Хадгаламж, зээлийн хошооны хохирогчдын "Хохирлыг эргэн
төлөгдөх нөцлөөр барагдуулах тухай" хуулийн төслийг УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч пүрэө гаригт хэлэлцсэн. Энэ үөд хохирогчдыг
төлөөлөн "Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах
холбоо"-ны тэргүүн Д. Туяа, Я.Батхүү, X. Оюунцэцэг нар ажиглагчаар сууө.
Хуулийн төсөл анхан шатны байдлаар дэмжигдсэн.
Д. Туяатай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанд ажиглагчаар суусан. Хэлэлцүүлэг ямар болов?
-Ардчилсан намынхан 100 хувь дэмжиж буйгаа өмнө илэрхийлж
байсан ч хуралдааны үед асуудлыг улстөржүүлж, амьдралд нийцэхээргүй санал хэлж
байсан. Сугалаа, бонд гаргах гэх мэт сайхан үг хэлсэн хүн байхгүй. Нэлээд
маргалдсаны эцэст хуулийн төсөл анхан шатны байдлаар дэмжигдлээ.
-Хохирогчид баяртай
байна уу?
-Тиим ээ. Бүгд
баяртай байгаа. Энэ бол манай холбооны 300 гаруй гишүүний хоёр жилийн хүч
хөдөлмөр, тэмцлийн үр дүн.
Өнгөрсөн
хугацаанд бид төрийн, төрийн бус болон хууль хяналтын байгууллагад 810 бичиг
үйлдэж илгээсэн байна. Төрийн бус байгууллагуудад 12-тоот алтан шаардлага"
явуулсан. '2003 оны аравдугаа сарын 23-нд баталсан "Хүний эрхийн үндэсний
хөдөлбөр"-өө хэрэгжүүлээч ээ" гэх утгатай. Үүний дагуу Засгийн газар
17 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд хохирол барагдуулах асуудлыг энэ
сард шийдсэн байх ёстой гэж бичсэн байдаг. Тогтоолын дагуу хууль хэлэлцэгдэж
байна.
-Хохирлын талыг барагдуулна гэсэн. Хохирогчид
үүнийг хэр хүлээн авч байна?
-50 хувь ч гэсэн
их юм. Гэхдээ холбооны зорилго 100 хувийн хохирол барагдуулах. Үл хөдлөх
хөрөнгө зарахад хохирлын талыг барагдуулж байгаа юм чинь газар, хүүтэй, хүүгүй
зээлүүлсэн мөнгөөс үлдсэнийг нь гаргах боломжтой.
Хуулийн төслийг
эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгийн хороо руу буцаасан. Хууль нь гараад
ирэг. Яах нь вэ харъя. Ямар ч байсан хоршооны хохирогчид сүүлийн мөнгөө гар
дээрээ авахад манай холбооны ажил зогсоно.
-Тэмцлийн үед олон хүний амь нас хохирсон. Тэдний
ар гэрийнхэн ирж байна уу?
-Олон хүн хохирч,
олон хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Саяхан нэг эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй
болж, эмчлүүлж байна. "Мөнгө өг" гэж бахирч, орилоод хэцүү л байх шиг
байна.
Хүмүүс их муухай
юм. Хүний гараар могой бариулж тэмцлийн үөд хойгуур нь суучихаад мөнгө өгөх
сургаар танай холбоонд бүртгүүлье гэж ирцгээнэ.
Хэрэв монголчууд
анхнаасаа нэгдэж чадсан бол аль хэдийнэ хохирлоо барагдуулж болох л байсан. 8600
хохирогч санаа нэгдээд тэмцсэн бол олон жилийн нүүр үзэж зарим нь амь насаа
алдахгүй байх боломжтой байлаа.
Бид энэ долоо
хоногт гишүүдийнхээ хурлыг хийнэ. Бидний 300 гаруй хүн тэмцсэн ч ард нь зүгээр
суусан олон мянган хүн хохирлоо барагдуулах л болно.
Төрийн бус
байгууллага байгуулсны үр дүнд хохирогчдын зовлонг нэмгэлэх хоёр том зүйл
хийсэн. Нэгд эрүүгийн хуулийн 115.1, 115.2-т хохирогчдын гэм хор барагдуулах
гэж заасны дагуу эрүүгийн хэрэг үүсэх, эрүүгээс шүүх хүртлэх хугацаанд
хохирогчдын мөнгөнд хүү бодуулсан. Шүүхийн байгууллагынхан энэхүү заалтыг
зөрчиж байсныг хэлэх нь зүйтэй. Бид л тэмцэж байж хүү бодуулсан.
Хоёрт хохирлын 50
хувийг барагдуулах нэг удаагийн хуулийн төслийг оруулж анхан шатныхаар
батлууллаа. Олон жил стресс, дарамтад тэмцэж байсны дүнд шүү дээ.
-Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?
-1000 гаруй
боловч 8000 гаруй хүний эрхийг хамгаалж байна. Энэ хугацаанд олон байгууллага, хувь хүнээс дарамт ирсэн.
-Жишээлбэл?
-"Монголын
эмэгтэйчүүдийн хөдөлгөөн", Ардчилсан сан. Мөн хохирогчдын дундаас хохироогсод
гарч ирсэн. "Бүтээн байгуулалт хөгжлийн сан"-гийн хохирогч
Х.Оюунцэцэг, "Түмний хүч, хөдөлмөрийн мөнгө хохирогчдын холбоо"-ны
тэргүүн Я.Батхүү зэрэг. Намайг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхээс мөнгө авсан гэх
мэтээр гүтгэсэн. Улс төржүүлж, дарамталж байлаа. Үүнийг тэмцэл мохоох зорилго
агуулсан гэж би үздэг.
-Та нар нэг зорилготой биш гэж үү?
-Уг нь тийм.
Яагаад ингэдэгийг нь гайхдаг. Намайг энэ холбооны тэргүүн бол гэж өөрсдөө
зөвлөж байсан хүмүүс. Х.Оюунцэцэг энэ холбооны гүйцэтгэх захирал байсан нэгэн.
Тэд тайван, хууль, эрх зүйн дагуу тэмцэж чаддаггүй болохоор бид салцгаасан. Шатаана,
нураана гэж ярьдагтай нь санаа нэгддэггүй байж.
-Сүүлийн асуултыг тандүлдээе?
-Явсан нохой яс
зууна гэдэг. УИХ-ынханд цаг зав гарган бидний асуудлыг шийдэн өгч байгаад баярлалаа
гэж хэлье. Тэд ямар бидний мөнгийг "идчихсэн" биш. Гэхдээ бид сүүлийн
мөнгөө гар дээрээ авсан цагт л тайвширна. Тэр болтол тэмцэл үргэлжилж
байна.
Т.Гэрэлчимэг