Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хөгийн голд 1500-аад нинжа буюу гар аргаар алт олборлогчид цуглаж, хууль бус олборлолт хийж буй талаар бид та бүхэнд цувралаар хүргэсэн билээ. Нэгдүгээр сарын 22-ны өдөр Улаан-Уул сумаас Хөвсгөл аймгийн Онцгой байдал, МХГ, Хэвлэл, Цагдаа, Хөдөлгөөн, Тагнуулын нийлсэн 50 гаруй бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус Хөгийн голд очиж, зохих арга хэмжээг авсан юм.
Бид өнөөдөр байдал ямар байгаа талаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ-ын дарга Д.Батбаяртай утсаар холбогдож лавласан юм.
Түүний хэлж буйгаар мянга гаруй нинжа нарыг албадан буулгаж, одоогоор 7-8 хүн л тэнд үлдээд байгаа ажээ. Нинжа нарыг буулгахад ямар нэгэн эсэргүүцэл гарч, хүндрэл учраагүй байна. Учир нь байгаль цаг уур хүндэрч, хэт их хүйтэрсэн нь гар аргаар алт олборлогчдыг үг дуугүй буухад нөлөөлжээ. Одоогоор Хөгийн голд байнгын пост алт олборлогчдыг оруулахгүйгээр ажиллаж байгаа ажээ.
Хөгийн гол нь тул, цагаан загас зэрэг нэн ховор загастай төдийгүй Гуна, Хөг, Бэлтэс, Шарга, Арсай, Ходон зэрэг уулын түргэн урсгалт З00 шахам гол эндээс эх авч Хойд мөсөн далай, Байгал нуурт цутгах агаад ар, өврөөс нь Енисей, Сэлэнгэ мөрөн лүү цутгадаг юм.
Харамсалтай нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанаас үүдэн голын сав газар ихээр бохирдсон байна. Хэрэглээний бохирдлыг дулаарахаас өмнөхөн нутгийн иргэд цуглан цэвэрлэх талаар ИТХ-ын дарга Д.Батбаяр ярьлаа.
Мөн нинжа нар 50-100 метрийн өргөнтэй уртаашаа 1 км орчим газрыг ухаж сэндийлсэн байна.
Уг нь Хөгийн голын тэр хэсгийг 2006 онд Иргэдийн хурлын шийдвэрээр Тусгай хэрэгцээний газар болгон авсан байна. Тиймээс одоогоор тус суманд алт олборлох ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа ажээ.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/