Монгол бизнес" банкнаас 1995 оноос 1998 он хүртэл удаа дараа их хэмжээний зээл авч түүнийгээ төлөхгүй уруу унжиж улмаар тус банкыг дампуурахад жинтэй хувь нэмэр оруулсан "Кроун ХХК"-тай Монгол банк олон жил зарга хийж байж хадгаламж эзэмшигчийн мөнгөний хагас хугасыг олж авахаар болж. 2007 онд Нийслэлийн давж заалдах шүүхээс "Кроун ХХК"-иас 585 сая төгрөг гаргуулж Монгол банкинд олгох шүүхийн шийдвэр гаргасан нь хар дээр цагаанаар бичээстэй байтал ноён А.Батсүх тус компанид буяны гар сунгаж эвлэрлийн гэрээ байгуулсан ямар ч хүнийг хардахад хүргэхээр. 585 сая төгрөг авах байтал 438 сая төгрөг авч хадгаламж эзэмшигчдийг 147 сая төгрөгөөр хохироосон нь зүгээр нэг тохиолдол гэж үзэхэд бэрх. Нэгэнт Монгол улсын шүүхийн шийдвэр гарчихсан байхад түүнийг даган биелүүлэхийн оронд өөрөө дур мэдэн шүүхээс тогтоосон үнийн дүнгээс 147 сая төгрөгөөр бага мөнгөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийнхны анхаарлыг татахгүй байх аргагүй. Хувь хүн өөрийн мэдлийн мөнгөө дутуу авна уу илүү авна уу тухайн хүний
өөрийнх нь хэрэг. Харин хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ийн дур мэдэн бусдад "бэлэглэсэн" нь ардаа авилга хээл хахууль үнэртүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Ноён А.Батсүх "Монгол бизнес" банкыг дампууруулсан эрхмүүдтэй ийн өвөр түрийндээ орсон нь өөр бас бус хэргийг нь ч сөхөхөд хүргэж байгаа аж. "Анод" банкыг аврах биш харин алсан гэх түүний алхамаас ч бас хувийн өчүүхэн ашиг сонирхол үнэртэж байгаа нь хуулийнхны хараа хяналтаас гарсангүй. Тэрээр "Анод" банкнаас "Начин заан" ломбардандаа чамгүй их мөнгө зээлсэн нь илэрсэн гэх ч яриа байна. Хэрвээ энэ үнэн бол "Анод" банкыг дампууруулахад ноён А.Батсүх ч өөрийн хувь нэмрийг оруулсан бололтой. Ер нь Монгол банкны үе үеийн удирдлагууд энэ мэт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөн элдэв хэл амны бай болдог нь нэгэнт эл болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан