gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд иргэд хяналт тавина

Улс төр
2007-07-24
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-07-24
Монгол Улсын Засгийн газар "Айвенхоу майнз Мон-голия Инк" ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Ц.Хурц, С.Авирмэд, Д.Лхагва-жав нарын найман иргэн УИХ-д хандан ил захидал илгээжээ.
Захидалд "Монгол Улсын Засгийн газраас 2007 оны долдугаар сарын 9-ний өд-рийн ЗГ-1/100 тоот шийдвэрээр "Айвенхоу майнз Мон-голия Инк" ХХК-тай, 2007 оны долдугаар сарын 10-ны өд-рийн ЗГ-1/105 тоот шийдвэрээр "Энержи Ресурс" ХХК-тай тус тус байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлжээ. Гэтэл хөрөнгө оруулалтын дээрх гэ-рээнүүд нь "Агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон тооны засвар" хийгдсэний улмаас УИХ-ын өөрийнх нь баталсан хууль биш гэдэг нь Үндсэн хуулийн Цэцийн 2007 оны 03, 06 тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай "хуулиудад" үндэслэн хийгдсэн байна.
УИХ-ын баталсан дээрх хуулиудад хууль бус аргаар нэмэлт өөрчлөлт оруулсныг Үндсэн хуулийн Цэцээс тог-тоосон ч уг зөрчлийг арилгах, дээрх хуулиудыг Цэцийн шийдвэрт нийцүүлэх талаар тодорхой ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад эдгээр "хуулиудад" үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Засгийн газрын энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын дээр дурдсан гэрээнүүдийн төрийн эзэмшлийн 34 хувь болон 59 хүртэлх хувийн асуудалд холбогдох Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар Цэц маргаан үүсгээд байгаа билээ. Иймд "хууль бус арга"-аар нэмэлт өөрчлөлт хийсэн хуулиудын зөрчлийг арилгаж, Цэцийн эцсийн дүгнэлт шийдвэрт нийцүүлэх болон Цэцийн одоо үүсгээд байгаа маргааныг хянан шийдвэрлэсний дараа уг хоёр тогтвортой байдлын гэрээг хүчин төгөлдөр хуулиудад ниицүүлэн дахин боловсруулж, хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Засгийн газрын хууль тогтоомжид нийцээгүй дээрх шийдвэрүүдийг хэлэлцэхгүй байх, улмаар хүчингүй болгох, мөн Үндсэн хууль зөрчсөн "засварлагдсан хууль"-уудаа Үндсэн хуулинд нийцүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг УИХ-д мэдэгдэж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл явц хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд бид хяналт тавих болно" гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан