gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яргуй дэлбээллээ

Засгийн газрын мэдээ
2016-03-08
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2016-03-08
Яргуй дэлбээллээ

Цас ханзрахад хамгийн түрүүнд дэлбээлдэг цэцэг бол яргуй. Нэг газраа 6-10 жил ургадаг бөгөөд үр нь гурван жил соёолох чадвартай байдаг аж. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй бий хэмээн тэмдэглэжээ.

Эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадаг бөгөөд тав нь хөх, нэг нь шар өнгийн цэцэгтэй ч ялгарах гойд шинж чанар байдаггүй. Хэдийгээр энэ цэцэг элбэг ургамлын тоонд ордог ч голдуу хангай, хээрийн жалга хөндий даган ургадаг.

Хөрсний гадаргын градус өдөртөө нэмэх тав, шөнөдөө тэг болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна. Цэцэгсийн дундаас үнэр, амтаараа ялгардаг яргуй нь 5-10 хоногийн л настай.

Хаврын сульдсан малыг тэнхрүүлэх увидас түүнд бий. Үүнээс гадна энэ цэцгийг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Тухайлбал, Төвдийн анагаах ухаанд яргуйн халуун гэж болох чанарыг ашиглан арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед эртнээс хэрэглэдэг байв.

Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн дулааныг тогтвортой барихад сайн аж. Булчирхайн сүрьеэ, шамбрам, ходоодны үйл ажиллагааг сайжруулж, тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан, удсан бэтгийг дарах зэрэг идтэй хэмээн тэмдэглэжээ.

Дэлбээг нь цэцэглэх үед эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буулгадаг гэж үздэг.

Б.Гүнбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан