Сүүлийн үед Чингис хааны үнэн дүр төрхийг эрж хайн, судлан бодит гэгээн дүрийг нь олон түмнээ өргөн толилуулах гэж эрмэлзэхийн оронд хааны хөргийг хийсвэр санаанаас үүдэн зурсан хүмүүсийн бүтээл газар авах болж, тэдгээрийг Чингис хааны бодит дүр хэмээн сурталчлах, хуулбарлан зурж уран бүтээлдээ ашиглах, ухуулах хуудасны бай болгохоос эхлээд зураг хуанли, тэмдэг хийх, аяга шаазан, өмд цамцандаа хүртэл нааж хэрэглэх болсон нь нэн харамсалтай. Иймд жинхэнэ Чингис хааны хөрөг чухам аль нь вэ? гэсэн ойлголтыг цэгцлэх нь зүйтэй юм.
Бидний одоо мэдэж буй баримтаар Чингис хаан гэх 10 гаруй янзын хөрөг зураг дэлхий дахинаа тархжээ. Судлаачид эдгээр хөргийг судлан шинжилж, хэн гэдэг хүн, хэддүгээр зууны үед зурсан бэ? гэдэг асуултад тодорхойлолт гаргаж байсан баримт цөөнгүй. Энэ талаар хамгийн дорвитой судалгааг хийсэн хүний нэгэнд "Чингис хааны товчоон" 2 боть зохиол бичсэн Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуай зүй ёсоор ордог.
Чингис хааны хамгийн анх зурагдсан хөрөг гэх бүтээл /өндөр 58.3 см, өргөн нь 40.8 см/ одоо Бээжин хотын түүхийн музейд байдаг.
Тэр хөргийг 1953 оны 9 дүгээр сард Дундад иргэн улсын генерал Юань ШиКуайн цэргийн штабын дарга байсан Чэн Хуан гэгч хүний үр удмаас олж авсан гэдэг.
Тэр Чэн Хуан 1910-аад оны үед Монгол нутгаас нэгэн монгол сурвалжит ноёноос авсан гэдгээ захиж үлдээжээ.
Харамсалтай нь тэр монгол ноёны нэр түүхэнд хадгалагдаж үлдсэнгүй. 1368 онд Монголын Их Юань улс мөхөхөд түүний сүүлчийн хаан Тогоонтөмөр Монгол нутагтаа зугатан орж ирэхдээ уг хөргийг авч гарсан болов уу гэж судлаачид үздэг.
Түүнээс хойш уг хөрөг 1920-иод он болтол монгол газар хадгалагдаж ирсэн бололтой. Тус хөргийг 1962 онд Бээжин хотод мэргэжлийн тусгай комисс гарч зургийн өнгө будаг, цаасыг лабораторийн аргаар шинжлэн Монголын Юань улсын 1260-1368 оны үед зурагдсан болохыг тогтоожээ.
Уг хөргийг Юань улсын үед амьдарч баaсан Хар Хасун / сурвалжит Хоригсун гэж тэмдэглэгдсэн/ гэдэг монгол хүнийг зурсан болов уу гэж үздэг. Хар Хасун нь "Монголын нууц товчоо"-нд гардаг Хэрэйд аймгийн гэнэт довтлох аюулыг Чингис хаанд урьдчилан мэдэгдэж хожим нь дархан цолоор өргөмжлөгдсөн Бадай, Хишлиг нарын Хишлигийн гуч юм. Юань улсын судрын Юань улсын түүх, тайлга, тахилгын тэмдэглэлд "Жи Юань 15 дугаар оны /1278/ 11 дүгээр сард Тайзцугийн /Чингис хаан/ гэгээн дүрийг зурах зарлигийг Хоригсунд тушаав" гэсэн байдаг. Мөн Хоригсуны өөрөө яг баттай зурсан гэгдэх олон монгол хаад хатдын хөргийг зурсан арга барил нь уг хөргийн зурсан байдалтай дүйж байгааг үзэн энэ хөргийг Хар Хасуныг зурсан гэж үздэг.
Тус хөргөөс гадна Бээжин хотын Манжийн хаадын өмнөд Сиянь дянь ордонд Чингис хаан болон монголын хаад, хатад, түшмэдийн олон хөрөг /өндөр 59.4 см, өргөн 47 см/ хадгалагдаж байдаг. Эдгээр хөргүүдийг хятадын Мин улсын /1368-1644/ үед Юань улсын үед зурагдсан монгол хаадын хөргөөс хуулж зурсан гэдэг. Тус хөргүүдээс гадна Тайваньд Чингис хааны эш хөрөг гэж мөн байдаг.
