gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХОББИ: Монголын түүх дурсгалтай зооснууд маань надад илүү таалагддаг

А.Наранцацрал
2016-04-15
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
2016-04-15

Хобби булангийнхаа энэ удаагийн дугаараар зоос, медаль болон бусад ховор эд зүйл цуглуулдаг нэгэн залууг урилаа. Б.Эрхэмжаргал олон улсын эрхзүйч мэргэжилтэй бөгөөд одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа ажээ.

“Өвөө маань янз бүрийн юм цуглуулдаг аж ахуйч талдаа хүн байсан” хэмээн ярих тэрбээр өвөөгөө дагаад нэгдүгээр ангиасаа зоос цуглуулж, өдгөө цуглуулга болоод бусад ховор нандин эд зүйлийг нь өвлөн авчээ. Одоогоор 50 гаруй улсын 1200 гаруй зоостой бөгөөд хамгийн эртнийх нь Түрэгийн үеийн болон 1290-ээд оных аж.

-Зоосыг хэрхэн цуглуулж эхэлсэн бэ. Хаанаас олж авдаг вэ?
-Өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн олон зоос бий. Дээр нь найз нөхдөөсөө авсан, гадуур дотуур явж байгаад ч олж авсан нь бий. Хүмүүс ихэвчлэн зоос, медаль цуглуулагчдын Фэйсбүүк группээс авч солилцдог. Надад Түрэгийн үеийн зоосноос эхлээд 1200, 1600, 1800, 1900-2015 зооснууд бий.

-Хамгийн үнэлж хайрладаг ямар зоос байдаг вэ?
-Миний хувьд зоос гэхээс илүү өөрт байгаа ховор нандин зүйлээ их хайрладаг. Жишээ нь өвөөгөөс маань уламжлагдаж ирсэн бугуйн цаг бий. Дахин давтагдашгүй учраас илүү хайрладаг даа. Харин зоос элбэг байдаг учраас их ач холбогдол өгдөггүй.

Надад гадаад гэхээс илүү өөрийн улсын Монгол орны түүх дурсгалтай хүрэл, төмөр зооснууд их сайхан санагддаг. Тэгээд ч гадуур зарагдаж байгаа хамгийн үнэтэй зоос бол монгол зооснууд.  Гадаад зоос үнэтэй байгаа бол материалаасаа хамаарна. Алт эсвэл мөнгө бол үнэлгээ өсчихдөг юм билээ.

Зүүн доод буланд байгаа нь Манжийн үеийн зоос-Гадуур ямар зоос хамгийн өндөр үнэд хүрдэг бол?
-Алтан зоосыг их үнэтэй зардаг юм билээ. Алтан зоос дотроо дээр үеийнх байвал бүр үнэтэй. Сонин содон цуглуулгатай олон хүн бий.  20, 50 төгрөгийн зоос зах дээр зардаг юм билээ. Үнэ ханш 250 төгрөг юм шиг байна лээ. Мао Зэдуний зурагтай мөнгөн зооснууд 200-300 мянган төгрөг байдаг юм билээ.

Баруун дээд буланд Хятадын луутай зоос -Энэ Хятад зоос хэзээнийх вэ. Одоо их үнэд хүрэх үү?
-1890-ээд оны Хятадын луутай зоос гэдгээрээ алдартай. Үнэндээ миний зооснууд ямар үнэтэй байдаг бол гэж огт сонирхдоггүй. 200-300 мянган төгрөгийн үнэтэй байж магадгүй.

Япон, Канад, Казино, Герман, Хятад, Австрали, Малайз, Америк, Солонгос, Кувейт, Их Британи  зэрэг улсын зооснууд -Хүмүүс тэгээд тийм өндөр үнэтэй авчихдаг гэж үү?
-Хүмүүс авдаг юм билээ. Зоос төгрөг, цаасан мөнгө цуглуулдаг хүмүүс байдаг. Бидний гүйлгээнд хэрэглэж байгаа 500, 1000, 5000, 10000 төгрөгийн дэвсгэртийг хүмүүс цуглуулдаг юм билээ.

Зургийг Фэйсбүүкээс авав

Жишээ нь,  500 төгрөгийн дэвсгэртийг чи 50 мянган төгрөгөөр авахгүй биз дээ. Гэтэл серийн дугаар нь азын дугаар эсвэл анхны хэвлэлтээр гарсан мөнгө байвал их үнэтэй авдаг. 1994 онд үйлдвэрлэсэн цөөн хэдэн дэвсгэртэд оныг нь тавиагүй байдаг. Ийм мөнгийг гадуур маш үнэтэй авдаг юм билээ. Он байхгүй, дахин давтагдашгүй гэдгээр нь 1000 төгрөгийн дэвсгэртийг маш үнэтэй авдаг. Мэдээж хуучирчихсан биш цоо шинээрээ байгааг авна. Надад 1000, 5000, 10000-ын тийм дэвсгэртүүд бий.

-Анхны гүйлгээний мөнгө гэхээр тэрийг яаж таних вэ?
-Серийн дугаараар нь таньдаг. Жишээ нь AA0000... гэсэн дугаартай бол анхных гэж ойлгож болно. 0000175 гэвэл 175 дахь гэдэг ч юм уу. Бас дараалласан ижил, жишээ нь 55555 гэсэн дугаартай бол үнэ хаяж авдаг жишээтэй.

Зургийг Фэйсбүүкээс авав

-Зоосноос гадна хутга, сэлэмтэй гэсэн?
-Монгол дархан хийсэн Хөвсгөл аймгаас гаралтай гар хийцийн хэт хутга бий.  Хутганы ган, иш хоёрыг нь хоёр өөр дархан хийсэн гэсэн. Өвөөгөөс маань уламжлагдаж ирсэн юм. Ган нь дахин давтагдашгүй.

-Юугаараа давтагдашгүй ган гэж?
-Дээр үеийн хүмүүс ган гаргаж авна гэдэг дархчуудын гол асуудал байж. Ган төмөр гаргасан хийц, жор найруулгаараа онцлог. Иш нь олон жил болчихсон учраас идэгдээд харлачихсан.

-Цагныхаа тухай ярихгүй юу?
-Цаг маань мөн л өвөөгөөс маань уламжлагдаж ирсэн эд. 1930-аад онд үйлдвэрлэгдсэн Оросын Кремлийн алдартай механик цаг. 1800, 1900-гаад онд дөрвөн удаа үйлдвэрлэгдсэн цаг. Минийх гурав дахь үеийн үйлдвэрийнх нь. Мэдээж элэгдэл хорогдол гэж бий. Механик цаг болохоор хэдэн секунд хоцордог юм билээ.

-Цөөхөн гарч байсан гэхээр ямар замаар Монголд ирчихэв?
-Сайн мэдэхгүй байна. Өвөө маань залуу байхдаа Оросоос авсан болов уу. Өвөөгийн маань урласан гар хийцийн сүлд бий. Их гарын уртай хүн байсан юм.

1986-2006 оны Солонгос зоосРубль, копейкТаван рубль-1909 оны мөнгөн тэмдэгт

#хобби  #зоос  #цуглуулга 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан