gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Багш хүн шавь нарынхаа “толь” нь болдог

2016-06-15
0
Twitter logo
0
Twitter logo
2016-06-15

Багш бол өсвөр үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх луужин буюу чиглүүлэгч нь юм. “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг гагц багш хүнд оногдсон байдаг.

Сүүлийн үед багш, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн багш нартай холбоотой олон гомдол эцэг, эхчүүдээс ирэх болсон. Хүүхдээ сайн багшийн ангид өгөх хүсэл бүх л аав, ээжүүдэд байдаг. Тэгвэл сайн багш, муу багш гэдэг хоёр ойлголт яагаад гарч ирэв. Багш хүн муу байж болох уу. Мэргэжилдээ муу багшийг яах ёстой вэ. Ийм багшийн гараар хүмүүжсэн хүүхэд ирээдүйд ямар боловсон хүчин болох вэ? Энэ мэтээр багшийн мэргэжилтэй холбоотой олон асуулт урган гарч ирнэ. Тэр дундаа анги даасан багш гэж хэнийг хэлдэг юм бол. Тэр хүн яг ямар үүрэгтэй вэ гээд л.

Мэргэжилдээ дургүй, хүүхдэд хайргүй хүн хэрхэвч багш болж чадахгүй

Өнөөдөр Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн 758 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд 27 мянган багш ажилладаг. Тэгвэл тэдний хэд нь муу, хэд нь мэргэжилдээ сайн гэгдэх үнэлгээ авах бол. Хэд нь багшийн ёс зүйтэй бол. Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл нь багш нар хүүхдүүдээ хамгийн түрүүнд хүндлэх, бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм.

Жишээ нь, багш сурагчаа эхлээд хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлдэг. Харамсалтай нь, өнөөгийн багш нар дээрх хэм хэмжээг төдийлэн баримталж чаддаггүй. Тухайлбал, хүүхдийг сайн таниагүй, мэдээгүй атлаа “Энэ хүүхэд хичээлдээ их муу байх” гэсэн анхны сэтгэгдлээр хүүхдэд хандах тохиолдол ажиглагддаг аж. Мөн хүүхдийг ар гэрийн амьдрал, гаргаж буй зан байдлаас нь шалтгаалж сайн муугаар нь ялган, хандах тохиолдол ч бий. Нэг үе муу хүүхдүүд ангидаа хойгуур, сайн хүүхдүүд урдуур суудаг жишиг хүртэл тогтсон байсан.

Ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чаддаг гэлцдэг. Харин ааш муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Багшийн ёс зүйн асуудалд сурган хүмүүжүүлэх харилцааны асуудал, биеэ зөв авч явах байдал, ёс суртахуун болон зан суртахууны талаар доголдолгүй байх, хичээл заах ур чадвар, сэтгэл зүйн мэдлэг чухал байр суурьтай. Багш бол шавь нарынхаа “толь” нь болдог.

Цэвэр үзэмжтэй хувцаслаж, соёлтой байж, биеэ зөв авч явдаг багшийг шавь нар нь хүндэлж, түүнээс “айж“ эмээж явдаг төдийгүй үлгэр дууриалал болдог байна. Ёс суртахуун болон зан аашийн доголдолтой хүн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг. “Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно” гэдэг. 

А.Туяа: Тэд судлаач шиг байх ёстой

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүй, туршлага, эрдэм мэдлэг, арга барил ямар байх ёстой талаар БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяатай ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг ямар шат дараатай хэрэгжүүлж, шинэчилж байгаа вэ?
-Боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлэх хамгийн анхны нэгж нь ерөнхий боловсролын сургууль. Хүүхдүүдэд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй хүн бол багш юм. Яамны зүгээс 2012-2013 оны хичээлийн жилээс бага, дунд, ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал, 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол 2015-2016 онд суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ирэх хичээлийн жилд ахлах боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр 1- 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр нь шинэчилж байгаа юм.

-Тэгвэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар ямар арга барилтай байх ёстой вэ?
-Сургалтын хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх вэ гэдэг шийдлийг багш гаргана. Боловсролын шинэчлэлийн гол суурь зарчим нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх юм.

Иймд хүүхэд бүрийн авьяас, сайн тал, онцлог чадварыг багш нь илрүүлж, үүн дээр нь тулгуурлан боловсролын хөтөлбөрөө хүргэх аргыг өөрөө олж, сонгох ёстой. Өнөөгийн нөхцөлд шохой бариад, самбарт бичээд, эсвэл нэг шүлэг цээжлүүлэх гэхчилэн нэг хэв маяг, нэг зарчмаар хүүхэдтэй харилцах боломжгүй болсон. Сургалтын хөтөлбөрүүд суурь чадварт суурилсан байх ёстой. Тухайлбал, бага боловсролын цөм хөтөлбөрт хүүхэд бүр хэлний чадвартай байна гэж заасан.

-Багшийн мэдлэг, туршлага ямар байх ёстой вэ. Яг нарийвчилсан шалгуур бий юу?
-Багш өөрөө судлаач байх ёстой. Зөвхөн эдгээр хөтөлбөрийг хүүхдэд хүргэхээс илүүтэй хүүхдийн амьдрах ур чадвартай болгох суурь чадамжийг суулгахдаа мундаг судлаач, амьдралын ухаантай байна. Ингэж байж тухайн суралцагч хүүхдээ таньж, мэдэх чадвартай болно. “Энэ хүүхэд ямар авьяастай вэ, цаашдаа ямар мэргэжил эзэмшвэл зүгээр вэ” гэдэг талаас нь зөвлөгөө өгч, чиглүүлдэг хүн юм.

Дөрвөн жил багшийн сургуульд сурсан мэдлэгээр хол явахгүй 

Түүнчлэн багш зөвхөн сургуулийн орчинд хүүхэдтэй харилцдаг хүн биш. Хамт олон, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай харилцдаг учир багаар ажиллах өндөр ур чадвартай байх нь чухал. Өнөөгийн хөгжиж яваа нийгэмд, нөхцөл байдалд багш үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж, өсөн дэвжих учиртай. Хүүхэдтэй ажилладаг хүн тэдэнтэй зэрэгцэн хөгжихгүй бол дөрвөн жил багшийн сургуульд сурсан мэдлэгээр хол явахгүй.

-Багшийн ёс зүйн талаар эцэг эхчүүд эерэг, сөрөг байр суурьтай байдаг. Тэгвэл ямар ёс зүйтэй хүнийг багш гэх вэ?
-Хамгийн чухал зүйл бол багш хүн ёс зүй, нэр төрийг сахин дээдлэх юм. Багшийн ёс зүй гэдэг багш байх үндсэн нөхцөл нь. Харилцааны маш өндөр ур чадвар, биеэ зөв зүйтэй авч явахаас эхлээд олон ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Учир нь багшийн ажил хүссэн хүсээгүй олон хүний хараа хяналт дор явагддаг.

Хичээл зааж байхад нь хүүхдүүд наад зах нь “Багш маань өнөөдөр ямар хувцас өмссөн байна вэ. Ямар үг хэллэг хэрэглэж байна, хичээлээ ойлгуулж чадаж байна уу” гэдгийг үргэлж хянаж байдаг. Хүүхдээр дамжуулж эцэг, эхчүүд энэ мэдээллийг хүлээн авдаг. Цаашлаад сургуулийн хамт олон, удирдлага багшийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгдөг. Мэргэжилдээ дургүй, хүүхдэд хайргүй хүн хэрхэвч багш болж чадахгүй. Өдөр хоногийг аргацаасан, тэнд нэг цагийн хичээл заачихвал боллоо гэж бодвол хэзээ ч багш байж чадахгүй.

-Хүүхдийнхээ багшид сэтгэл хангалуун биш байгаа тохиолдолд яах ёстой вэ?
-Ахмад, эсвэл залуу багш нар арга зүйн дутагдалтай байна гэсэн санал гомдол эцэг, эхчүүд гаргадаг. Тэгвэл тухайн багшийн талаар сургуулийн захиргаанд хандах бүрэн эрхтэй.

“Хүүхэд ийм зүйлийг сурч мэдсэн байх ёстой” гэж сургалтын хөтөлбөр байхад багш зааж чадахгүй байгаа бол сургуулийн захиргаанаас анхаарал хандуулж зааж сургах арга хэмжээ авна. Бүр мэдлэг боловсрол нь хоцорсон, хүүхдэд заах ёстой хичээлээ таниулж чадахгүй байвал сургуулийн захирал ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг гэрээний үндэслэлээр шаардлага тавих гээд олон арга бий.

-Тэгвэл багш нарыг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?
-Яамны зүгээс багшийн үнэлгээний журамд өөрчлөлт оруулсан. Багшийн төдийгүй сургууль дээр ажиллаж байгаа бүх хүн нэг л хэмжүүрээр үнэлэгдэнэ. Энэ нь хүүхэд рүү чиглэсэн боловсрол.

Хүүхдийн эрүүл боловсрох нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлсэн, авьяас чадварыг нь яаж нээсэн, тулгарч буй асуудлыг эцэг эх, асран хамгаалагчтай нь хамтран хэрхэн шийдсэн, яаж хөгжүүлсэн гээд таван чиглэлээр сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш, эмч, жижүүрийг дүгнэдэг болсон. Улирлын үр дүнгийн урамшууллыг эдгээр үзүүлэлтийг харгалзан олгодог юм. 

Та хүүхдийнхээ ангийн багшид хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Сайн багш гэж ямар хүнийг хэлж байна вэ?

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Б.Дэлгэрмаа:

-Манай охин Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд суралцдаг. Манай хүүхдийн одоогийн багш нь өмнөх багш нараас нь арай дээр байсан юм. Энэ жил дахиад л солигдоно гэсэн. Ер нь жилийн жилд багш нь солигддог. Бараг долоон багшийн нүүр үзлээ.

Энэ нь хүүхдийн боловсролд тун халгаатай юм. Дөнгөж шинээр төгсөж ирсэн залуу багш нар туршлага муутай байдаг. Сайн багш нар цаанаасаа л андашгүй шүү дээ. Хүүхдээ таньж мэдэх, дотоод сэтгэлийг нь ойлгодог багшийг сайн гэж хэлнэ. Манай охин ирэх жил төгсөнө. Хичээлдээ уг нь сайн. Хүүхдийнхээ талаарх мэдээллийг эцэг, эхийн хурал дээрээс л авдаг. Багшаас нь юм асуух гээд залгахаар утсаа авахгүй, очоод уулзахаар санаа зоволтгүй гээд олигтой юм хэлдэггүй.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ө.Энхболд:

-Манайх хоёр хүүхэдтэй. Ирэх хичээлийн жилд нэг нь найм, нөгөө нь есдүгээр ангид орно. Ажиглаад байхад сүүлийн үед залуу багш нар байсхийгээд л солигддог боллоо. Манай охины анги гэхэд л 12 дахь багшийн нүүр үзэж байна. Дөрөвдүгээр ангиас эхлээд л багш нь солигдсон.

Ихэвчлэн залуу багш нар ирээд хэсэг ажиллаж байгаад л яваад өгнө. Чухам яагаад тогтохгүй байгаа шалтгааныг 32 дугаар сургуулийн захирлаас асуухад “Өргөтгөл барьж байгаа. Иймд хоёр сургууль нийлж орж байгаа болохоор залуу багш нар ажлын ачаалал даахгүй гарч байна. Мөн санхүүжилт олгохгүйгээс үүдэн багшийн улирлын урамшуулал өгөхгүй байгаа. Тиймээс цалингаа голоод явж байна” гэсэн тайлбар өгсөн.

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Отгонпүрэв:

-Нэг анги 40-50 хүүхэдтэй байдаг. Хэдий олон хүүхэдтэй байлаа ч багш хүн аль болох хүүхэд нэг бүртэй ойртож ажилладаг байх ёстой. Би 10, 16 насны хоёр хүүхэдтэй. Бага хүүхдийн ангийн багш нь төдийлэн хүүхэдтэйгээ ойртож ажиллаж чадахгүй байгаа шиг.

Анхнаасаа л муу хүүхэд гэвэл муугаараа, сайн бол сайнаараа явдаг ойлголт байдаг шүү дээ. Яг энэ ойлголтоор тухайн хүүхдэд хандаж, нуугдсан авьяасыг нь илрүүлж, үнэлж чадахгүй байгаа юм болов уу гэж санагддаг.

Б.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан