gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хан-Уул дүүргийн МАХН-ын хороо шүүхэд гомдол гаргажээ

Улс төр
2008-11-17
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-11-17

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны албан ёсны дүн гараагүй байхад Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид Анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулсан гэж үзэв-

Энэ удаагийн Орон нутгийн ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас дутахааргүй маргаантай болж, өнөөдрийг хүртэл асуудал нь шийдэгдээгүй байгаа билээ. Нийслэлийн зарим дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүйгээс дахин сонгууль явуулах нь тодорхой болсон. Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо дахин сонгуулийн товыг хэзээ зарлах нь тодорхойгүй.

Харин ирц хүрсэн гэх нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид олонх болсон ч хуучин ИТХ-ын дарга нь тамга, тэмдэгээ хүлээлгэн өгөхгүй байна гэдэг яриа гараад удаж байна. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан ялагдлаа хүлээхгүй, сандал, ширээтэйгээ зууралдаж байна гэж олонх болсон намынхан үзэж байгаа юм. Тиймээс Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт Анхдугаар хуралдаанаа хийж, Засаг дарга, ДИТХ-ын дарга нараа томилсон билээ. Үүгээр ч барахгүй хуучин ДИТХ-ын дарга Д.Совдоод шаардлага хүргүүлсэнийг тус дүүргийн МАХН-ынхан хууль бус үйлдэл гэж үзээд хэвлэлийнхэнд хандлаа, өнгөрсөн баасан гарагт.

Хурал зохион байгуулагчид сонгуулийн дүнг баталгаажуулаагүй байхад Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хууль бусаар хуралдаж, Засаг дарга, ДИТХ-ын дарга нарыг тодруулсан нь Сонгуулийн тухай хуулийг үл хүндэтгэн, төрийн албанд шунас-ны илрэл гэдгийг онцолсон юм. Хурлын дараа өмгөөлөгч Н.Мандахаас зарим асуудлыг тодрууллаа.

-Ардчилсан нам олонх болчихоод байхад хуучин ДИТХ-ын дарга тамга, тэмдэгээ хүлээлгэн өгөхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Би МАХН-ын гишүүн биш, өмгөөлөгч хүн. Энэ утгаараа ямар тайлбар өгөх вэ гэхээр, өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны албан ёсны дүн гараагүй байна. Ирцийн дүн бол гарсан. Харин албан ёсны дүн гарсан нөхцөлд дүн дээр гомдол гаргаж, дахин сонгууль явуулья, хүлээн зөвшөөхгүй байна гээд зохих шатны байгууллагад гомдол гаргах эрх нь аль ч нам, бие даагчид бий. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн сонгуулийн хороонд хандах ёстой. Хэрвээ Нийслэлийн сонгуулийн хороо хариу өгөхгүй, эсвэл таалагдахгүй шийдвэр гаргасан гэж үзвэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандах хуультай. Гэтэл шат дараалсан арга хэмжээ авахгүй дур мэдэн хуралдаж байна. Тэр битгий хэл, хоёр гишүүний асуудал хөндөгдөж байгаа юм билээ. Тиймээс Хан-Уул дүүргийн МАХН-ын хороо шүүхэд гомдол гаргажээ.

Албан ёсны дүн гаргах процесс нь хууль зөрчсөн учраас л МАХН-ынхан гомдол гаргаад байгаа юм. Үүнийг хуулийн дагуу шийдчих юм бол дараа, дараагийн асуудал нь урган гарна.

-Юун хоёр гишүүн билээ. Энэ талаар тодруулаач?
-Нэр бүхий хоёр гишүүн дүүргийн сонгуулийн хорооны хуралд гар утсаараа хуралд оролцож, миний өмнөөс гарын үсэг зурчихаарай эсвэл манай орцны үүдэнд хүрээд ир, би гарын үсгээ зурчихья гэсэн байгаа юм.

Ийм байж болохгүй, тиймээс бид СЕХ-нд гомдол гаргасан. Харин Нийслэлийн сонгуулийн хороо Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрүүдийн талаар хуралдахаар товоо зарласан. Ирэх даваа гарагт /өнөөдөр/ хуралдах байх.

-Сонгууль болсоноос хойш 14 хоногийн дотор маргаантай асуудлыг шийдвэрлэх хуультай гэж байгаа. Гэтэл хуулийн хугацаа хэтэрчихээд байхад...?
-Уучлаарай хуулийн хугацаа нь 14 биш гурав хоног юм. Өөрөөр хэлбэл, ажлын гурав хоногт шат шатны хуулийн байгууллагад хандана гэж заасан байгаа, Тэгтэл ажлын гурав битгий хэл, 30 хончихоод байна шүү дээ.

-Тэгэхээр Хан-Уул дүүрэгт дахин сонгууль болно гэсэн үг үү, эсвэл...?
-Нийслэлийн сонгуулийн хорооны өмнөөс хариулах эрхгүй, би. Энэ дүүрэгт дахин сонгууль явуулах, үүнийг иргэд хүлээн зөвшөөрөх эсэхийг би мэдэхгүй. Хамгийн гол нь дүүргийн сонгуулийн хороо хуралдаж, тогтоолоо гаргаж өгөх үүрэгтэй. Үүнийг л хүлээж байгаа байх.

Ц.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан