gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний эрхийн өдрийг Монголд хэрхэн тэмдэглэв

Нийгэм
2008-12-11
0
Twitter logo

НҮБ-аас "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг ба­талс­ны 60 жилийн ой өчиг­дөр тохиов. Хүний эрхийг хэрхэн дээдэлдгээ тайлаг­нах, хү­нийг эрхээр нь хэрхэн хангах ёстой гээд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газруу­дын баярын өдөр гэсэн үг. Тиймээс "Эмнести интер­нэшнл", Хүний эрхийн үндэс­ний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтраад "Хүний эрхийн фестиваль" зохион байгуулжээ.

Монгол Улс хүний эрхийг хангах баримт бичгүүдэд нэгдсэнээрээ Азид дээгүүр цохиж явдаг. Гэтэл долдугаар сарын 1-нд онц байдал зарла­хад "Би чамайг буудахад хариуцлага хүлээхгүй шүү, Ерөнхийлөгч бидэнд эрхийг нь өгсөн..." хэмээн харгис аашлах цаг­даагийн дүрсийг буулгасан бичлэг ч өнөөдөр баримт болон үлдсэн байна.

Өнөөх хүнийг эрхээр нь хан­гах, хамгаалахыг дэмждэг, сахи­даг Монгол Улс хүчний байгууллагадаа хууль зааж сургадаггүйн илрэл болжээ. Тэд онц байдлын үед иргэ­дийн эрхийг хэрхэн хамгаа­лах мэдлэггүй, бараг хүний амийг чөлөөтэй хөнөөж бол­но гэж бодож байсан болол­той. Тэр бүхнээс улбаа­тайгаар Хууль зүй, дотоод хэргийн яамны өмнө талий­гаачдынхаа зургийг тэврээд зогсож байгаа долдугаар сарын 1-нд нас барагсдын ар гэрийнхний байдал өнөөдөр манайд хүний эрхийн байдал ямар байгааг гэрчилнэ байх.

Тэдний ганц очих газар нь болсон "Эрх чөлөө" тө­вийн­хөн ч "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын ойн өдрийг гунигтай л өнгөрүүлж байна. Хууль тогтоол хэрэгждэггүй газар эмх замбараагүй бай­дал үүсдэг, эмх замбараагүй байдал үүссэн газарт хүний эрх чөлөө зөрчигддөг гэдэг.

Долдугаар сарын 1-нд буудуулж нас барагсдын ар гэрийнхэн Хууль зүйн яамны үүдийг сахиад удаж байна. Тэднээс гадна "Цаг­даагийн машин хажуугаар гарсан, хөл рүү халуу орги­сон, тэр нь буудчихсан бай­сан..." гэх мэтчилэн ярих шархтай до­лоон хүн гэрээрээ эмчлүүлж байгаа тухай мэ­дээлэл хүний эрхийн байгуул­лагуудад бий. "Бууны шарх хурдан эдгээ­сэй, хичээл номдоо явахгүй бол ээжийн минь сэтгэл санаа өвдөөд, өтөлж хөгширчихлөө" гэж гэнэхэн өгүүлэх дунд сургуу­лийн хүүгийн тухай ч яриа байна. Харамсалтай нь, тэр хүүгийн шарх хэзээ ч эд­гэхээргүй хүнд болохыг мэ­дэх ойр тойрныхон нь сэт­гэлийг нь дэмнэхээс цаашгүй байгаа гэх.

Хууль зүйн яамны ха­шаа­ны үүдэнд удаан сууж байгаа хохирогчдын ар гэрийнхэн уг нь оршуулгын зардал хүсч байгаа. Гэхдээ оршуулгын гэх хэдэн төгрөгтөө биш Монголд дахин долдугаар сарын 1-ний өдөр шиг онц байдал зар­лахаар шаардлага тохиолд­вол улмаар хүний эрх зөр­чигдвөл шийддэг арга замыг нь арай хүнлэг түвшинд аваа­чихыг зорилоо хэмээн тайл­барлаж байна. Сонгуулийн өмнө "Алган дээрээ бөм­бөрүүл­нэ, амандаа хүлхэх шиг эрхлүүлнэ гэх шахам байсан эрх баригчид, төрийн түшээд долдугаар сарын 2-ны өдөр гэхэд ард түмэн рүүгээ нуруугаа харуулсан байжээ. Монголд асуудал шийддэг нэг ч газар алга" гэж талийгаачийн аав Ц.Энхбаяр ярьж байна. Яамныхантай анх есдүгээр сарын 3-нд уулзахад асуудлыг нь болж бүтэх хэмжээгээр нь шийдье гэжээ. Улмаар яамнаас хохи­рогч бүрт үнэгүй өмгөөлөгч гаргаж өгөөд, тэдний илт­гэлийг нь хүлээн авч. Тэрхүү илтгэлийн дагуу зохих арга хэмжээ авах хэрэг хэмээн хүлээж байтал чимээ сураг­гүй удсан болохоор арван­нэгдүгээр сарын 17-нд яам руу дахин хандсан аж. Гэтэл өмнөөс нь хохирогчдын ар гэрийнхнийг харж үзэх хуу­лийн төсөл боловсруулж эхэл­сэн тухай яриад эхэлжээ. Хуулийн төсөл бүх шат дамж­лагаараа яваад УИХ-аас га­рахад худалч хүний яриагаар бол бараг нас хүрэхгүй гэж үзсэн талийгаачдын ар гэ­рийн­хэн Ерөнхийлөгчийн хуу­лийн зөвлөх Д.Зүмбэрэл­лхамд ч хандаж үзсэн байна. Гэвч Ерөнхийлөгчийн саналыг УИХ баталж, хэрэгжүүлсэн болохоор тэд л асуудлыг тань шийдэх ёстой гэсэн хариу сонсчээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хандах хүнгүй болсон боло­хоор хохирогчид "Монголд аливаа асуудлыг шийдэх нэг ч хүн байдаггүй, биес рүүгээ шидэхээс өөр ажил хийдэг хүнгүй" хэмээн гомдоллож суугаа хэрэг. "Миний талий­гаачыг найман цагдаа зэрэг зодсон байдаг. Гэтэл нэг цагдаа руу зургаан хүн дайр­сан бичлэгийг хичнээн удаа телевизээр давтлаа даа. Энгийн хүмүүс хэрхэн хохир­сон, ядарч зүдэрснийг нууж далдлахаас өөр ажил хийхгүй байгаа энэ цагдаа, хүчний байгууллагынхан" хэмээн бас нэгэн талийгаачийн ар гэрийн хүн ярьж байв.

Б.Хажидмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан