Эмэгтэй хүний эрх мэдэл монгол ахуй амьдралд бусад орны бүсгүйчүүдийг бодвол дээгүүр байр суурь эзэлдэг байсан нь монголын түүхээс тодорхой харагддаг. Энэ нь нүүдэлчдийн хөдөлмөрийн хувиарьт хүйсийн тэнцвэрт байдлыг нарийн хуваарилж өгсөн байдагтай холбоотой хэмээн судлаачид нотолж байна. Энэ удаагийн Монгол эх буландаа Чингис хааны дөтгөөр хөвүүн Толуйн их хатан Сорхогтонбэхи хатныг сонголоо. Тэрээр Хэрэйдийн Ван хан Тойролын дүү Жаха хамбугийн бага охин юм. Эцэг нь Чингис хаанд өврийг чинь бүлээцүүлж яваг хэмээн өгөхөд их хаан "Миний нас түүнд хөгшдөнө хэрэв миний хөвүүн Толуйг голохгүй бол түүний хатан болгомоор байна" гэснээр Чингис хааны алтан ургийн төрүүлэх хувь заяа оноогдсон билээ. Түүнийг онцлохын учир юу хэмээвээс "Монголын эзэнт гүрэн"-ний хамгийн сүүлчийн далай хаан Мөнх түүнээс хойшх монголын 34 хааны өрлөгэх билээ. Чингис хаан насан өөд болсноос хойш түүний угсаа залгамжлагчид үндсэндээ хоёр тал болон хуваагдсан юм. Энэ хагаралдаан Өгөдэй хаан нас бараад хаан орд суух тэмцлээс үүдэн Цагаадай, Өгөдэйн талынхан, нөгөө талд Зүч Толуйн тал болж хуваагдсанаас эхтэй. Өгөдэй хааны суудалд хэн суух вэ гэдэг тэмцэл удтал үргэлжилсний эцэст түүний хүү Гүегийг сонгосон. Гүег, хаан суусныхаа дараа өөрийг нь хаан ширээнд суух их хуралдай болон ёслолд ирээгүй мөн биеэ даах шинжтэй болоод байгаа Зүчийн хүү Алтан Ордны улсын хаан Батыг дайлаар мордох төлөвлөгөөтэй байжээ. Үүнийгээ гүйцэлдүүлэхээр баруун зүг одохдоо биеэ сувилуулна хэмээн их цэрэг хөдөлгөн морджээ. Гүег хааны далд зорилгыг мэдсэн Сорхогтонбэхи хатан даруй элч довтолгон Бат хаанд хэл дуулгаж. Харин Бат хааны аз болход Гүег хаан замдаа нас барсан юм. Бат хаан болон Сорхогтонбэхи хатнаар удирдуулсан Толуйн угсааны хаан ширээний төлөөх тэмцэлийг эхэлсэн. Хаан ширээг Өгөйдэй хааны удмаас булааж Толуйн үр хүүхдүүдэд шилжүүлж өгснөөр Монголын 38 дахь хаан Лигдэнг хүртэлх хаадууд бүгд Сорхогтонбэхи хатны үр ач нар байснаараа Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх хүн бол яах аргагүй энэ хатан билээ. Мөнх хааныг хаан ширээнд өргөмжлөх ёслол цэргийн хатуу дэглэмийн дор болсон тухай түүх сударт бичиглэсэн байдаг. Учир нь Сорхогтонбэхи хатан Бат хааны тусламжтай цэргийн хүчээр сүр далайлган Мөнхийг хаан ширээнд өргөмжилсөн юм. Толуйг нас барсны дараа Өгөдөй хаан монгол заншлын дагуу түүнийг өөрийн хатнаа болгох санал тавихад зоригтойгоор татгалзаж чадсан цөөхөн бүсгүйчүүдийн нэг билээ. Түүнийг түүхэнд Мөнххаан Хубилай Аригбөх гэсэн гурван их хааны төрүүлсэн хэмээн тэмдэглэсэн буй. Үүнээс улбаалаад хойшхи бүх хаад түүний угсаа гэж дээр хэлсэн билээ. Түүнийг түүхчид маш ухаалаг холч ухаантай төрийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж байсан хурц ухаантай хатан байсан гэлцдэг. Гэвч уран хуйвалдаан болон хүч хэрэглэж үр хүүхдүүддээ хаан суудал булааж өгсөн ч түүний хүүхдүүд Монголын түүхэнд хар толбо үлдээсэн алдаа гаргасан удаатай. Тухайлбал, Мөнх хаан Онцын шаардлагагүй зохион байгуулалт муутайгаар өмнө зүгт дайн хийснээр өөрөө амиа алдаж хаан ширээний тэмцэлд хүргэх шалтгаан болов. Түүний дүү Хубилай бээжинд их хаанд өөрийгөө өргөмжилж монголын нийслэлийг хятад оронд байгуулснаар түүх соёл хүн амаа урд хөршид шингээсэн гайтай. Төрийн их хатан хэмээгдэж яваагүй ч их хатадын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн хажууд ур ухаан, заль мэх, бүтээсэн түүхт үйлс хувь заяагаараан ч тэднээс илүү билээ.
Н.Баярмагнай