Будагны үнэр ханхалсан зураачийн урланг цонхоор тусах нарны туяа улам гэгээлэг, сайхан харагдуулах аж. Энд нэгэн шинэ бүтээл “амилан” буй. Гурван эмэгтэй алсыг ширтэн бодлогоширон зогсоно. Ямар нэгэн зүйлд адгаж яарсан шинжгүй, уужуу тайван харагдах аж. Хаанахын хэн гээч хүмүүс, хэрхэн юуны учир хамтдаа ийн зогсч байгааг таахад бэрх. Уг бүтээлийг туурвин буй эзэн нь энэ асуултын хариуг өргөн олон түмэнд орхисон бололтой.
Юутай ч Урлагийн
гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин энэ бүтээлдээ ямар нэгэн нэр өгөх бодолгүй байгаа
гэнэ.
Хөдөлмөрийн баатар, ардын зураач, төрийн шагналт Н.Цүлтэмийн хоёр ихэр хүүгийн
нэг Мөнхжингийн намтар түүх, бүтээл туурвилын талаар яриа өрнүүлж болох ч энэ
удаа түүний шинэ зургаас үүдэн чөлөөт сэтгэлгээний урлагийн талаарх бодлын нь
хуваалцсан юм.
-Өөрөө ер нь бүтээлдээ нэр өгдөггүй
болов уу?
-Тийм. Би одоо энэ зурж байгаа зургандаа ч мөн “227” гэсэн нэг тоо тавьчихаад
сууж байна. Миний зургууд 53, 54 гэсэн тоонуудтай.
-Яагаад зүгээр нэг тоо тавьчихаад
байдаг юм бэ?
-Хүмүүс миний зургийг хараад,
өөрийнхөөрөө л сэтгэж ойлгог л доо. Тэдэнд заавал нэг санаа тулгах хэрэггүй.
-Тэднийг урлагийн бүтээлийг чөлөөтэй
сэтгэж, шүүн тунгаахад зориулсан хэрэг үү?
-Орчин үед чөлөөт сэтгэлгээний урлаг гэж их ярьж байна. Олон нийт аливааг
өөрөөр харж, дүгнэж байгаагаа ингэж хэлж байгаа болов уу. Чөлөөт сэтгэлгээний
урлаг гэсэн нэр томьёо байхгүй. Зохиол бол тодорхой утга агуулга гаргадаг.
Харин зураг бол өөр хэрэг. Энэ нь харах урлаг юм. Дүрслэх урлаг бол
сэтгэлгээний гэхээсээ илүү аливааг өөрөөр харж байгааг илэрхийлдэг урлаг гэж
хэлбэл дээр юм уу гэж боддог. Урьд нь хоёр нүдтэй, нэг хамартай хүн байдгийг
хараад зураад байж. Тэгвэл одоо заавал ингэж баригдаж байх хэрэг байна уу.
Өөрөөр харъя гэсэн бодол бий болжээ. Бүтээл гэдэг чинь заавал бодит юмыг цаасан
дээр буулгаад байх хэрэг биш шүү дээ гэж хүн бодож, аливааг өөрөөр харж
дүрсэлсэн байж болно.
-Бодит бус дүрслэлийн урлагийг хэлж
байна уу?
-Тийм. Бодит бус дүрслэл буюу
абстракт урлагийг үндэслэн бий болгосон гурван хүний нэг В.Кандинский номондоо
“Вагнерийн хөгжмийг сонсоход Монегийн “Бухал өвс” гэсэн зураг нүдэнд харагдаж
эхэлсэн” гэж бичсэн байдаг. Тэгээд тэр дотоод сэтгэлээ илэрхийлэхийн тулд бодит
байгаа юмсыг илэрхийлэх өөр арга байж болно гэж үзсэн. Кандинский өөрөө хөгжмийн
их боловсролтой хүн байжээ. Хөгжим сонсоход сэтгэлд дүрс бууна. Бас ямар нэгэн
өнгө харагдахад түүнд хөгжим сонсогдож, санаа төрдөг гэж үзжээ. Тэгээд үүнийгээ
илэрхийлнэ. Тухайн үед зураачид, дотоод сэтгэлийг илэрхийлэхээсээ илүү гадна
талыг нь зураад байжээ гэсэн үг. Кандинский өнгө дүрсийн дотоод агуулгаар хүнд
нөлөөлөх аргыг судалжээ.
