Элчин сайд Л.Энхтайван Австрид ИЖБ-ээ 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр барьж ажилдаа орсон. Австрийн Элчин сайд Др. Ханс Дийтмар Швайсгүт 2003 оны 9 дүгээр сарын 5-нд ИЖБ-ээ барьсан. Австрийн шинэ Элчин сайд Др. Мартин Сайдик 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ИЖБ-ээ барих гэж буй.
Улс төрийн харилцаа Aвстри нь манай улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон бөгөөд байнгын төвийг сахих бодлого баримталдгийн хувьд хүйтэн дайны үед өрнөдийн орнуудаас манай улстай улс төр, худалдааны идэвхтэй харилцаатай улс байв. Тухайлбал манай ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн 1979 онд Австрид айлчилж, Австрийн Гадаад хэргийн сайд Др.Виллибальд Паар өрнөдийн орнуудын Гадаад хэргийн сайд нараас анх түрүүн 1982 онд манай улсад албан ёсоор айлчилж байв. Хүйтэн дайны үе дуусч, манай улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулах болсон үеэс хоёр орны улс төрийн харилцаа идэвхжин хөгжсөн.
Дээд, өндөр хэмжээний айлчлалууд Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 оны 7 дугаар сарын 3-6-ны Австрид анх удаа албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар Австрийн Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийсэн. Айлчлалын үеэр Орлого ба хөрөнгийн татварын тухай конвенци, Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Улсын Бага Хурлын дарга 1991 онд, УИХ-ын дарга 1995, 1996, 2005 онд Австрид айлчилж, хоёр орны харилцаа, парламентын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар яриа хэлэлцээ явуулсан.
Австрийн талаас Австрийн Үндэсний хурлын дэд дарга 1992 онд, Австрийн Үндэсний Зөвлөл дэх Австрийн Ардын намын гадаад бодлогын асуудал хариуцсан төлөөлөгч Др.М.Шпинделеггер тэргүүтэй төлөөлөгчид 1998 онд, Австрийн Үндэсний Зөвлөлийн ерөнхийлөгч Др.Х.Фишер УИХ-ын даргын урилгаар 2002 оны 8 дугаар сард Монгол Улсад тус тус айлчилсан.
Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт нар 1992 онд тус тус Австрид албан ёсоор айлчилжээ. Эрх зүйн үндэс Манай улсаас өрнөдийн улсуудтай худалдаа, эдийн засгийн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийн анхных нь болох “Харилцан бараа нийлүүлэх ба төлбөрийн тухай хэлэлцээр”-ийг 1963 онд Австритай байгуулж худалдаа хийж эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээг өргөтгөн хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1992 оны 12 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан.
Австри Улс 1995 онд Европын Холбоонд, Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орж, мөн 1993 онд Монгол Улс, ЕХ-ны хооронд Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар хоёр талын худалдаа, эдийн засгийн нэлээд асуудал олон талт гэрээ хэлэлцээрийн шугамаар зохицуулагдах болсныг үндэслэн австрийн тал 1992 оны хэлэлцээрээс хэрэглэгдэхгүй болсон заалтуудыг хасах санал тавьсны дагуу холбогдох Протокол байгуулахаар 2003 оны 5 дугаар сард тохирч манай тал Протоколын төслийг Засгийн газар болон УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр “Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай Монгол Улс, Австри Улс хоорондын Хэлэлцээр”-ийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийг 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ баталсан.
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрт 2001 оны 5 дугаар сард ГХ-ийн сайд Вена дахь олон улсын байгууллагуудад очиж яриа хэлэлцээ явуулах үеэрээ гарын үсэг зурснаар Хэлэлцээр 2002 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон. Орлого ба хөрөнгийн татварын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын конвенц (Давхар татварын хэлэлцээр)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 2003 оны 7 дугаар сарын 3-нд Венад гарын үсэг зурсан. Австри Улс энэхүү Хэлэлцээрийг 2003 оны 12 дугаар сард батламжилсан. Манай УИХ энэхүү хэлэлцээрийг 4 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталжээ.
Худалдаа Хоёр орны худалдаа 1980-аад оноос нэлээд идэвхжиж 1991 он гэхэд худалдааны нийт эргэлт 19 сая ам. доллар / 115,6 сая австри шиллинг, үүнээс манай экспорт 2,4 сая шиллинг, импорт 113,2 сая шиллинг/ хүрч Австри улс өрнөдийн орнууд дотроос манай худалдааны гол түншийн нэг байв. Харин манай улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан худалдааны харилцаа 1992 оноос эрс буурсан. Түүнчлэн 1990-1992 онуудад байгуулсан худалдааны гэрээ контрактууд /жижиг оврын мах комбинат барих, Дорнодын ДЦС-ийг шинэчлэх, УЦС-ийн тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг/ манай талын төлбөрийн чадваргүйгээс цуцлагдсан.
Манай статистикийн мэдээгээр /австрийн талын статистикийн мэдээнээс зөрөөтэй байгаа/ хоёр талын сүүлийн жилүүдийн худалдааны эргэлтийг үзүүлбэл:
Он Импорт Экспорт Нийт эргэлт
1997 1,4 сая 111,6 1,5 сая
1998 15,9 сая 1,2 15,9 сая
1999 398,3 26,8 425,1
2000 1,86 сая 8,1 1,87 сая
2001 626,2 5,3 631,5
2002 802,3 30,7 833
2003 5,4 сая 1,5 5,4 сая
2004 (I-IX) 4,3 сая
0,4 4.3 сая
2005 681,8 31,3 1.024 сая
2006 1,4
сая 255,0 1.6 сая
Австриас манай улс голчлон хивсний арын утас, нэхмэлийн төрөл бүрийн утас, хэвлэлийн материал, тоног төхөөрөмж, арьс ширний үйлдвэрийн зориулалттай химийн бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж авч, хивс, өлөн гэдэс, ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргаж байв. 2002 онд малын гаралтай түүхий эд, нэхмэл, сүлжмэл эдлэл гаргаж уул уурхайн машин техник, хэвлэлийн үйлдвэрийн техник, бэлэн хувцас, хүнсний болон эмийн зүйл авчээ. 2005 оны эхний 8 сарын байдлаар манай улс Австриас голдуу ган төмрөөр хийсэн радиатор, эд анги, агаар хуваарилах төхөөрөмж, сэнс (43 мянган ам.доллар), мөн бүльдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, экскаватор, зам индүүдэгч (эдгээр нь 399,9 мянган ам.доллар болж буй) зэрэг бүтээгдэхүүн импортоор авсан нь сүүлийн үед манай улсад барилгын салбар идэвхтэй хөгжиж буйтай холбоотой. Харин энэ хугацаанд манай улс Австрид 29,1 мянган ам.долларын оёмол, сүлжмэл хувцас экспортоор гаргажээ. 2006 онд манай импортын ихэнх хувийг согтууруулах бус ундаа, тун хэлбэрээр савласан эм, машин механизмын эд анги, тоног төхөөрөмж, экспортын 90 орчим хувийг сүлжмэл, нэхмэл хувцас, эдлэл эзэлжээ.
2006 оны байдлаар австрийн талын оролцоотой нийт 1,975 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 7 компани бүртгэгдэж, геологи уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах, худалдаа, нийтийн хоол, харилцаа, холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа. Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай 1992 оны хэлэлцээрийн 12 дугаар зүйлд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулахаар заасны дагуу хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс манай тал Хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг 2002 оны 9 дүгээр сард томилж улмаар тус комиссын анхны хуралдааныг хийх санал тавьсны дагуу Монгол-Австрийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2003 оны 5 дугаар сард Улаанбаатарт, хоёрдугаар хуралдааныг 2004 оны 11 дүгээр сард Вена хотноо, гуравдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо 2007 оны 7 дугаар сард тус тус зохиосон.
