gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та газраа нэр дээрээ өмчилсөн үү?

Нийгэм
2007-09-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-09-28
Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын "Газар өмчлөх тухай" хууль батлагдаж 2003 оны тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн зорилго нь иргэдэд газар өмчлүүлж, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аж амьдралыг нь дээшлүүлэх юм. Хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жилийн нүүр үзлээ. Газар өмчлөлийн талаар Нийслэлийн газрын албаны газар өмчлөлийн хэлтэсийн дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Газар өмчлөл ер нь ямар шатандаа явж байна?
-Гэр хорооллын газрыг өмчлөөд дуусч байна. Одоогоор өмчлөлт 94 хувьтай байгаа бөгөөд нийт 65 254 өрхөд газар өмчлөх эрх олголоо. Гэр хороололд олгох газар үндсэндээ дуусч байгаа бөгөөд одоо зуслан болон орон сууцны газар өмчлөх л үлдлээ. Нийслэлийн газар өмчлөл, улсын хэмжээний газар өмчлөлийн 80 хувийг эзэлж байна.

-Газар өмчлөхийг хүсвэл иргэд ямар материал бүрдүүлэх вэ?
-Иргэд энэ талаар нэг үеэ бодвол тодорхой мэдээлэлтэй болсон. Тийм олон бичиг баримт шаарддаггүй. Зайлшгүй бүрдүүлэх ёстой бичиг баримтыг бүрдүүлээд дүүргийнхээ газрын албанд өгөх хэрэгтэй. Гэхдээ он удаан жил ашигласан газраа өөрийн нэр дээр болгоод л боллоо шүү дээ.

-"Газар өмчлөхөд нэлээд хөөцөлдөх юм" гэж ярьдаг. Аль тал нь чирэгдэл үүсгээд байна вэ?
-Хэрвээ бичиг баримтаа гүйцэд бүрдүүлээд ирвэл тийм хүндрэл үүсэхгүй. Харин материал хүлээж авсны дараа 90 хонгийн дотор Ниислэлийн Засаг даргын тушаалаар олгоно гэж хуульдаа заасан байгаа. Бид хуулийн дагуу л иргэддээ үйлчилдэг.

-Иргэд орон нутгаас нийслэлийг зорих нь нэмэгдсээр байгаа. Харин Та гэр хорооллын газрыг өмчлөөд дуусч байгаа гэнэ. Тэгэхээр тэдгээр иргэдэд газар олдохгүй гэсэн үг үү?
-Эдгээр иргэдэд хотын төвд газар олгох боломжгүй. Яагаад гэвэл энд өмчлөл үндсэндээ дууссан учраас. Харин хотын захаар газар олгоод, тэнд иргэд маань суурьшиж болно. Гэхдээ 2008 оны газар төлөвлөлтөөр энэ асуудлыг шийднэ. Газар өмчлөлт ирэх оны таван сарын нэгэнд дуусгавар болно.

Н.Өнөрөө 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан