Үймээний үеэр нийт 108 цагдаа хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтсэн байна. н.Батсайхан гэх цагдаагийн хошуучийн өрөөсөн нүд гэмтлээс үүдэн хараагүй болсон, Б.Бат-Эрдэнэ гэх цагдаагийн ажилтны гуянд төмөр хайшны үзүүрээр бүлсэнээс үүдэн татанги болсон гэх мэтээр цагдаагийн ажилтнууд албан ажлаа гүйцэтгэж байх үедээ хүндээр гэмтэж бэртсэн тул тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахаар ажиллах болно гэдгээ тэд мэдэгдлээ. Мөн ард түмний нэгээхэн эд эс болсон цагдаа нарыг яагаад ад үзэж, гүтгэж, цагдаа ард түмэн хоёрыг хагаралдуулж байгааг гайхаж буйгаа ярьж байлаа. “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Алтангэрэл:
-УИХ-ын чуулган дээр БНН-ындарга Б.Жаргалсайхан болон гишүүн Л.Гүндалай нар цагдаа хүн буудсан хэмээн гүтгэж байгааг харсан. Цагдаа хүн буудсан эсэхийг тухайн байгууллага нь шалгаж, нотолж байж ярих ёстой. Гэтэл нотлогдоогүй зүйлийг УИХ-ын гишүүн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдүүлнэ гэдэг огт байж болшгүй. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хангалттай хохирол амссан. Өнөөдөр эмнэлэгээс гараад ажилдаа орсон ч маргааш эрүүл мэндэд нь ямар хохирол учрахыг хэлж мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж буй бүх зардлыг цагдаа нарын ар гэрийнхэн хувиасаа гаргаж байгаа. Ер нь Монгол эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөн бага цалинтай ч сэтгэл зүрхээрээ ажилладаг цагдаагийн бүрэлдэхүүнийг дунд болон дундаас доош орлоготой ард түмний хүүхдүүд бүрдүүлдэг болохоос Л.Гүндалайгийн дүү, Б.Жаргалсайханы хүү шиг хүмүүс бүрдүүлдэггүй юм хэмээсэн юм.
Мөн тус холбооныхон Ардчилсан нам, БНН, ИХН-ын удирдлагуудад нотлогдоогүй хэргийг хэн нэгэн дээр тохож, цагдаа нарыг гүтгэхээ болихыг шаардсан бичиг хүргүүлэхээр зэхэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ нэр бүхий албан тушаалтнууд буюу үймээнд олныг турхирсан этгээдүүдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэхийг хүсэж буйгаа болон бэртэж гэмтсэн цагдаа нарын хохирлыг барагдуулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
О.Ариунбилэг