"Би олон сайхан зүйл үзсэн. Гэхдээ сумын наадам шиг сайхныг хаана ч үзээгүй" хэмээн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нэгэнтээ дуу алдаж байсныг санаж байна. Алтай их сарьдагаас Дорнод монголын тал хүртэлх асар уудам газар нутгийг эртнээсээ бид "Тал нутаг" хэмээн авгайлж ирсэн. Энэ нь эртний монголчууд сүр хүч ихтэй байх үеийн нэр. Гагцхүү энэ уудам нутагт хэдэн зуунаараа үе улиран сууж ирсэн бид, овооны наадмаас эхлээд төрийн их даншиг наадам хүртлээ эрэмбэ зиндаагаараа ялгарах олон сайхан наадмыг хийсээр ирсэн. Наадам болгон бөхөө барилдуулж морио уралдуулах нүүдэлчин ардын уламжлалт баяр. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа хэмээх тэнгэрээс заяат мэт энэ хүнээр овоглох Дорноговь аймгийн Алтан ширээ сумынхан зуны сүүл сар мушгин бэсрэгхэн агаад сэтгэл хөдөлгөм сайхан наадам хийлээ. Нутаг бүхэнд хүндэлж дээдэлдэг уул ус гэж байдаг. Тэр нутаг нь Алтанширээ сумыхны хувьд Баянбуурал хэмээх уул байх юм. Түүнийгээ нутгийн түмэн "Өлзийт хайрхан" хэмээн авгайлдаг ажгуу. Тэр л уулын өвөр бэлд нутаглан байх Балжир хэмээх ухаан хурц явдал тунгалаг нэгэн айлд 1946 онд хүү төрснийг Догмид хэмээсэн ажээ. Энэ хүнийг өнөөдөр Төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид хэмээдэг. Тэртээх он цагийн буурал тоосон дундаас уран зохиол хэмээх оюуны их өргөөнд хөл тависнаас хойш өөрийн гэсэн ноён оргилыг босгожамжсан нэгэн. Түүнийг нь Төр, Төрийн шагнал.Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх шагналаар мялаажээ. Тиймээс төрийн хишгийг хоёронтоо хүртсэн энэ баяраа, нутаг усаараа бишрэн шүтэж ирсэн Өлзийт хайрхан уулаа тахиж хамтатган тэмдэглэлээ. Энэ уулын өвөр бэлд төрж өссөны хувьд өвөг дээдсээс үе улиран нутаглаж ирсэн ээж, аавын нутгийн хувьд ийнхүү хамтатган тэмдэглэж байгаа нь энэ ажгуу. Тэртээх холоос бууралтаж харагдах энэ уул ээжийн өргөсөн сүүн цацал энэ л ууланд шингэдэг учраас хол газрын тэртээгээс ийнхүү харагдах аж.
Суран жолооноос өнгийн цэцэг ургах хөдөө нутгийн наадам Наадам болгоны араас "нар хур тэгширсэн сайхан наадам боллоо" хэмээн ерөөж суудаг монгол зан юутай уужуу билээ. Үнэндээ нар нь гарч бороо нь ороогүй байсан ч ялгаа байхгүй тэгж л хэлдэг нь үнэхээр тал нутаг шигээ сэтгэлтэйг илэрхийлэх мэт. Маргааш наадам болно гэхээс нойргүй хонодог уяач, хүүхэд хоёрын сэтгэлийн догдлолыг юугаар ч зүйрлэх билээ. Тод манлай уяач Д.Даваахүү "Жил жилийн долдугаар сарын 11-12 нд мөн ч олон удаа нойргүй хоносон доо" хэмээн ярьж суудаг нь нэгийг бодогдуулж байна. Сумын наадмын өглөө нар мандах нь хүртэл тунгалаг, сумын наадмын өглөө морьд янцгаах нь хүртэл хийморь сэргээм. Сумын наадмын тоосонд дурдан тэрлэгтэй бүсгүйн дээл чисчүү торго болсон тухай, сумын наадмын дэвжээг өдөржин тойрсон морьдын суран жолооноос өнгийн цэцэгс дэлгэрсэн тухай, еэвэн хээтэй зодгийг зууван болтол барилдсан тухай. Сумын наадмыг янзан бүрээр л илэрхийлсэн байх аж. Нээрээ ч ингэж магтсан ингэж бишрдэг бид хойтон жилийн наадмыг хоног тоолон хүлээчихээд дараа нь хойтон жил болтол хол байна даа хол гэж гунигтай агаад жаргалтай хүлээлт асган ярьж суух юутай сайхан ард түмэн вэ. Хонин сүргийн бэлчээрээс хоногтоолсон наадамдаа яаран ирэх эгэл боргилхон харчуул юутай жаргалтай вэ, нутгийн минь уулс шиг түшигтэй санагдах өвөгчүүл тойрон суугаад уул усны дэлгэр сайхныг гайхан магтах нь юутай бахдам юм вэ, морин дэл дээр дээлийн хормой хумисан нутгийн бүсгүй юутай үзэсгэлэн агаад ялдам вэ. Бүтэн жил цагийн салхи сөрөн амьдрах нүүдэлчин түмэн нэг л удаа ийнхүү наадахад магнайн үрчлээ хойтон жилийн наадам болтол толигор үлдэх мэт баяр цэнгэлээр бялхаж байх юм.
Сумын наадамд зодоглох адуучин залуус Балжирын Догмид ус нутгаа ард олон олонтойгоо уул усаа тахиж нутгийн түмэн түүнд зориулж хоёронтоо хүртсэн төрийн хишгийг мялаан нутгийн 32 бөх барилдаж Их нас, соёолон морьд уралдлаа. Дээдсийн наадам мэт машин тэргээр ачсан морьдгүй. Дэлхийг хотойлгох мэт хүчтэн зодоглохгүй байх нь чухамл сумын наадмын сайхан үүнд л байдаг бололтой. 20 шүргэсэн адуучин залуугаа суманд зодоглож байхыг нутгийн бүсгүй морин дээрээсээ сэтгэл догдлон харж суух нь сэтгэл хөдлөм. Өлзийт хайрхан уулын өвөр бэлд дэнж хотойтол наадсан Төрийн шагналт зохиолчийн наадамд тус аймгийн Мандах сумын уугуул сумын начин Н.Мөнх-Од түрүүлж Э.Жавхлантогтох үзүүрлэлээ. Их насны моринд дэлгэрэх сумын Б.Намжилдоржийн зээрд халзан ажнай түрүүлэв. Соёолон насны морь уралдаж С.Эрдэнэбаатарын хонгор соёолон түрүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Я.Батсуурь гавьяат эдийн засагч Б.Дрийлаа Б.Догмидын төрсөн дүү Хүний гавьяат эмч Б.Хэнмэдэх зэрэг хүндэт зочид оролцсон сайхан наадам хийж уул ус хүн зоноо баярлууллаа. Таныг уран бүтээлийн тэнгэр мөнхөд ивээж явах болтугай.
Н.Баярмагнай