Миламин гэх бодис өнгөрсөн онд дэлхий нийтийг шуугиулаад авсан. Харин миламинаар хуванцар сав үйлдвэрлэдэг. Хуванцар савыг Монголчууд ахуйн нөхцөлд өдөр тутам хэрэглэдэг. Тиймээс тус савны зөв хэрэглээ болон бусад зүйлсийг УМХЕГ-аас шалгасан байна. Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг 200 гаруй хоолны болон бусад газруудыг шалгалтанд хамруулжээ. Ингээд тус шалгалтын явцын талаар СБД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Отгоноос зарим зүйлийг тодруулсан юм.
-Шалгалтын явцад ард иргэдэд сэрэмжлүүлэх зайлшгүй зүйл гарлаа. Хуванцар сав суулган дээр байдаг анхааруулгыг бид сайн мэдэхгүйгээр хэрэглэж байна. Тиймээс бид иргэдэд дараах зөвлөмж сануулгыг хэвлэн гаргасан. Иргэд эдгээр тэмдэглэгээг сайн харж хэрэглэх ёстой. Жишээлбэл 5 гэсэн дугаарын тэмдэглэгээтэй саванд л ганцхан халуун юм хийж болох бөгөөд бусад бүх төрлийн хуванцар саванд халуун зүйл хийж болохгүй. Мөн бидний байнга хэрэглэдэг ундааны саванд халуун юм хийж, халуун наранд тавьж болдоггүй. Манайхан нэг удаагийн сав гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Ундааны саваа сулрангуут сүү, айргаа хийдэг. Гэтэл энэ бол хамгийн хориотой хэрэглээ. Тухайн сав маань зөвхөн тухайн бүтэгэдэхүүндээ л зориулагдсан учраас өөр зүйл хийхэд хортой нэгдлүүд ялгаруулдаг байна.
-Хуванцар савны
хэрэглээ хэр их байна?
-Манай улсад миламинтай сав нилээн их хэмжээгээр хэрэглэгддэг. Хоолны
газруудаас голчлон Солонгос хоолны газруудад хэрэглэгдэж байна. Олон улсын
практикт миламинтай савыг хүйтэн зууш гэх мэт хүйтэн төрлийн бүтээгдэхүүн
хадгалахад зориулагдсан байдаг бөгөөд хүүхдийн байгууллагад хэрэглэхийг
хориглодог. Тиймээс бид Солонгос хоолны газруудын миламинтай савыг багасгах
арга хэмжээг авна.
-Миламинтай савыг
зориулалтын бусаар хэрэглэхэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Миламин гэдэг маань өөрөө харьцангуй хор багатай зүйл. Гэвч хуванцар
саванд халуун сүү, ус гэх мэт бүтээгдэхүүн хийхэд бүтэц нь эвдэрч хар тугалга,
хүнд металлууд ялгарч хүнсний бүтээгдэхүүнд ордог тул хорт хавдар үүсгэх гол эх
үүсвэр нь болдог. Манай хөдөөнийхөн болон гэр хорооллынхон хуванцар шанагаар
цайгаа хутгадаг. Энэ байдлаа болих хэрэгтэйг бид зөвлөж байна.
Ингээд бид та бүхэнд хуванцар саван дээрх тэмдэглэгээ болон түүний тайлбарыг дараах хүснэгтээр харуулж байна.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/