“Монгол” киногоор Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-т нэр дэвшсэн найруулагч Сергей Бодров саяхан 61 хүрсэн юм. Сергей Бодров шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд киноныхоо тухай ярихдаа барууныхны хийсэн “Борат”-д хариу барина гэж зальжин инээмсэглэсэн байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
-Сергей таны хийсэн
“Нүүдэлчин” кино Казахстаны кино студийн олон улсын төсөл байсан?
-Тиймээ. Би тэдэнд энэ
киног хийхэд нь тусалж тэд надад “Монгол”-ыг хийхэд тусална гэсэн. Энэ бол
аврах ажиллагаа байсан юм. “Монгол”-ыг Америкийн зарим шүүмжлэгчид мөнгөний
кино гэж нэрлэсэн. Би тэдэнд энэ үнэхээр хүнд, олон үе шаттай төсөл байсныг
тайлбарлахыг оролдож байна. Бид зургаа авч эхэлнэ. Санхүүгийн бэрхшээлтэй
тулгарна. Эргээд Москвад ирнэ. Мөнгө их дутагдаж байлаа.
-Төсөл
хэдэд багтсан бэ. Янз бүрийн тоо хэвлэлээр цацагдах юм?
-Бид арван сая ам.доллараас
эхэлсэн дараа нь 12, дуусахад нь 20 сая хүрсэн. Казахстан, Өвөр Монгол, Хятадын
хойд нутагт зураг авалт хийсэн. Хятадууд ажилсаг. Гэхдээ тэд таны асуултад
итгэлтэй хариулсан ч зөвшөөрсөн гэсэн үг биш.
-Дорнынхон хэцүү хүмүүс гэж үү?
-Тийм. Цөлд зураг авахаар 500 гаруй хятад хүнийг цуглуулахад
нүдэнд торох төдий. Тэгээд ч хятадууд морь муу унадаг тул би Казахстанаас 50
гаруй мэргэжлийн орлон тоглогчийг авчирч тэдэнд “хичээл” заалгасан. Бид массын
зураг авалтыг дөрөв хоногт төлөвлөсөн ч найм хоногт багтах жишээтэй.
-Тэмүүжин-Чингис хааны дүрд Японы жүжигчин Таданобү Асано
тоглосон. Харин эхнэрийнх нь дүрд монгол эмэгтэй, өрсөлдөгч нь хятад. Энэ
хүмүүс ямар хэл дээр харилцаж байсан бэ?
-Монгол дээр мэдээж хэрэг. Хатуухан хэлбэл би хятадуудыг бус
Хятадад амьдардаг монголчуудыг төсөлдөө татан оролцуулсан. Асано дүрийнхээ
шаардлагаар монгол хэлийг тусгайлан суралцсан.
-Яагаад Монголд зураг авалтаа хийгээгүй юм?
-Монголчууд миний төслийг хүнд хүлээж авсан. Дашрамд дурьдахад
манайхан ч ялгаагүй. Монголчууд ямар сайн юм оросуудад хийсэн болоод тэдний
тухай кино хийгээд байгаа юм бэ гэсэнтэй л адил. Би тэдэнд “Энэ бол манай түүх”
гэж хариулсан.
-Яагаад монголчууд таныг “сэлэм жадтай” угтсан юм бэ?
-Бид эхлээд Монголд сайхан сэтгэл, сайн санаа өвөрлөн очсон. Тэд
миний зохиолыг уншаад юу болсон гэж санана. Ойлгож байна уу. Энэ улс 70 жилийн
турш Зөвлөлтийнх байхдаа Чингис хааныг нэрийг ч дурьдахыг цээрлэдэг
байсан. Харин тэд том хөршөөсөө хараат бус болсны дараа бүх зүйл эсрэгээр
эргэжээ.
Чингис хаан энэ үндэстний гол зүйл бахархал болсон. Архи, тамхи гээд л бүгд Чингис болсон.
-Магадгүй тэднийг өөр улсын хүмүүс хааных нь тухай кино хийхэд
дургүйцэхэд хүргэсэн юм болов уу?
-Мэдээж хэрэг. Орос найруулагч, зохиолыг нь азербайжан /Ариф
Алиев/ хүн бичсэн. Тэдний түүхийг бид мэдэхгүй гэх байдлаар хандсан.
-Тодорхой шүүмж байсан уу?
-Байсан. Монголчууд Чингис хааныг арван жил Хятадад хоригдсон
байх учиргүй гэж зүтгэсэн. Гэтэл энэ тухай Лев Гумилев бичсэн байдаг. Гумилев
өөрөө зохиогоогүй биз дээ. Ер нь Чингис хааны намтарт олон ойлгомжгүй, тодорхой
бус зүйл байдаг. Түүний түүхийг эхлээд дайсан нь болох орос, европчууд бичсэн,
хэзээ хэнийг байлдан дагуулсныг. Чингисийн монголчууд араатан, дайсан,
дээрэмчид ирдэг. Харин түүнийг хэрхэн ялж байсныг хэн ч тайлбарлаж чадаагүй.
Байж боломгүй зүйл амнаас ам дамжин яригдаж монголчууд үүнийг нь сайн ашиглаж
байлдан дагуулалтаа төвөггүй хийж байсан. Тэд хотод ирмэгц л хаалгаа нээж өгдөг
байсан гэвэл хилсдэхгүй. Тэднээс үхтлээ айж байсан. Сонирхолтой нь монголчууд
цөөхүүлээ байсан шүү дээ. Чингис хаанд хэдэн сая цэрэг байсан гэдэг зохиомол
зүйл.
-Бэлтгэлээ хангахад хэдий хэр хугацаа шаардагдсан бэ?
-Гумилевийг би хэдийнэ уншсан байв. Англи хэл дээр хааны тухай
гарсан бүхнийг уншсан. Орос хэл дээр францаас орчуулсан “Суут хүмүүсийн
амьдрал” /ЖЗЛ/ сайн боть байдаг.
-Монголчууд бичиг үсэгтэй байсан юм уу?
-Үгүй. Гэхдээ Чингис хаан хэдий хатуу харгис байсан ч шашинд
хүндэтгэлтэй ханддаг байсан. Буддын болон бусад шашны ямар ч сүмд татвар
ногдуулдаггүй. Түүний армийн нэг хэсэг нь христийн шашинтай хүмүүс
байлаа.
Оросын олон арван дайснаас монголчуудыг хамгийн муу нь байсан гэхэд учир дутагдалтай. Тэднийг эзлэн түрэмгийлэгчид гэхэд хэцүү. Тэд ирээд байлдан дагуулаад толгойлогчийг нь томилоод яваад өгдөг. Хэрвээ татвар төлөхгүй бол бид өөрөөр ярина гэдэг байсан. Татвар нь ердөө л арван хувь.
-Казахууд өөрсдийгөө Чингис хааны үр сад гэдэг?
-Казахын сурвалжит гаралтнууд бүгд өөрийгөө чингисчүүд гэдэг.
Хятадууд Чингис хааныг хятад хүн гэдэг. Түүний ач хүү Хубилай Хятадыг нэгтгэж
чадсан шүү дээ. Тэр эзэн хаан болж Юань гүрний суурийг тавьсан. Хятадуудын
хувьд тэр дайсан, хүний хүн боловч хятад л хүн.
-Саяхан би нэгэн сонирхолтой мэдээ уншсан юм байна. Манай гаригийн
200 хүн тутмын нэг нь Чингис хааны генитэй гэж?
-Хэдхэн жилийн өмнө Английн эрдэмтэд Энэтхэгээс хосгүй хромосом
олсон юм. Энэ хромосом зөвхөн эрэгтэй талыг дагаж удамшдаг. Энэтхэг, Хятад,
Сибирь, ОХУ, Европт тааралдсан. Олон сая хүн Чингис хааны хромсомыг тээж
яваа. Тэрээр мянга хүртэл эхнэр, татвар эмтэй байсан.
-Тэгвэл яагаад Тэмүүжин ганцхан л хайр дурлалтайгаар таны
кинонд гардаг юм?
-Яагаад гэвэл тийм байсан. Миний кинонд түүнийг хаан болоогүй
үе нь гардаг. Эхнэрүүд нь хүлээж байсан гэх үү дээ. Хэрвээ би дараагийн
киногоо хийвэл эхнэрүүдийнх нь тухай гарна.
-imdb.com сайт дээр “Чингис хаан” нэртэй 2010 онд дэлгэцэнд
гарах төсөл байсан?
-Зохиож л байхгүй юу. Магадгүй дахин хийх боломжтой. Би гурван
ангит кино байхыг хүсч байна. Гэвч тодорхой зүйл алга. Бид одоо хүртэл өртэй л
явна. Энэ оны сүүлчээр зардлаа нөхөх болов уу гэж бодож байна. Кино 25-30 оронд
гарна. Италид их сайн борлуулалттай байгаа.
Америкийн 25-аас дээш насныхан манай киног их сайн хүлээж авсан. Мэдээж хэрэг экшн төрөл биш ч хайрын тухай шүү дээ.
-Киног монгол хэл дээр зургийг нь авсан. Анхнаасаа ингэж
төлөвлөсөн үү?
-Орос, англи дээр хийвэл инээдтэй, тэнэг хэрэг болно. Надад
англи хэл дээр дахин зураг авах санал тавьсан. Гэвч сонирхолгүй байна. Би
Чингис хааны амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай кино хийх төлөвлөгөө байгаа.
Зохиолыг нь 35 хуудас биччихсэн шүү.
Оросод аливаа юмыг зохиох дуртай. Хуучин сурах бичгүүдийг харъя л даа. Чингис хаан муу, Сталин сайн байх жишээтэй. Бид түүхээ тийм ч сайн мэддэггүй. Төрлөө мэдэхгүй Ивануудад хэн нэгнийг дайсан болгох маш амархан. Манайханд үндэсний үзэл их аюултай. Өнөөдөр л гэхэд хэн нэгнийг жартгар нүдтэйгийнх нь төлөө хороож байна. Энэ их осолтой. Оросын ихэнх хэсэг нь Ази тивд байдаг. 30 сая лалын шашинтан бий. Надаас хэн үүнийг захиалсан юм гэж асуудаг. Продюсер Сергей Сельянов бид хоёр хүссэнээ л хийдэг. Бас киног экспортлохын тулд тусгайлан хийсэн гэдэг. Тэгж л байг.
-Ази, Европын орнууд хэрхэн хүлээж авсан бэ?
-Япон шууд л хүлээж авсан. Ер нь бол Азид сайн байгаа. Итали,
Франц, Англид ч гэсэн. Орчуулгатай хувилбараараа.