22-ын товчооны цаахна орших Шороон карьерийн хиймэл цөөрөмд өнгөрсөн амралтын
өдрүүдэд завьчид десант буулгав. Учир нь жил бүрийн наймдугаар сард нийслэл
хотноо каноэгийн УАШТ болдог билээ. Цөөн боловч каноэд зүрх сэтгэлээ зориулсан
хүмүүс УАШТ-ий үеэр уулздаг. Энэ жилийн тэмцээн найм дахь жилдээ зохиогдож буй
бөгөөд “Эв-Од” групп ивээн тэтгэн явуулж Улаанбаатар, Дархан-Уул, Орхоны таван
багийн 40 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Бээжингийн олимпийг угтан болсон завьчдын тэмцээний ерөнхий шүүгчээр манай
оронд ОУОХ-ны шугамаар ирсэн эксперт, дэлхийн хошой аварга, Кыргызстаны
Каноэгийн холбооны ерөнхийлөгч А.П.Водаватов ажиллав. Түүнээс их зүйл сурч
авснаа каноэчид өгүүлж байсан.
Кыргыз эксперт “Олимпийн алдар”-аар шагнуулав
УАШТ-ий нээлтийн ёслол өнгөрсөн бямба гаригийн 12 цагт болсон. Уламжлал ёсоор
тэмцээнд хүч сорих завьчид ёслолын парад хийсэн бөгөөд эл уралдааныг
каноэгийн холбооны ерөнхийлөгч Б.Жияндорж нээж үг хэлсэн. Нээлтэд МҮОХ-ны дэд
ерөнхийлөгч Ц.Дамдин оролцож, Монголын каноэчид олимпод оролцох цаг холгүй
байгаа гэдэгт итгэлтэй буйгаа өгүүлэв. Мөн тэрбээр МҮОХ-ны “Олимпийн
алдар” одонг Водаватовт гардуулсан юм.
“Каноэгийн спорт маш ач холбогдолтой”
Ийнхүү завьчдын УАШТ амжилттай эхлэв. Каноэгийн спорт дэлхийд хөгжлөөрөө ахмад
спортын тоонд ордог. Харин манай оронд шинэ тутам хөгжиж буй спорт. Каноэг
хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулж яваа нэгэн бол тус холбооны ерөнхийлөгч
Б.Жияандорж. Тэрбээр завьчин залуучуудаараа бахархаж явдгаа өгүүлсэн юм. Үнэндээ
морь унаж өссөн монголчууд завь хөлөглөж яагаад болохгүй гэж. Хүчилтөрөгчөөр
баян усан мандал дахь өрсөлдөөн, завины спорт эрүүл мэндийн хувьд тун ач
холбогдолтой гэсэн.
Тэмцээний аваргууд ярьж байна
УАШТ уламжлал ёсоор каноэ, каяак завины төрөлд болсон. Тамирчид С-1, С-2, К-1,
К-2 төрөлд аваргаа тодруулав. Тодруулбал, С-1 ангилал нь каноэ завиар нэг хүн,
С-2 нь хосоор уралдана гэсэн үг. Харин каяакийг К-1, К-2 гэж ангилах бөгөөд
хүйс ялгалгүй уралддагаар онцлог. Тэмцээний салхийг эрэгтэйчүүдийн К-1 ангиллын
500 метрийн уралдаан хагалав. Энэ зайд сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж
байгаа Б.Түмэнжаргал (Дархан-Уул) манлайлсан юм. Түүнээс сэтгэгдлийг нь
сонслоо.
-УАШТ-ээс хэд дэх медалиа хүртээд байна даа?
-Ноднингийн УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Би голдуу К-1-ийн
1000, С-1-ийн 1000, К-2, С-2-ын 500 метрт медаль авдаг. Энэ жил К-1 ангилалд
500 метрт түрүүлсэндээ баяртай байна.
-Каноэгоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Гурван жил хичээллэж байна.
-Яагаад заавал завины спортыг сонгож авсан юм бэ?
-Завин дээр тэнцэж сурна гэдэг хүнээс асар их ур чадвар шаарддаг гэж багш нар
маань ярьдаг. Тэр ч утгаараа завины спорт их таалагддаг. Завьчин хүн ганц
завьтай бус ус, нар, агаар зэрэг гадаад орчинтой харьцдаг.
-Энэ жилийн УАШТ-ий бэлтгэл сургуулилтаа хэр хийсэн бэ?
-Би Дархан-Уул аймгийн тамирчин. Хичээлийн зав зайгаар л бэлтгэл хийсэн дээ.
-Томоохон тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Каноэгийн ДАШТ-д оролцож байсан.
** **
**
Эмэгтэйчүүдийн К-2 ангилалын 500 м-т Б.Адъяасүрэн, Б.Лхагвамөнх нар тэргүүлсэн
юм. Энэ хос хоёр дахь жилдээ хамтран уралдаж байгаа аж.
-Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ?
-Б.А: Өрсөлдөгчид маань мэдээж хүчтэй байсан. Гэхдээ бид хоёр
түрүүлэхийг зорьсон. Зорилгодоо ч хүрлээ. Ноднингийн УАШТ-д бид энэ зайд мөнгөн
медаль авсан юм.
-Хос завьчдын хувьд тэмцээний үед юун дээр голлон анхаарах хэрэгтэй вэ?
-Б.Л: Бие биенээ сайн ойлгож мэдрэх хэрэгтэй юм шиг санагддаг. Завины
спорт тамирчдаас нарийн техник шаарддаг.
-УАШТ-ий бэлтгэлээ сайн базаав уу?
-Боломжийн хийсэн. УАШТ-ий өмнө МКХ-ноос байнга сургалт семинар зохиодог. Энэ
нь ач холбогдлоо их өгдөг шүү.
30 шахам завьтай
Каноэгийн холбоо сургалтын 12 завьтай. Харин уралдааны буюу К-1 ангиллынх 5,
К-2 нэг, С-1, С-2 завь гурван ширхэг байдаг гэсэн. Завь маш өртөг өндөртэй.
Тиймээс тэр бүр авчирч чаддаггүй аж. Түүнчлэн моторт завь ч бий. Цаашид
материаллаг баазаа бэхжүүлэхийн төлөө МКХ-ноос чадах бүхнээ дайчлан ажиллах
итгэл дүүрэн буйгаа холбооны хамт олон өгүүлж байлаа.
Завьчдын отгон нь 12-той
Тэмцээнд оролцогчдын хамгийн бяцхан нь 12 настай Энхболд хэмээх хүү байв.
Тэрбээр ах эгч нар шигээ сайн тамирчин болохыг хүсч явдаг аж. Шагнал гардуулах
ёслолд бэлтгэн сэлүүр барин жагссан завьчдын дунд зосгох энэ хүү хүн бүхний
хайрыг булааж байв.
Тэмцээний дүн
К-1 500 м эрэгтэй
1.М.Түмэнжаргал (Дархан-Уул) 2.Б.Пүрэвсүрэн (МАЯСАХ) 3.Б.Золбоо (Дархан-Уул)
К-2, 500 м, эмэгтэй
1.Адъяасүрэн, Лхагвамөнх 2.Ж.Сайнзаяа, Б.Гэрэлтуяа 3.С.Эрдэнэсүрэн, Ц.Сувдмаа
С-1, 500 м эр
1.Б.Золбоо 2.М.Түмэнжаргал 3.Б.Ганзориг
С-2, 500 м
1.Б.Ганзориг, О.Очирбат 2.Б.Золбоо, Ц.Эрдэнэбат 3.О.Галмандах, У.Анхбаяр
Б.Өлзийтогтох