Бурхан багшийн тэнгэрийн орноос буун ирсэн их дүйчэн өдөр өчигдөр тохиов. Бурхан багш өөрийг нь төрүүлээд таалал төгссөн ээжийнхээ хойтын буяны тулд тэнгэрийн оронд гурван сар буян үйлдэж, сахиусуудад ном айлджээ. Энэ үеэр дэлхийд үлдсэн шавь нар нь бурхан багшийг үгүйлэн санаж байсан бөгөөд тэнгэрийн орноос буун ирсэн өдөр нь намрын адаг сарын 22-ны өдөр тохиосон байна. Буддагийн тэнгэрээс буун шавь нараа гийгүүлсэн өдрийг буддистууд буян ном үйлдэн, сахил сахиж, сэтгэлээ засан өглөг үйлдэх "Их дүйчэн" өдөр болгон тэмдэглэж иржээ.
Манай оронд эл өдрийг "Лха-ла Вавын дүйчэн" өдөр хэмээн нэрлэж буян үйлдэн мацаг барьж, маань уншин, мөргөл гороо үйлдэн, бурхан болоочид тэр тусмаа ээж аавынхаа хойтын буяныг онцгойлон санан дурсаж, зул өргөн, бүх нийтээрээ маань уншин, мандал өргөснөөр өдрийн турш үйлдсэн буян машид арвиждаг гэж үздэг.
"Будда тэнгэрийн орноос буусан өдөр"-ийг тохиолдуулан хүрээ хийдүүдэд ном хурж, Буяны төв цогцолборт шинээр бүтээсэн Дүнчүүр маанийн хүрдийг аравнайлах ёслол болж, сүсэгтэн олон өргөнөөр оролцов.
Н.Пунцаг