Хятадад үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнүүдээс меламин илэрсэнтэй холбогдуулан сүүн бүтээгдэхүүнд тавих чанар шалгалтыг сайжруулах ажлыг улс даяар хийж байна. Энэ сарын 19-ний байдлаар чанарын стандартад нийцээгүй 3215 тонн сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс хураалаа гэж Аж үйлдвэр, худалдааны ерөнхий газраас мэдэгдэв.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь меламин илэрсэнтэй холбогдуулан Өвөр Монголын “Мэнню”, ”Или” корпораци, Шанхайд төвтэй “Гуанмин” компанийг “нэртэй бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчдийн жагсаалтаас хасаж улс даяар зарлав.
Меламинтай сүү хэрэглэснээс болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй хүүхдийн тоо 9 дүгээр сарын 21-ний байдлаар нийт 12892 байгаагийн дотор 104 хүүхдийн биеийн байдал харьцангуй хүнд байгаа юм байна. 1579 хүүхэд эмчилгээ нь үр дүнтэй болсноос эмнэлгээс гарчээ. Эдгээр хүүхдийн дотор 2-оос доош насны хүүхэд 81,87 хувийг эзэлж байна гэж Хятадын ЭМЯ мэдэгдэв. Энэ сарын 19-ний байдлаар ӨМӨЗО-д меламинтай сүү хэрэглэснээс болж өвчилсөн 79 хүүхэд бүртгэгдсэний 32 нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Хонконгт гурван настай нэг охин эх газарт үйлдвэрлэсэн сүү хэрэглэснээс бөөрний чулуутай болсон нь тогтоогджээ.
Хятадад үйлдвэрлэсэн хоёр төрлийн сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрсэн тул Сингапур улс Хятадаас сүүн бүтээгдэхүүн импортлох, Хятадын сүүн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна гэж Монгол Улсын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээлэв.