gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та рашаан сувилалд амрах гэж байна уу?

Эрүүл мэнд
2008-08-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-08-01

Зуны дэлгэр цагт хүн бүр л хотоос зайдуу гарч амралт, рашаан сувиллыг зорьдог. Монгол нутаг хэзээнээс анагаах чадалтай рашаан усаар элбэг билээ. Амралтаа сайхан өнгөрөөхийн хажуугаар биеэ эмнүүлэх боломж бол рашаан сувилал. Тиймээс зарим хүмүүст хэрэг болгох үүднээс рашаан сувиллын талаар багахан ч атугай мэдээлэл хүргэхийг зорилоо.

Хүний бие махбодид анагаах зохистой нөлөө үзүүлдэг байгалийн усыг рашаан гэдэг. Рашаанаар эмчлэх арга анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хүмүүсийн олон жилийн туршлага дээр үндэслэжээ. Монголчууд рашааныг эртнээс эмчилгээ сувилгаанд ашиглахдаа тухайн рашаанд ямар эрдэс бодис агуулагддаг, хэр гүнээс гардаг зэргээр нь анагаах чадлыг нь тодорхойлдог байж. Тиймээс ч өндөр настнууд хаанахын, ямар рашаан юунд тустайг андахгүй мэдэж байдаг. Рашааныг дотор нь халуун, хүйтэн рашаан гэж ангилдаг. Энэ нь рашааны анагаах чадвартай холбоотой аж. Хүйтэн рашаан нь нүүрсхүчлийн хийгээр харьцангуй баялаг байдаг байна. Өмнөговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим рашааны дэргэдээс хуучин, шинэ үеийн чулуун, хүрэл зэвсэг олддог нь төв Азид оршин сууж байсан эртний олон овог аймгийн хүмүүс рашаан ус ашиглан өвчнөө эмнэж байсны илрэл хэмээн судлаачид үздэг байна. Рашаан ус судлал нь Монголд ХVI-ХVII зууны үеэс хөгжиж иржээ. Рашаан усыг судалснаас тэдгээр рашааны түүх, ерөнхий байдал, ач тус ямар өвчинд тохирох болон рашаанд орох, сувилах, амрах, хооллох дэглэм заавар зэргийг гаргаж ирсэн аж. Монголчууд өвгөөс уламжилж ирсэн өөрсдийн "хар" ухаанаар рашаан усаа таньж өвчнөө анагаадаг байсан бол 1930-аад оноос "рашаан сувилал" эрчимтэй хөгжиж иржээ. Улсын хэмжээнд нийт 130 гаруй рашаан шинжлэн судлагдсан байдаг аж. Огт судлагдаагүй 100 гаруй рашаан бий гэж үздэг юм байна.

Одоогоор манай улсад рашаан сувиллын 50 гаруй газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Рашаан сувилалд байгалийн болон ардын уламжлалт эмчилгээг хослуулан хэрэглэх нь элбэг. Үүнд элсэн болон шавар эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр, зүү эмчилгээ зэрэг ордог байна.

Элсэн эмчилгээ: Наранд халсан шар элсийг дээр үеэс эмчилгээ сувилгаанд ашгласаар иржээ. Элсний амархан халдаг, дулаан бага дамжуулдаг физик шинж чанарыг ашиглан мэдрэл, бөөрний зарим төрлийн өвчнийг анагаахад ашигладаг байна. Манай улсад бөөрний өвчтэй хүмүүст зориулж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдийн элсэнд сувиллын газар байгуулж туршсан нь амжилттай болсон. Мөн 1980 оноос Говь-Алтай аймгийн Бигэр сумын Таван манханд элсэн сувиллын газар байгуулан ажиллаж байна.

Анагаах шавар: Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог байна. Мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг аж.

Тогтмол үйл ажиллагаа явуулдаг зарим рашаан сувиллын үнэ ханшийг дор оруулав. Ихэнх рашаан сувиллууд Эрүүл мэндийн даатгалтай бол арай хямд үнээр үйлчилгээгээ явуулдаг юм байна.

Рашаан сувилалын үнийн тариф /нэг хоногт/

Сувилалын нэр
ЭМД-тай бол
ЭМД-гүй бол
Оргил рашаан сувилал
9500
14500
Өвөр Жанчивлан рашаан сувилал
9500
14000
Ар Жанчивлан рашаан сувилал
9500
14000
Хужирт рашаан сувилал
14000
17000
Цэлгэр рашаан сувилал
12000
14000
Алтан элс
9500
14000

Ц.Шагай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан