УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, удирдлагууд нь мэдээлэл хийлээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн цөмийн асуудлаарх төслүүдийг эргүүлэн татах шаардлагагүй, харин ч Засгийн газар нэмж төсөл санаачлан оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэрхүү төсөл нь Монголд цөмийн хаягдал булшлахыг хориглох тухай төсөл байх гэнэ. Цөмийн асуудлаарх төслүүдийг хэлэлцэх сургаар гаргаж буй олон нийтийн хандлага, шүүмжлэлтэй холбоотойгоор Засгийн газар үдээс өмнө ээлжит бусаар хуралдаж, тэдгээрийг татаж авахаар танхимын түвшинд үндсэндээ санал нэгдээд байсан юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчид цаг үеийн зарим асуудлаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нарт асуулт тавьж, хариулт авсан.
Тухайлбал, бүлгийн дэд дарга С.Одонтуяа улсын өр, зээлийн асуудлаар "Хувийн хэвшлийнхэнд хамаатай өр, зээлийн нэлээд хэсгийг МАН-ын гишүүдийн хувьцаа эзэмшдэг компаниуд авсан байдаг.
Тиймээс улсын өрийн асуудалд үнэхээр санаа зовж байгаа бол эхлээд түүнийгээ төлөхөд анхаарал хандуулах шаардлагатай" гэсэн бол НӨАТ-ын тухай хуулийн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ардын намынхан жижиг худалдаа эрхлэгчдийг турхиран, улс төрийн тоглолт хийж байна.
Уг хуулийг Ардын намынхан ч хамт батлалцсан шүү дээ. Энэ бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай дүйцхүйц хэмжээний ач холбогдолтой" хэмээж байлаа.
Гэрэл зургийг: Б.Бямба- Очир