gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Шийрэвдамба: Бид баталгаа өгч чадахгүй

Эрүүл мэнд
2008-10-08
0
Twitter logo

Улсын Мэргэжлийн Хяналтын газраас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд меламинтай гэгдэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс татах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлсэн юм. Тэдний авч хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүйг дор нийтэлсэн.

Хамгийн гол нь бид Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамбаас “одоо дэлгүүрийн лангуунд зарагдаж байгаа дотоод, гадаадын сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхэдээ санаа зовох зүйлгүй гэх баталгааг та бүхэн өгөх үү” гэж асуутал тэд “бид баталгаа өгөх боломжгүй. Учир нь дэлхийд меламиныг илрүүлэх аргачлал нь нэгдсэн байдлаар тогтоогүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын арга, зааварчлагаагаар бид ажиллаж байна. Одоогоор аль ч улсад сүү, сүүн бүтээгдэхүүнийг бүгдийг найдвартай гэх баталгаа өгөх боломжгүй байна” гэсэн юм. Мөн зарим нэр төрлийн шоколад, цай, кофеноос меламин илэрсэн гэж хэвлэлээр мэдээлэгдсэн ч яагаад худалдаанаас татахгүй байгаа талаар тэднээс тодруултал “Бид бүгдийг ДЭМБ, түүний төрөлжсөн байгууллагын зөвлөмж, албан ёсны мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

Одоогоор хэвлэлээр дурьдагдаад байгаа бүтээгдэхүүнийг хэрэглээнээс татах талаар албан ёсны баталгаат мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Ингээд та бүхэндээ УМХГ-ын БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүнээс меламин бодис илэрсэнтэй холбоглуулан зохион байгуулж буй ажлын товчоос хүргэж байна.

-Хэрэгжүүлж буй ажлууд-

-2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 120 гаруй улсын байцаагчид 2720 аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалтыг хийсэн. Хяналт, шалгалт үргэлжилж байна.

-Манай газраас хяналт, шалгалтын явцад БНХАУ-аас импортлосон нийт "Монмилк" шингэн сүү 15,1 тн, "Или" шингэн сүү 15,6 тн, зайрмаг О.6 тн /2710 ширхэг/, зайрмагны түүхий эд 0.172 тн, сүүн крем 9,1 тн, "Nan” хүүхдийн сүүн тэжээл 2,1тн, кофены сүү 15,1тн, тараг 86,6 кг, хуурай сүү 15,6 тн буюу нийт дүнгээр 9 нэр төрлийн 209,4 тн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж худалдаалахыг түр хугацаагаар хориглов.

-Манай улсад БНХАУ-аас гадна ОХУ, Герман, Франц, Украйн, Польш, БНСУ, Дани, улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн импортолдог бөгөөд энэ оны эхний 9 сарын байдлаар эдгээр улсаас нийт 3150 тн шингэн сүү, 841 тн суүн бүтээгдэхүүн, 767,2 тн зайрмаг, 401 тн хуурай сүү, 110,2 кг тарагны хөрөнгийг тус тус импортолсон байна.

-Улсын хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Mengniu" компаниас "Цаст фүүдс" ХХК, "Тэсо" ХХК, мөн "Yili Industrial” компаниас "М Ти Эс" ХХК, "Сүү" ХК, Гялаан од" ХХК, "Будба” ХХК, БНХАУ-ын ХААЯ-ны харъяа "Бээжин милкивэй трейд" компаниас "Эн Ай Жи" ХХК, "Nestle shuangcheng" компаниас "Таван богд хүнс" ХХК зэрэг найман аж ахуйн нэгж сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортолж байна.

