"Хөшөө тийш хөврөх ардын зам балрахгүй" гэж
агуу Пушкины гэгээн дүрийг мөнхөлсөн дурсгалыг Оросын ард түмэн сэтгэлдээ
байнга шүншиглэдэг. Үүний адил хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшлээ олж авах
ариун дагшин газрын үүд хаалгыг тэдэнд нээлттэй байлгах нь ямар нэгэн дүрэм
журмаас илүү гэсэн санааг минь олон хүн дэмжих болов уу. "Бурхан багшийн
сэрэг дүрийн өлмийнөөс нь адис авчих юм сан. Үгүй энэ, юунаас, хэнээс хамгаалах
гэж битүү олс дээс татдаг байна аа" гэсэн бодол өвөртөлсөн болов уу гэмээр
хүмүүс уруу царайтай тэндээс гарч байсныг мэдэрсэн юм. Өндөрт байрлуулж залсан
Бурхан багшийн дүрийг тойруулаад ямар учир шалтгаанаар ийнхүү олсоор бүсэлж,
дээс татсаныг гайхаад баршгүй. Утай Гүмбэнд аялаад ирсэн хөгшчүүлийн зураг
хөргийг харахад тэд Бурхан багшийн баримал, дүр,
хөрөгт тэргүүнээ хүргэж, мөргөж, залбирсан байдаг. Бусад улс орны сүм дуган,
залбирал, сүсэг бишрэлийн
газар шүтээнээ тойруулаад хөл хорьсон тохиолдлыг кино, сонин хэвлэлээс харж
явсангүй. Зайсан толгойн өвөрт байгуулсан энэ цогцолборыг харж хандах, тордох
эзэн байна уу гэсэн зуйгуул бодол аргагүй төрлөө. Төв талбайд байрлуулсан цэцгийн
мандал дотор ганц нэг цэцэгхэн ургамаар аяджээ. Ингэж хэлэхээс ч аргагүй.
Хөөрхий цэцэгний ургаж төлжих шим шүүсийг нь зэрлэг ургамал хайр найргүй
цөлмөжээ. Алаг цэцэгс өнгөө гайхуулах газар хогийн өвсөөр дүүрсэн нь тэр хавиас
дариухан холдохгүй бол шарилжны харшил хүртэж мэдэхээр. Муу дээрээ муухай,
муухай дээрээ улцан гэгчээр зуны аагим халуунд дор нь орж зогсон хэсэгхэн ч
атугай амарч тухлах сүүдрэвч бариагүйд нь уг цогцолборын зураг хөргийг зурж урласан мэргэжилтнүүдэд гомдох ч
багадахаар байлаа.
Нийслэлийн Захирагчийн алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар гээд энэ байгууламжинд санаа тавих төрийн байгууллага олон байх ёстой. Төсөв мөнгө байнга хүрэлцдэггүй гэж үглэж дуулдаг төрийн байгууллага өөрсдөө өөд нь татаж чадахгүйгээ мэдрээд, хувийн байгууллага, иргэдийн санаачлага дэмжлэгийг авч болмоорсон. Тохижилт, цэцэрлэгжүүлэлт, зүлэг ногоо, сүүдрэвч, үйлчилгээ гээд юм юм л дутагдсан энэ газарт хичнээн төгрөгийн төсвөөр Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээж босгосон бол гэхээс гол харламаар. Бид санаачлагагүй, залхуу, унхиагүй гэдгээ Зайсан толгойн өвөр бэлд байгуулсан уг цогцолборт очоод харахад л хангалттай. Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт дээр унтарч сөнөсөн дээрх байгууламжийг өөд нь татаж, өөриймсөг хандах иргэн, байгууллага төсөл хөтөлбөр бичээд ороход буруудах юмгүй. Бизнесийн алдагдалгүй ажиллах орчин ч байна. Тиймээс ч ард түмэнд Бурхан багшийн өлмийд нь мөргөж адис авах нөхцөл боломжийг нь нээж өгөх буянтан байгаа гэдэгт найдсан сэтгэлтэйгээ үлдье.
М.Мөнхцэцэг