Дээр үеийн хар цагаан зургуудыг фломастераар өнгө оруулсан байхыг харж байсан л биз дээ? Магадгүй өөрөө ч “будаж” зугаацаж байсан байх. Харин Photoshop-ын ачаар энэ ажлыг илүү өндөр түвшинд, бараг л үнэхээр өнгөт мэт засаж болдог болсон. Гэхдээ үүний тулд сүрхий чадвар эзэмшиж, багагүй хугацаа зарцуулдаг.
Тэгвэл Токио дахь Васедагийн Их сургуулийн эрдэмтэд хар цагаан зургийг хүний оролцоогүйгээр, бүр компьютер ашиглан өнгө оруулах аргыг бий болгосон юм. Ер нь бол өнгөрсөн дөрөвдүгээр сард анх компьютерын алгоритм ийм чадвартай болсон талаар тэд танилцуулж байв.
Харин одоо та биднийг туршиж үзээсэй гээд олон нийтэд нээлттэй бета хувилбарыг интернэтэд байршуулжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү алгоритм гэрэл зургийн хэсэг бүрийг таньж, ямар өнгө өгөх нь тохиромжтой болохыг тооцоолно.
Үүний тулд өнгөт болон хар цагаан хэдэн сая зурагт дүн шинжилгээ хийжээ. Та тус сайт руу орж зургийнхаа холбоосыг хуулаад л хэдхэн секунд хүлээхэд өнгө оруулсан хувилбарыг хар цагаантай нь харьцуулан харуулна.
Хэдийгээр төгс биш хэдий ч гайхшрахгүй байхын аргагүй бүтээл. Үндсэндээ гэрэл зургийн Google Translate гээд тодорхойлоход буруутах зүйл үгүй. Төгс биш, гэхдээ ирээдүйд төгс болж л таарна.
Доор байгаа гэрэл зургуудын эхнийх нь эх зураг, хоёр дахь хар цагаан болгосон зураг, харин гурав дахь нь алгоритм өнгө оруулсан хувилбар.
Зураг өнгө оруулах бол: Algorithmia