Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Цагаан цав хэмээх газарт үйл ажиллагаагаа явуулдаг "Монгол тарвас" компанийн амтат тарвасыг амталж үзээгүй хүн ховор байх. Зундаа 35-40 хэм, өвөлдөө -35 хэм хүрч, зарим үед хөрсөндөө 67 хэм хүрч халдаг хуурайшилт ихтэй энэ газар ногоо тариалж алдагдалгүйгээр ургац хураана гэдэг амаргүй хэрэг. Зах зээлийн хүнд нугачаанд зэлүүд тал эзэнгүйдсэн боловч нутгийн залуу Ё.Эрдэнээ "Монгол тарвас" компани байгуулан говийн элсэнд шим тэжээллэг тарвас тариалан хураасаар өнөөг хүрчээ.
Тус компани нь нутгийн шимтэй тарвасаа олонд хүргэж улмаар бөөрний сувилал байгуулан олон хүнд ач тусаа хүргэж байгаа юм. Гэтэл "Монгол тарвас" компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байгаа аж. Сүүлийн таван жилийн цаг агаарын тааламжгүй байдал, үнийн хөөрөгдөл зэргээс шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож татан буугдахад хүрчээ. Гэвч газрын баялаг ихтэй гадныхны анхаарлыг татсан энэ газрыг эзэнгүйдүүлэхгүй, мөн олонд ач тусаа хүргэж байгаа үйл ажиллагааг зогсоохгүй байх үүднээс боломжтой гэх арга замыг эрэлхийлж байна.
Говь нутгийн буйдхан газрын өгөөжийг алдахгүйн тулд "Монгол тарвас" сан байгуулахаар шийджээ. Энэ санг сангийн сайд асан Э.Бямбажав, УИХ-н гишүүн асан Л .Одончимэд Буриад улсын гавьяат эмч доктор н.Цэдэн-Иш болон А.Жигжид, н.Сүхээ нарын хүмүүс нэгдэн байгуулж байгаа гэнэ.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө говийн эрс, тэс уур амьсгалтай алслагдсан газар төмс, хүнсний ногоо малын тэжээл зэргийг тариалж эхэлсэн түүхт энэ газрыг" Монгол тарвас" сан сэргээн хөгжүүлнэ гэдэгт санг санаачлагчид найдаж байгаа юм. "Монгол тарвас" байгуулагдсан цагаасаа 10 жилийн хугацаанд жил бүр нэг гагаас авах ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлэн ажиллаж байсан. Мөн энэ компанийн хамт олон говио цөлжилтөөс хамгаалах зорилгоор хайлаас, заг, сухай чацаргана зэрэг нэр төрлийн 2000 гаруй мод тариалан 1200 орчим мод тарьж нутагшуулсан байна.
С.Ганболд