Эдгээр хуралдааны явцад хоёр талын худалдаа, эдийн засгийн эрх зүйн орчны асуудал, худалдаа, хөрөнгө оруулалтыг хоёр талын Засгийн газруудын зүгээс дэмжих боломж, арга зам, тухайлан Австрийн Засгийн газрын экспорт, гадаад дахь хөрөнгө оруулалтын баталгаа, даатгалын тогтолцоонд Монгол Улсыг багтаах зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий асуудлуудыг тодруулан ярилцсан. Мөн сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хоёр улсын эдийн засгийн харилцааны тэргүүлэх чиглэлүүд хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн хоёр тал худалдаа эдийн засаг, хөгжлийн тусламж, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. 2004 оны 11 дүгээр сараас эхлэн Австрийн Контролбанк Монгол Улстай хэрэгжүүлэх худалдаа, хөрөнгө оруулалтын богино хугацааны төсөлд “case by case” нөхцөлөөр Засгийн газрын баталгаа гаргах болсон. Манай талаас Баян-Өлгий аймгийн Булган сумын УЦС, Говь-Алтай аймгийн зарим сумыг нар, салхины эрчим хүчээр хангах, усалгаатай тариалан хөгжүүлэх, ойжуулах, модны технологийн загвар үйлдвэр байгуулах чиглэлээр 4 төслийг Австрийн ГХЯ-нд албан ёсоор гардуулж тэдгээрийг хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хүсэлт тавьсан ч явц муутай байна.
ЗГХК-ын хоёрдугаар хуралдааны дүнгийн протоколд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, аялал жуулчлалын салбарт сургалт явуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, модны үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, байгаль хамгаалах, түүний дотор ойжуулах, ойг нөхөн сэргээх болон тусгай хамгаалалттай газруудыг хөгжүүлэхэд хамтран ажиллах нь Монгол-Австрийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд болохыг тодорхойлсон. Манай талаас хуралдааны үеэр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, аялал жуулчлалын сургалтын бааз байгуулах зэрэг зарим тодорхой төслүүдийг гардуулж уг төслүүдийг эхний ээлжид австрийн хөгжлийн тусламжийн хүрээнд санхүүжүүлэх боломжийг судлахыг хүсэлт болгосон. ЗГХК-ын гуравдугаар хуралдааны үеэр монголын тал хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлэх нөхцөл, Австрийн талын байр суурийг тодруулах, Австрийн талаас хөгжлийн тусламж авахаар ажиллах чиглэлийг тодруулахад ач холбогдолтой хуралдаан болсон.
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн эдийн засгийн танхимын хооронд хамтран ажиллах тухай протокол 1998 онд байгуулсан бөгөөд Австрийн Үндэсний Зөвлөлийн ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сард Монголд хийсэн айлчлалын үеэр дараагийн жилүүдийн хамтын ажиллагааны тухай протоколд гарын үсэг зуржээ.
Австрийн ГХЯ-наас Зүүн Европын орнуудын төр, захиргааны удирдлагыг боловсронгуй болгоход үзүүлж буй тусламжийн хүрээнд 2000 оны 10 дугаар сар, 2002, 2003 оны 4 дүгээр сард Австрийн эдийн засгийн тогтолцоо, ЕХ-ны хүрээнд ажиллаж буй механизмтай танилцах, эдийн засаг, бизнесийн хүрээнд харилцаа холбоо тогтоох, аялал жуулчлалын салбарын бүтэц, зохион байгуулалттай танилцаж туршлага судлах зорилгоор манай засгийн газрын холбогдох байгууллага, яамд, хувийн хэвшлийн төлөөлөгчид /10 хүн/ Австрид танилцах аялал хийж семинарт оролцсон. 2005 оны 3 дугаар сард уг семинарыг сэргээгдэх эрчим хүчний асуудлаар зохиож, манай ЗТАЖЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон. 2006 оны 9 дүгээр сард австрийн тал ХХААЯ-ны шугамаар 10 мэргэжилтнийг хүлээн авч туршлага судлуулав.
Австрийн эдийн засгийн бүтэц, экспортод чиглэсэн аж үйлдвэрийн салбарын чиглэлийг үндэслэн төмөр зам, ус, суваг, хоолойн дамжуулах систем, жижиг оврын усан цахилгаан станц барих, ойжуулах, аялал жуулчлал, хүнсний бүтээгдэхүүний савлалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой хэмээн австрийн талаас мэдэгддэг. Австрийн Үндэсний Зөвлөлийн ерөнхийлөгчийг Монголд айлчлахад дагалдан австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч А.Мозер /2002 оны 8 дугаар сард/ Монголд ирсэн бөгөөд тэрээр австрийн компаниудын зүгээс Монголд хөрөнгө оруулах, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр бэлтгэсэн 17 төслийг Ерөнхий сайдад гардуулсан.
Манай талаас санаачлан Австрийн Эдийн засгийн танхимтай хамтран Вена хотноо 1998 оны 1 дүгээр сард Монгол, Австрийн 50 шахам пүүс, компанийн төлөөлөгчид оролцсон бизнесийн уулзалт-семинар зохиосон. Мөн 2001 оны 7 сар болон 2002 оны 7 дугаар сард Австрийн Бээжин дэх ЭСЯ-ны дэргэдэх худалдааны товчооноос зохион байгуулснаар австрийн зарим компанийн төлөөлөгчид Монголд ирж уул уурхай /алт, молибден, гянт болд/, дэд бүтцийн чиглэлээр манай зарим компани, яамдын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны айлчлалын үеэр Вена хотноо монгол, австрийн бизнесийн уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтад манай талаас 15, австрийн талаас 50 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон. Түүнчлэн 2006 оны 4 дүгээр сард Австрид болсон Монголын өдрүүдийн хүрээнд манай бизнесменүүд Венад очиж уулзалт яриа явуулжээ.
ҮХ-ны дэд сайд Ж.Содбаатар 2006 оны 12 дугаар сард Вена дахь НҮБ-ын ҮХБ-ын Ерөнхий бага хуралд оролцох ялдамд Австрийн Эдийн засаг, хөдөлмөрийн яамны гадаад эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал, Австри-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын австрийн талын дарга Х.Закстай уулзаж хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, ЗГХК-ын дараагийн хуралдааны асуудлаар санал солилцсон. Хөгжлийн хамтын ажиллагааны асуудал. Австрийн Засгийн газар 1990 оноос манай улсыг буурай хөгжилтэй орнуудад олгодог гаалийн хөнгөлөлтийн системдээ хамруулах шийдвэр гаргасан боловч 1995 онд Австри Улс Европын Холбоонд элсэн орсноор энэхүү хөнгөлөлттэй нөхцөл үйлчлэхгүй болсон.
Австрийн засгийн газраас хөгжлийн зээл тусламж олгодог улс орнуудын тоонд Монгол Улсыг хамруулж өгөх хүсэлтийг манай тал 1991 онд албан ёсоор тавьсан боловч Австрийн засгийн газар зөвхөн Африк, Латин Америкийн гол төлөв 20 гаруй оронд /Азид зөвхөн: Балба, Бутан, Пакистан/ хөгжлийн тусламж үзүүлж ирснийг заан тэмдэглэж, үүнийг өөрчлөхөд амаргүй, хөрөнгө хүч хязгаарлагдмал, Азид явуулж буй үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж муутай гэж тайлбарлаж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 7 дугаар сарын 3-6-нд Австрид хийсэн айлчлалын хүрээнд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр томоохон төслүүдийг сонгон авч санхүүжүүлэх замаар Монгол, Австрийн хооронд хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр зарчмын хувьд тохирсон. Түүнчлэн 2004 оны 11 дүгээр сард хуралдсан Монгол-Австрийн ЗГХК-ийн хуралдааны үеэр австрийн тал манай улсыг “Өмнөдийн орнуудын хөтөлбөр”-ийн хүрээнд хамруулах тухай мэдэгдсэн ч хөгжлийн тусламж, хамтын ажиллагааны асуудлаар одоогоор ямар нэг ахиц дэвшил гараагүй хэвээр байна.
Хүмүүнлэгийн тусламж. 1993 онд манай баруун 3 аймагт болсон байгалийн гамшгийн үеэр Австрийн Засгийн газраас 25 мянган ам.долларын яаралтай тусламж үзүүлсэн. Мөн 2001 онд манайд болсон зудын улмаас бий болсон хүндрэлтэй холбогдуулан 10 мянган ам. долларын яаралтай тусламж үзүүлснийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд хуваарилсан байна.
Соёл, боловсролын хамтын ажиллагаа 1991 оноос Монголын ардын урлаг, циркийн хэсэг Австрид айлчлан тоглож, дүрслэх урлагийн үзэсгэлэн гаргажээ. 2006 оны 3 дугаар сарын 31-нд Австри Улсад “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг нээж, 2006 оны 11 дүгээр сарын 1 хүртэл үзүүлсэн бөгөөд нийтдээ бум хол илүү хүн үзэж танилцжээ. Мөн үеэр Австри Улсад Монголын өдрүүд зохиож, эрдэм шинжилгээний хурлууд, бизнесийн уулзалт хийсэн байна.
Австрид манай иргэд хувийн журмаар очиж их, дээд сургуульд элсэн суралцах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хөгжиж байгаа орны иргэн учир сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг хэдий ч амьжиргааны зардлаа өөрөө хариуцдаг учраас зарим хүндрэл бэрхшээл бий. Вена дахь манай ЭСЯ-ыны мэдээгээр одоо 80 гаруй оюутан Австрид суралцаж байна.
Бусад асуудал Австрид манайхаас цагаачлан гарч удаан хугацаагаар амьдран сууж буй хүн олон бөгөөд тэднээс нэлээд нь Монголын харьяатаас гарч Австрийн иргэн болсон. 1998 онд байгуулагдсан Австри-Монголын соёлын “Очир” нийгэмлэг, Монгол-Австрийн нийгэмлэг /дарга нь УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат/ зэрэг төрийн бус байгууллага, монгол, австрийн зарим компаниуд сүүлийн жилүүдэд Австри болон Монголд соёлын өдрүүд зохиох, хотуудын хооронд шууд харилцаа тогтооход зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулж буй.
Австрид амьдардаг манай зарим иргэдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр Австрийн Грац хот, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, мөн Австрийн Кэрнтэн муж улсын Ферлах хот, манай Чойбалсан хотуудын хооронд түншийн харилцаа тогтоож төлөөлөгчид харилцан солилцоод байна. Тэрчлэн Улаанбаатар, Вена хотын хооронд холбоо тогтоох анхны алхмууд хийгдэж хотын дарга нар харилцан урилга илгээгээд байгаа.
Австрийн
иргэн Гойэрийг Австрийн Кэрнтэн муж улсад Монгол улсын өргөмжит консулаар 2006
онд томилоод буй.
Австрийн
тал “Эрэл” компанийн Ерөнхий захирал Д.Сэргэлэнг Улаанбаатар хотноо өөрийн
Өргөмжит консулаар томилох хүсэлтээ 2003 оны 5 дугаар сард ГХЯ-нд тавьсан.
Манай тал Д.Сэргэлэнг Өргөмжит консулаар томилохыг зөвшөөрч буйгаа 2003 оны 6
дугаар сарын 10-нд Австрийн Бээжин дэх ЭСЯ-аар дамжуулан хариу мэдэгдсэн бөгөөд
Өргөмжит консулын газар 2004 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нээгдэн ажиллаж
байна.
Гадаад хэргийн яам