Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц нь 1989 онд батлагдаж, харин Монгол улс 1990 онд тус конвенцийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дэлхийн долоо дахь орон болсон юм. Тиймээс таван жил тутамд тус конвенцийн хэрэгжилтийн талаарх тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хэлэлцүүлэхээр хүргэж байгаа.
Түрүү түрүүчийн тайлангуудыг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд бэлтгэн өгдөг байсан бол энэ удаа Монгол хүүхдүүд өөрсдөө санаачлан, бие даан боловсруулж байгаа ажээ. Хүүхдүүд өвөрмөц байдлаар илтгэл тайлангаа үзүүлэхийн тулд баримтат кино хэлбэрээр бэлтгэжээ. Монголын нийт хүүхэд багачуудыг төлөөлөн 30 гаруй хүүхэд энд ажиллаж байна.
Хүүхдүүд илтгэл тайлангаа “Хүүхэд хамгаалал” сэдвээр бэлтгэсэн гэнэ. Хүүхдийн эрх нэгэнт зөрчигдөж байгаа нь үнэн тул харин түүнийг хамгаалахын тулд юу хийсэн, юу хийх ёстой талаар дурьджээ.
“Хүүхдүүд бидний хувьд тайлан, илтгэл бичих болсон зорилго нь Монголын ирээдүйг дарамт шахалт, хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах, эрүүл саруул нийгмийг бий болгоход хүүхэд бидний оролцоо санаа бодол чухал гэж үзэж байна” хэмээн тэд ярьж байна. Баримтат киногоо баримтжуулахын тулд хүүхдүүд маргаашнаас эхлэн судалгаа хийхээр төлөвлөжээ. Баримтат кино есдүгээр сард дуусч, арваннэгдүгээр сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргэгдэх учиртай гэнэ.
М.Жаргал