Зуны Олимпийн 29-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг хүндэтгэн үдэх ёслолын ажиллагаа Чингис хаан хүндэтгэлийн цогцолборын өмнө Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ: Хүн төрөлхтний спортын их баяр цэнгүүн Олимпийн наадам анх 1896 оноос буухиагаа эхэлж, эдүгээ олимпийн 29 дэх наадам 2008 оны наймдугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэлнэ.
Олимпийн энэ их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох Монголын баг, тамирчид бэлтгэл сургалтаа базааж, монгол хүний эрдэм чадал, эрч хүчээ сорихоор аян замдаа мордох гэж байна.
Олимпийн тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулж, “Төрийн дуулал”-аа эгшиглүүлэх нь эртний соёлт, баатарлаг түүхт монголчууд бидний нэр төрийн хэрэг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие өөрийн орны их уулсын Ноён оргил, “Алтай Таван Богд”-ын “Их Монгол” оргил “Мөнххайрхан”, “Цамбагарав” уулсын зулайд цэнгүүлсэн Монгол Улсын Төрийн далбааг Олимпийн наадамд оролцох дасгалжуулагч, тамирчдын багтаа гардуулан өгөхийн ялдамд Дэлхийн шилдгийн шилдгүүдтэй өрсөлдөж, спортын амжилтын дээдийг үзүүлж, монгол хүний ур чадвар, гайхамшгийг дэлхий дахинаа харуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна” гээд Олимпийн тэнгэрт Төрийн далбаа хэдэнтээ намирахыг ерөөсөн юм.
Олимпийн наадамд Монголын баг тамирчдын барих Төрийн далбааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр багийн ахлагч Д.Баясгаланд гардуулсан. Төрийн дуулал эгшиглэж Төрийн далбаа, Олимпийн тугаа ёслол төгөлдөр мандуулсаны дараа манай баг тамирчид авъяас чадвар, хүч чадлаа дайчлан Олимпийн наадамд оролцохоо илэрхийлж тангараг өргөлөө.
Мехикогийн Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавъяат тамирчин Д.Сэрээтэр эх орныхоо багийн багш дасгалжуулагчаар Бээжингийн Олимпод ажиллахдаа ард түмнийхээ даалгаврыг биелүүлнэ гэсэн юм.
Тамирчдын ар гэрийнхэн, ахмад тамирчид ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд жүдо бөхийн тамирчин М.Бундмаагийн ээж н.Алтаннавч хадаг, мөнгөн аягатай сүүгээр цацал өргөсөн. Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд үдэлтийн марш эгшиглэснээр тус арга хэмжээ өндөрлөлөө.
Энэ тухай та манай холбоотой видео мэдээнээс хүлээн авч үзнэ үү.
Ч.Болортуяа