gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гахайн томуугийн хүний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ

Эрүүл мэнд
2009-04-28
0
Twitter logo

АНУ, Мексик зэрэг улсад гахайн томуугийн хүний өвчлөл гарч 150 орчим хүн нас бараад байна. Үүнтэй холбогдуулан энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид хэрхэн ажиллах талаар Улсын Онцгой комиссын хурлаар хэлэлцлээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэн, халдвар тархах нөхцөл, халдвараас хамгаалах чиглэлээр бүх шатанд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, ХХААХҮ, ЗТБХБ-ын сайд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОБЕГ-ын дарга нарт Онцгой комиссын хурлаас даалгалаа.

Гахайн томуугийн хүний өвчлөлийн илрэх онцлог, шинж тэмдэг, оношлох, эмчлэх чиглэлээр эмч нарыг сургалтад хамруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэнийг тусгаарлан эмчлэх тасаг, эмч, сувилагч, эмчилгээний хэрэгслийг бэлэн байлгахыг албан даалгаварт тусгажээ.

Мөн гахай малладаг иргэд болон гахайд эрүүл мэндийн үзлэг тандалтыг өдөр бүр хийх, энэ салбарт ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд заавар, зөвлөмж өгөх, хүнсний захуудад худалдаж байгаа гахайн мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоож, хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагад даалгасан байна.

Албан даалгаврын дагуу гадаад орнуудаас ирж байгаа зорчигчдыг хаанаас ирсэн, хаана очих зэрэг тусгай лавлагааг тодруулах асуумжаар авч хяналт тавьж байх боллоо. Хотын дотор байгаа гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэдийг хотоос гадагш гаргаж суурин маллагаанд байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, мэдээлэл, сэрэмжлүүлгийг эрчимжүүлэхийг холбогдох газруудад даалгасан байна.

Тодруулга:
2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар АНУ-д гахайн томуугийн хүний өвлөлийн 40 тохиолдол бүртгэгдээд байна. Мексик улсад 1455 тохиолдол бүртгэгдэж 149 хүн нас баржээ. Иймээс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага томуугийн цар тахал түгшүүрийн шатанд шилжсэнийг албан ёсоор зарлаж бусад улс орон “тайван байх, дэг журамтай байх, хариу арга хэмжээний бэлэн байдлын чадавхийг сайжруулан дэгдэлтэд бэлэн байх”-ыг зөвлөсөн байна.

Гахайн томуугийн хүний өвчлөл нь гахайнаас хүнд, хүнээс гахайнд, хүнээс хүнд ахуйн хавьтал, амьсгалын замаар халддаг. Нус гоожих, ханиалгах, толгой, хоолой, булчин өвдөх, халуурах, тамирдах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг юм байна. Одоогоор өвөрмөц вакцин байхгүй ч хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна гэж Засгийн газрын ХМА-наас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан