-МАХН-ын шинэчлэгч гэгдээд байгаа “элсний 13 “-т таны нэр орсон нь
олон хүний анхаарлыг татаж байгаа. Улстөрийн хүрээнд дуулиан тариад
байгаа энэ асуудлаар ярилцлагаа эхлэх үү. Та бүхнийг сөрөг
хүчнийхэнтэйгээ хамтарч. Засгийн газрыг огцруулах гэж байна гэсэн
хардлага их болсон. Та энэ талаар юу хэлэх вэ?
-МАХН-ын ажлыг шинэчлэе, шинэчлэлийг түргэтгэе гэсэн нэгдмэл үзэл
санаатай 13 хүн намынхаа удирдлагад захидал бичсэн. Үүнд Засгийн газрын
гишүүн байна уу, Удирдах зөвлөлийн гишүүн байна уу эсвэл бүр жирийн
малчин, тариаланч байна уу, ер нь хэн байх нь хамаагүй. Тэр захидалдаа
бид бүх асуудлыг тов тодорхой дэвшүүлсэн байгаа. МАХН бол ардчилагдсан,
өөрчлөгдөж байгаа нам гэдэгтэй би байнга санал нэг байдаг. Гэхдээ яг
нийгмийн хөгжлийн эрэлт шаардлагын дагуу хурдан шинэчлэгдэж чадахгүй
байна. Тиймээс МАХН-ыг шинэчлэх тухай саналыг бид нар төдийгүй МАХН-ын
мянга мянган гишүүд тавьж байгаа юм шүү дээ. Ер нь манай нам улс төрийн
том хүчний хувьд зөвхөн намын гишүүд биш, ард түмний хүсэн хүлээж
байгаа төвшинд хүртэл ажиллаж чадахгүй байна гэж бидний хэдэн хүмүүс
үзсэн учраас намынхаа ажлыг түргэтгэе, шинэчлэе, болохгүй байгаа
зүйлийг засч залруулъя, нийгэмд доргио үүсгэе гэдэг үүднээс нэгдсэн.
Түүнээс биш Засгийн газрын гишүүн МАХН-ыг шүүмжилж болохгүй гэдэг
асуудал яригдвал ёстой тэр нь бүдүүлэг зүйл болно. Угтаа бол би Засгийн
газрын гишүүний хувьд биш харин МАХН-ын гишүүний хувьд энэ захидал
бичихэд оролцсон. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр та бүхэн Засгийн газрыг огцруулах биш, МАХН-ыг шинэчлэхэд
түлхэц өгөхөөр санал нэгдсэн юм байна. Гэхдээ сөрөг хүчний 28 гишүүний
өргөн барьсан Засгийн газрыг огцруулах шаардлагатай та бүгдийн
шаардлага давхацсан учраас хүмүүст тэгж ойлгогдсон байх л даа?
-Хүмүүс Д.Одбаяр сайд бид хоёрыг Засгийн газраа огцруулах гэж байна
гээд янз бүрээр хардаж байсан. Тийм юм байхгүй. Харин ч бид намын
Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрыг огцруулах
шаардлагагүй гэж үзсэн. УИХ-аар хэлэлцэх үед ч гэсэн би Засгийн газраа
авч үлдэхийн төлөө саналаа өгнө шүү дээ. Өөрөө Засгийн газрын гишүүн
байж ямар ч үндэслэлгүйгээр өөрөө өөрийгөө огцруулна гэж байхгүй биз
дээ. Тэгээд ч манай салбарын ажил урагштай явж байхад би юу гэж хийсэн,
хийх гэж байгаа ажлуудаа баллах билээ. Үүнийг дэндүү улс төржүүлж,
дэндүү хардаж, сэрдэж байгаа нь харамсалтай. Ер нь ямар нэг юмсыг
болохгүй, бүтэхгүй талаас нь хараад байвал сайн үр дагавар гарахгүй.
Аливаа зүйлийг шинэчлэж, өөрчлөхийн тулд дандаа өөдрөг, дэвшилттэй
талаас нь харж, санаа оноо өгвөл ажил урагшилдаг. Тэгэхгүй хэн нэг нь
үг хэлэхээр өө хайгаад байх нь ямар ч ажлыг хойш татдаг. Бид үнэхээр
АН-тай холбогдож, ярьж хөөрсөн бол шаардлагыг тэдэнтэй нэг өдөр тавьж
болох байсан шүү дээ. Тийм хэмжээний зориг бидэнд байгаа. Харин ч бид
АН-аас шаардлага тавихын өмнө намын шинэчлэлээ хийцгээе, тодорхой
хэмжээний бүтцийн өөрчлөлтөнд оруулъя, намынхаа дарга болоод Ерөнхий
сайдын албан тушаалыг тусгаарлая гэсэн асуудлыг тавьсан. Энэ бол цэвэр
манай намын дотоод асуудал. Бид намынхаа дотоод асуудлыг ярьж байгааг
сөрөг хүчний 28 хүний тавьсан асуудалтай хольж, хутгаж болохгүй байх.
Зарим хүмүүс биднийг хоорондоо гүйлдэж, орой үдэш сэм хуйвалддаг ухааны
юм их бүдүүлгээр ярьж байсан. Би АН-ын гишүүдтэй бүгдтэй нь дуугарч,
мэнд усаа мэдэлцэж явдаг. Нэг ангид байгаагийн хувьд нэг нэгэнтэйгээ үг
солилцох эрх бидэнд байх ёстой биз дээ. Тэдний дунд нэг сургуульд сурч
байсан, нэг салбарт ажиллаж байсан найз нөхдийн холбоотой хүмүүс олон
бий. Өөр намын хүмүүс болохоор заавал хоорондоо дайсагналцаж, хонь чоно
байж болохгүй. Монголчууд эвтэй найртай байхдаа хүчтэй гэдэг дээ. Би
тийм л байр сууринаас хүмүүстэй харьцдаг. Түүнийг хардаж сэрдэж,
элдвээр гуйвуулж болохгүй. Миний хувьд сөрөг хүчнийхний хэн нэгэнтэй
орой үдэш өрөөнд нь уулзаж, янз бүрийн зүйл ярьсан удаа байхгүй. Манай
13 хүнд ч тийм зүйл байхгүй гэдэгт бат итгэлтэй байна.
-Ер нь та тэр шинэчлэл гээч зүйлийнхээ талаар тодруулж болохгүй юу. Та
бүхний шаардлага өмнө нь жигүүрийнхний тавьж байсан шаардлагатай
ойролцоо байна гээд байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд МАХН-д ямар
шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм бэ?
-Шинэчлэлийн талаар олон зүйл хийх шаардлагатай байгаа. Нэн тэргүүнд
шинэчлэх ёстой зургаан асуудлыг намын даргад өгсөн шаардлага дээр тов
тодорхой бичсэн байгаа. Тухайлбал би өмнө нь МАХН-ын дарга, Засгийн
газрын тэргүүн хоёр цуг байх ёстой гэж боддог байсан. Гэтэл олон мянган
гишүүдтэй уулзаад явахад тэд минийхээс өөр бодолтой байсан. Тэгэхээр би
бүхнийг мэдэгч байж болохгүй шүү дээ. Ардчилсан нийгэмд олонхи нь
хүчтэй, олонхийн санал зөв байдаг учраас миний санал буруу байсан байж
болох. Уг нь онолын хувьд үзэхэд калитализм хөгжсөн орнуудын ихэнхи нь
намын дарга бөгөөд Засгийн газрын тэргүүний албыг зэрэг хашдаг. Ямартаа
ч би олон мянган гишүүдийн саналыг дэмжээд тус бичиг дээр гарын үсэг
зурсан, захидал бичихэд оролцсон. өөрийнхөө хувийн бодлыг олонхийн дээр
тавьж болохгүй гэдэг үүднээс би тэдэнтэй санал нэгдсэн.
-Ер нь “элсний” 13 хэрхэн нэгдээд, ийм шийдэлд хүрчихвээ?
-Хэн эхлэлийг нь тавьж, хэний санаачлагаар нэгдсэнийг сайн мэдэхгүй
байна. Тэгээд ч яг 13-уулаа хуралдсан юм байхгүй. Нэг өдөр л Ч.Улаан
даргын өрөөнд намайг ороод ирэхгүй юу гэсэн. Яваад ортол “Энэ бичгийг
уншаадах” гэхээр нь бичгийг уншсан. Уншсаны дараа ингэвэл яасан юм гэх
зэргээр санал солилцсон. Тухайн бичигт ямар ч ноцтой юм байгаагүй.
Бидний ярьдаг л юм байсан болохоор би дэмжсэн. Харин сүүлийн үед
биднийг “Элсний 13″ гэх зэргээр нэрлэсэн учраас одооноос зохион
байгуулалтанд орж, үйл ажиллагаагаа хамтарч явуулах болов уу гэж бодож
байна.
-Өчигдөр сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцрох ёстой гэсэн дөрвөн
үндэслэлийг танилцуулж байсан. Та үүнд ямар бодолтой явна. Ер нь сайд,
дарга нар байнга хөрөнгө мөнгөө хэтрүүлэн ашигласан гэж хэл үгэнд өртөх
юм?
-Би Засгийн газрын гишүүний хувьд ч, МАХН-ын гишүүний хувьд ч Засгийн
газрын үйл ажиллагаатай холбоотой АН-ын зөвлөлөөс тавьж байгаа саналыг
хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Бид Удирдах зөвлөлийнхөө хурал,
дараа нь бүлгийнхээ хурлаар хэлэлцээд тэдний тавьсан шаардлагыг
үндэслэл багатай гэж дүгнэсэн. Мэдээж тэдний гаргасан асуудалд цаг
хугацаа алдсан, анхаарах ёстой зүйлүүд байгааг үгүйсгэхгүй. Аливаа
шүүмжлэлийг хүн хүлээж авах чадвартай байх ёстой учраас зөв шүүмжлэлийг
бид хүлээж авна. Ямартаа ч МАХН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах
шаардлагагүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ер нь огцрох, огцрохгүй асуудлыг
үргэлж л сөрөг хүчнээс тавьдаг, тавих ч ёстой. Угаасаа зуун хувь сайн
ажиллаж чадаж байна гэдэг харьцангуй ойлголт. Зарим нь бага ажил хийсэн
атлаа бусдад их ажил хийсэн юм шиг ярьж, ойлгуулж чаддаг. Гэтэл зарим
нэг нь ярих ч завгүй ажилладаг шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын төсвийн
хэтрүүлэлт гэдгийг аваад үзэхэд яг бодит үнэн дээрээ нэг ч төгрөгөөр
улсын төсвийг хэтрүүлээгүй над шиг хүмүүс хэлмэгдээд байх шиг
санагддаг. Төсвийг хэтрүүлнэ гэдэг угаасаа байж, болохгүй зүйл. Үнэхээр
хууль зөрчйж, төсөв хэтрүүсэн хүмүүс байгаа бол хариуцлага ямар нэг
хэмжээгээр тооцох л ёстой.
-Таны хувьд Засгийн газрыг кабинетаар нь биш, сугалж огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм аа даа?
-МАХН-ын Удирдах зөвлөл УИХ дахь намын бүлгээс зарим сайд, албан
тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад зөвлөсөн. Тухайлбал
С.Отгонбаяр сайд өөрөө огцрох өргөдлөө өгчихсөн байгаа шүү дээ.
Тэгэхээр сугалж огцруулах уу, үгүй юү гэдэг нь Засгийн газрын тэргүүний
эрх мэдлийн асуудал. Нөгөө талаасаа би нэг ангийнхаа нөхдийг тэрийг
сугалж ав, энийг огцруул гэж хэлэх нь хүний мөс, ёс суртахууны хувьд
зохимжгүй. Үнэхээр шүүхийн шийдвэрээр тодорхой хэмжээний баримт,
нотолгоо гараад ирчихсэн тохиолдолд Засгийн газрын гишүүд хариуцлага
хүлээх ёстой.
-Харин таны хувьд сайд болсноосоо хойш хэл аманд өртөлгүй, өнөөг хүртэл ажиллаж чадлаа гэж үзэж болох уу?
-Намайг зарим сонин, сэтгүүл дээр хардаж, сэрдээд, ганцаараа хор
найруулаад, идэж уугаад байгаа юм шиг бичдэг. Яг үнэнийг хэлэхэд төр
түмэн надад итгэл хүлээлгэж, төрийн өндөр албан тушаалд томилон
ажиллуулж байхад би яавч хуурч, мэхэлж, шударга бусаар ажиллаж
чадахгүй. Миний Германд олсон мэдлэг, боловсрол ямар ч ажлыг чин
сэтгэлээсээ хийдэг чадварыг маань үнэлж, энэ үүрэгт албанд томилсон гэж
би боддог учраас нэгдүгээрт, улстөржиж, хоёрдугаарт, хэвлэл мэдээллээр
баахан юм яриад, эсвэл телевизийнхний дуранд өртөөд байх сонирхол надад
байдаггүй. Ямар ч ажил дээр очсон хүч чадал, мэдлэг боловсролоо дайчлан
ажиллаж, миний хичээл зүтгэлээс олон мянган хүн хамааралтай байгаа шүү
гэж бодохоор чин сэтгэлээсээ ажиллах эрмэлзэл төрдөг. Нэг жишээ хэлэхэд
би Герман улсад Элчин сайдаар очоод заавал Монгол Улсын элчингийн гэсэн
байшинтай болох ёстой гээд барилга бариулсан. Яагаад гэвэл Монгол улс
түүхэндээ анх удаа Герман улсад өөрийн гэсэн газартай болсон шүү дээ.
Тухайн үед Засгийн газар болоод Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Сангийн
сайд байсан Ч.Улаан, Гадаад хэргийн сайд байсан Р.Эрдэнэчулуун нарт би
энэ талаар асуудал тавьж, хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр шийдүүлж
явсан. Хоёрдугаарт Германы болоод Монгол найз нөхдөөсөө мөнгөн болон
биет хэлбэрээр тусламж гуйж, нийт 500 сая гаруй төгрөгийн хандив
цуглуулж байлаа. Дээрээс нь эдгээр ажлыг богинохон хугацаанд амжуулах
ёстой байсан учраас өдөр нь дипломат ажлаа хийчихээд орой нь зургаан
цагаас шөнийн 12 цаг хүртэл үр хүүхдүүдтэйгээ нийлээд шороо зөөж
байсан. Тэгж ажилласны үр дүнд Монгол улс богинохон хугацаанд өөрийн
гэсэн элчин сайдын газартай, бас барилгатай болсон. Түүнтэй адил одоо
миний хариуцан ажиллаж байгаа ХХАА-н салбар бас л амаргүй салбарын нэг.
1999-2002 оны хооронд тохиолдсон зуд турхнаар 12 сая малаа алдсан
гашуун сургамж бий. Харин сүүлийн хэдэн жилийн хугацаанд ХХАА-н
салбарын хамт олон манай малчид, хүнсчид, тариаланчид хичээнгүй шаргуу
ажиллаж амжилт олж чадсан. 35 сая малтай боллоо, газар тариалангийн
үйлдвэрлэл сэргэх тийшээ явж байна, хүнсний үйлдвэрэлийн хэмжээ 20
гаруй хувиар өслөө. Тэгэхээр энэ жилийн хувьд бид байгалийн сөрөг
үзэгдэлтэй таарсан ч гэсэн өнгөрсөн жилийнхээ амжилтыг бууруулахгүин
төлөө ажиллана гэж зүтгэж явна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Бэлэгмаа