-Энэ оны 10 сарын 1-ны байдлаар нийт 1759,6 тн шингэн сүү, 588,7 тн хуурай сүү, 33,6 тн зайрмагийг импортолсоноос Хилийн мэргэжлийн хяналтын апбаны хяналт
шалгалтанд 1405,7 тн шингэн сүү, 367,1 тн хуурай сүү. 36,6 тн зайрмаг тус тус хамрагдсан байна.
-Манай газраас дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд импортолсон “Сүү, сүү бүтээгдэхүүнээ зах зээлээс татан авах тухай" 1946 дугаар бүхий алба хүргүулсний дагуу дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:

-"М Ти Эс" ХХК 113,4 тн савласан шингэн сүүг зах зээлээс эргүүлэн татаж, Хятад улс руу буцаан ачилт хийлгэлээ.

-"Цаст фүүдс" ХХК 14,0тн шингэн сүүг худалдаалалтаас татан авч зориулалтын агуулахад шилжүүлээд байна.

- "Будба" ХХК 4 нэр төрлийн 47618 ш зайрмаг, “Гялаан од" ХХК 3 нэр төрлийн 1801 ш зайрмагийг тус тус зах зээлээс эргүүлэн татан авсан байна.

-Нийт 23 компаний 111 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс дээж авч 51 дээжийг 2008 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Хөх хотын Чанар шалгалт, хорио цээрийн хяналтын лаборторит шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Шинжилгээний дүн гараагүй байна.

-Сүү, сүун бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжид тавих хяналтыг чангатгаж сорьц дээж аван шинжилгээ хийгдэж байна.

-Нийслэлийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийт 34 аж ахуйн
нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас "Жонон сүү" ХХК, "ЭБШ" ХХК, "Дэлгэртэс" ХХК,
“Вийр барш" ХХК, ТУМ" ХХК, "Дабль Эрдэнэ" ХХК-ийн сүүний үйлдвэрүүд, "Сүүн
сондор" ХХК-ийн сүү, тарагны үйлдвэрүүд өнөөдрийн байдлаар эх орны шингэн сүү
хэрэглэж үйлдвэрлэл явуүлж байна. Энэ нь нийт сүү үйлдвэрлэгчдийн 40. 0 орчим хувийг эзэлж байгаа юм.

-Бусад үйлдвэрүүд тухайлбал АПУ ХХК, "Монфреш" ХХК, "Монсүү" ХХК, "Сүү" ХХК-I нь импортын хуурай сүү хэрэглэж үйлдвэрлэл явуулж байв.

-Хяналт шалгалтын явцад БНХАУ-аас импортлосон нийт 11.8 тн хуурай сүүг үйлдвэрлэлд хэрэглэхийг зогсоож лац тавьж битүүмжиллээ.

-Сүүн крем хэрэглэн нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

-БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүн крем хэрэглэж буй үйлдвэрүүдийн удирдлагуудад уг сүүн кремний шинжилгээний дүн гартал өөр төрлийн крем хэрэглэж үйлдвэрлэл явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч одоогийн байдлаар БНХАУ-аас импортолсон 9,1тн сүүн кремийг битүүмжлээд байна.

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь меламиныг тодорхойлох шинжилгээ хийх ажлыг эхлүүлэхээр бүх талын арга хэмжээ авч ажиллаж байна.

-УМХГ-ын харъяа лабораториудад ТТ 08/02 тендерээр "меламин" бодисыг шинжлэх өндөр идэвхит шингэний хроматографийн 2 иж бүрдэл багажийг хүлээн авсан. Багажийг суурилуулах, сургалт зохион байгуулах ажлыг 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын "Varian imk" компаний мэргэжилтэн ирж хийх бөгөөд одоогоор манай лаборатори шинжилгээ хийх ажлын бэлтгэлийг хангаж байна.

-Сүү, хуурай сүүнд меламинийг /2-250 ррм/ тодорхойлдог 13 ш "ЕПга геас!е(" багажийг тендерээр авч орон нутаг, хилийн боомтын лабораториудад хуваарилаад байна. Тухайн багажинд шаардлагатай "Romer lab" компанид үйлдвэрлэдэг "Melamine test kit” 10 хайрцаг оношлуур тестыг /1000 сорьцонд илрүүлэлт хийх/ Сингапур улсад захиалаад байна... гэжээ.

Ч.Болортуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан