Засгийн газрын ээлжит хуралдаан 2008.07.30-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэв.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон
хөгжүүлэх” хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрт Улаанбаатар хотын 6 дүүргийн 22 гэр хороолол хамрагдах
бөгөөд 2008-2011, 2012-2015, 2016-2020 он гэсэн 3 үе шаттай байх юм.
Эхний үе шатанд гэр хорооллуудын байршил, хүчин чадал, хэрэглээг тооцож, шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, эхний ээлжийн хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар шатанд хотын төвийн гэр хорооллуудыг дэд бүтцийн бүрэн хангамжтай нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана гэж үзэж байна.
Гурав дахь шатанд хотын дунд хэсгийн гэр хорооллуудыг дэд бүтцийн иж бүрэн хангамжтай, дунд давхрын орон сууц ба нам давхрын орчин үеийн амины орон сууцны хороолол, хотын захын гэр хорооллуудыг орон сууцны анхан шатны дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил явагдахаар төлөвлөжээ.
Хөтөлбөрт:
-Баянгол дүүргийн VII бичил хороолол, Гандан
-Баянзүрх дүүргийн XIV хороолол, Зүүн Сэлбэ, Дарь-Эх,
Улаанхуаран, Шар хад, Амгалан, Улиастай
-Сонгинохайрхан дүүргийн Өнөр-II, Толгойт, Орбит,
Ханын материал
-Сүхбаатар дүүргийн VII хороолол, 32-ын тойргийн
орчмын хороолол, 3-7 буудлын хороолол
-Хан уул дүүргийн Яармаг, Нисэх
-Чингэлтэй дүүргийн МҮОНРТ-ийн орчмын хороолол,
Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэйн замын дагуух хороолол хамрагдах юм.
Нэрэмжит болгов
Холбогдох
байгууллагын саналыг үндэслэн Сүхбаатар аймгийн Асгат сумын бүрэн дунд сургуулийг
нэрт эрдэмтэн Гүнжийн Сүхбаатарын нэрэмжит болгох нь зүйтэй гэж үзэв.
Г.Сүхбаатар
нь Монголын эртний улсуудын төрийн хэв шинж, засаг захиргааны зохион байгуулалт,
аж ахуй, нийгэм-соёлын хөгжлийн асуудлыг цогц байдлаар судлан шинжилсэн Монголын
нэрт эрдэмтний нэг юм.
Сүхбаатар
аймгийн Асгат сумын дунд сургууль 1938 онд байгуулагджээ.
Соёлын өвийн төвд өмч шилжүүлэх
тогтоол гаргалаа
“Утга
соёлын үндэсний төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийн
дагуу тус төвийн утга соёлын өвийг хадгалж, хамгаалах чиг үүрэг, зарим эд хөрөнгийг
“Соёлын өвийн төв” ТӨҮГ-т шилжүүлэн авах нь зүйтэй гэж үзлээ.
“Утга
соёлын үндэсний төв” 1997 онд байгуулагдсан бөгөөд монгол үндэстэн, олон ястны утга
соёлын өвийн хосгүй ховор төрлийг өвлөн эзэмшсэн билиг авьяастнууд ба угсаатан,
ястны ёс заншил, зан үйлийг язгуур шинжээр нь баримтжуулсан 500 гаруй цагийн дүрс
бичлэг, 210 цагийн аудио бичлэг, олон төрлийн цуврал баримтат кино, бусад баримтыг
хадгалсан “Утга соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сан” бүрдүүлсэн байна.
Санд
буй зүйл нь Монголын нүүдэлчний утга соёлын хосгүй нандин, дахин давтагдашгүй үнэ
цэнэтэй өв мөн учраас төрийн хамгаалалт, өмчид нэн даруй шилжүүлэх шаардлагыг үндэслэн
энэхүү тогтоолыг гаргаж байгаа юм.
Товчхон:
-“Эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг батлах Засгийн газрын тогтоол гаргахаар
боллоо.
-Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн
2008 оны II улирлын хэрэгжилтийн явцтай танилцав.
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны
VI сарын товч мэдээллийг сонсов