Энэ нь сэтгэлгээний урлаг гэхээсээ илүү нүдэнд яаж харагдаж байна вэ гэдгийг буулгахад оршино. Буулгаснаа тайлбарласнаар нь хүн хүлээж авахгүй. Хүнд тухайн дүрс яаж харагдаж байгаагаар нь бууна. Өөрөөр хэлбэл хүнд "энэ чинь сонин гоё дүрс байна" гэсэн ерөнхий ойлголт л төрнө. Энэ үндсэн дээр өнгөрсөн XX зуунд уран барилга, уран зурагт их өөрчлөлт гарсан. Уран зурагт маш олон төрөл хэлбэр төрсөн. Орос, Европын олон уран бүтээлч бий болсон. Жишээ нь, Германы Ваймар, Дессау хотод Валтер Гропиусийн үндэслэсэн Баухаус гэсэн том сургууль байлаа. Энэ сургуульд Орос, Унгар, Германаас ирсэн нэрт уран зураач, уран барилгачид хичээл заасан. Тиймээс энэ сургуулийн нэр дэлхийд алдаршсан юм. Эндээс ганц уран зураг бус, дизайн, тавилга гээд хэрэглээний урлагийн шинэ дэг жаяг дэлгэрсэн. Энэ тухай Японы нэг зураач “Энэ нь Японы хувьд үүр цайлт байлаа” гэж хэлсэн байдаг. Олон нийт шинэ зүйл, шинэ юмыг хүлээж байсан учраас “үүр цайлт” байлаа гэж хэлжээ. Эдүгээ дэлхий ертөнц Баухаусаас үүсэлтэй тэр шинэлэг санааны дагуу компьютер, машин техник гээд бүхнийг бүтээж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн хүний ажиллаж байгаа салбар бүрт шинэ зүйл нөлөөлсөн гэсэн үг. Шинэлэг зүйлийг хамгийн түрүүн соргогоор хүлээж авсан орон бол Америк. Тийшээ сор болсон хүмүүс гарч, тэр шинэлэг зүйлийг хэрэгжүүлсэн. Хувцас дизайн, уран барилга нь хөгжсөн. Тэнгэр баганадсан барилга байшин ч бий болсон.
-Энэ бүхэн чөлөөтэй сэтгэж, туурвиж
бүтээсний дүнд болсон болов уу?
-Бид бусадтай өөрсдийгөө харьцуулж үзэх ёстой. Бид зураг зурж, үзэсгэлэн
гаргалаа гэхэд Хятад, Япон, Америкийн зураачдаас дутахгүй байх ёстой.Манай
зураачдын гадаадад гаргаж байгаа үзэсгэлэнгээс харахад мэргэжил нэгт нөхдийн
маань хэн нь ч бусдаас дутахааргүй харагддаг. Гэтэл бид үүнийг зөвхөн урлаг
дээр авч үзэж болохгүй. Манайхны төрөл бүрийн мэргэжлийн хүн өөрсдийгөө
бусадтай харьцуулж, ажлаа дүгнэх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр бидэнд чөлөөтэй
сэтгэж бодох боломж байна. Ямар нэгэн зүйлд хүлээстэй өдөр хоногоо өнгөрөөдөг
хүн бий. Тэд бол бүтээл хийж байгаа биш, амьдарч яваа хүн. Бас эрх чөлөөгөө
эдлээд зоргоороо явдаг хүн бий. Өөрийгөө хүлээсэнд оруулахгүй байгаа нь сайн
хэрэг. Гэхдээ тодорхой бүтээлтэй байсан цагт урагшилна. Бүтээл гэдэг чинь
заавал урагшаа харж, шинийг хийж явах гэсэн үг. Ганц урлаг ч биш, бүх газар ийм
байх ёстой гэж бодож байна. Оргилж буцалж, хөгжиж л байх учиртай.
-Эгэл хүн ч чөлөөтэй сэтгэж хөгжиж,
болох уу?
-Бололгүй яахав. Гэхдээ урлаг тэднийг өөрөөр харж, сэтгэхэд нь тусалж өгч
байгаа юм. Одоогийн олонхийн яриад байгаа чөлөөт сэтгэлгээ гэдэг чинь өөрөөр
харж, сэтгэж болно гэдгийг л илэрхийлээд байгаа хэрэг. Хэвшмэл байдалтай л
эвлэрч амьдарч болохгүй.
Манай урлагт шинэ урсгал, чиглэл хүч түрэн орж ирэхэд хувь нэмэр оруулсан орчин үеийн зураачдын нэг Ц. Мөнхжин бидний яриа түр өндөрлөлөө. Чөлөөт сэтгэлгээний урлагийн талаар бид дараа дахин хэн нэгний бодлыг хуваалцах болно. Ширээ заавал дөрвөлжин байх албагүй, ямар ч хэлбэртэй байж болохыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн хүн хэн нэгний гаргасан жимээр бус, өөрийн гаргасан жимээр алхвал амьдрал илүү сонирхолтой байх биз ээ.
Ярилцсан П.Шагай