Тус хөргийг хятадын Мин улсын /1368-1644/ үед Юань улсын үеийн Чингис хааны хөргөөс хамгийн түрүүнд хуулбарлан зурсан гэдэг тул уг хөрөг нь мөн маш түүхэн үндэслэлтэй юм. 1949 онд Чан Кайши Тайваньд гарахдаа уг хөргийг Манжийн хааны ордноос авч гарсан нь эдүгээ Тайваньд маш сайтар хамгаалагдсан газарт хадгалагдаж байдгийг манай орны олон хүн Тайввнь орноор зочлохдоо харснаа өгүүлдэг. Иймд эдгээр хөргүүд нь нэг эхээс хуулбарлан зурагдсан болохоор зарчмын их ялгаагүй. Чингис хааны хамгийн бодит, түүхэн үндэслэлтэй хөргүүд юм. Эдгээр хөргүүд нь гадаад дотоодын түүхэн сурвалж бичигт Чингис хааны дүр төрхийн талаар өгүүлсэн олон мэдээтэй маш дүйж байдаг нь хөргийн түүхэн үндэслэлийг улам лавшруулж байгаа юм.
Уг хөргүүдээс гадна монголчуудын байлдан дагуулсан улсын мэргэд, уран зураачид болон Чингис хааны тухай аман домог сурвалж зохиолд тулгуурлан хийсвэр санаанаас ургуулан зурсан хөрөг олон буй.
"Их мэргэн Чингис хаан" хэмээх хөргийг XIX зууны үед Францын нэгэн эрдэмтэн зурж, Өвөр монголын Ордосын Чингисийн онгонд монгол хүний зан заншил угсаатны зүйг сайтар судлаагүй европ хүний зурсан болохоор европын рыцарь цэргүүдийн дуулга, европ хүний бавгар сахал зэргийг оруулан зурсан нь нэн үнэмшил муутай болсон. Тус хөрөг нь "Дэлхийн улсуудын туг сүлд" гэдэг номонд хэвлэгдсэн нь олон хүн түүнийг Чингис хаан хэмээн итгэхэд хүргэсэн бололтой. Хөргийн жинхэнэ эх нь 1966 онд Хятадад болсон их самууны үед устгагдсан гэгддэг.
Мөн нум саадаг агссан, сүрлэг догшин дүртэй Чингис хаан хэмээх нэгэн хөрөг манай улсад ихэд тархсан бөгөөд олонхи хүн түүнийг мөн Чингис хаан гэж ихэд итгэж гадаадад зориулж гаргасан хуанлид өнгөтөөр хэвлэж, "Чингис хаан" хамтлаг маань хээр хаданд өлгөж өмнө нь залбиран "Чингис" дуугаа дуулж, мөнгөн зоосон дээр хариугүй дүрслэн гаргах дөхөж байсан. Гэтэл уг хөрөг дээр дүрслэгдсэн Чингис хаан маань XIV зууны бидний өвөг дээдэстэй байлдаж ихэд гавьяа байгуулсан хятад жанжин Го Цы Син гэгчийн хөрөг юм. Энэ хөргийг анх 1928 онд Бээжин дэх Францын шашны нийгэмлэгийн санваартан Бобрект гэгч яльгүй засварлаж, монгол төрх оруулаад Чингис хааны нэрээр хэвлүүлсэн нь нийтэд тархаж Зөвлөлтийн /хуучин нэрээр/ олон ном сураг бичигт хэвлэгдсэнээр үнэхээр Чингис хааны хөрөг хэмээн алдаршжээ.
Харин 1968 онд Л.П.Сычев энэ хөрөг болон монгол хаадын нэрээр гарсан бусад хуурамч хөргийн талаар үнэн учрыг магадлан залруулсан эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн билээ. Манай орчин үеийн монгол зураачдаас ардын зураач агсан Ч.Ядамсүрэн гуай Чингис хааны дүр төрхийг 1940-өөд оны үед урласан. Уг хөрөг зураг өдгөө хүртэл улсын төв музейд хадгалагдаж, гадаад дотоодын олон хүн Чингис хааны жинхэнэ дүр хэмээн бодож ирсэн. Харин уг хөргийг манай ардын зураач түүхийн сурвалж бичиг, судалгааны зохиол, уран зохиолын роман туужид тулгуурлан зурсан бололтой.
Дундад Ази, Бага Азийн лалын шашинтай ард түмний дунд эдүгээ хүртэл Чингис хааныг өөрийн үндэсний баатар хэмээх домог, ойлголт оршсоор байдаг. Иймд тэдгээр орны зураачид хийсвэр санаанаасаа их хааныг ийм л хүн байсан болов уу гэж лалын шашинтны ард түмний хувцас хунар, үс гэзгийг оруулан зурсан нэлээд олон хувилбар буй.
Их хааныг үлгэр домог, туульсын баатар болгон уран зохиолд дүрсэлж түүнээс ургуулан зурсан хөрөг бас байдаг.
Үүний нэг нь Өвөрмонголын зураачдын зурсан Чингис хаан хөрөг юм Эдгээр хөргүүд нь дэлхийн янз бүрийн улс гүрний зураачдын санаанаасаа ургуулан зурсан хөрөг болохоос биш жинхэнэ Чингис хааны дүр төрхийг харуулсан түүхэн үндэслэлгүй юм. Иймд аливаа зүйлд Чингис хааны эш хөргийг үндэс болгон хэрэглэх нь зүйтэй болов уу. Ямартай ч Чингис хааны жинхэнэ дүр төрх ямархуу байсан нь нууц хэвээр оршсоор байна.