gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Алимаахүү: Анх балет бүжиглэхэд хэцүү байсан

Соёл урлаг
2007-07-20
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-07-20

Арван хэдхэн настай жаахан охин алс хол баруун хязгаараас их хөлийн газар хүрээ хотыг зорьж Бөмбөгөр ногоон театрын хаалгаар орж ирснээсхойш далаад жилийн нүүр үзжээ. Урлагийн адармаатай агаад ариун харгуйд өөрийн алтан үеийнхнийхээ хамт нэрээ бичүүлсэн энэ сайхан буурлыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Жамъянгийн Алимаахүү гэдэг. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Ж. Чулуун агсны зулай дээр гишгэж төрсөн Алимаахүү гуайг Монголын анхны балетчин гэдгийг хүмүүс хэр мэдэх бол. Наян тавны найраа хэдийнэ хийсэн түүнтэй ийн хөөрөлдлөө.
-Таны дүү, ардын жүжигчин Ж.Чулуун гуайг Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгч гэдгийг хумүүс сайн мэднэ. Та бүхнийг урлагт "УРУУ татсан" хүн хэн бол?
-Манай аав Жамъян гэж хөгжимчин хүн байсан. Би хоёр салаа гэзэгтэй хонгор зүстэй залуухан байхдаа Ховдын клубт сайн дураараа шанз тоглодог байлаа. Дүү маань 12-13 настайдаа анх Нийслэл хүрээнд ирж Бөмбөгөр ногоон театрт орсон байсан. Би ч удалгүй араас нь ирж тэнд ажилд орсон доо. 17-18-тай л байсан юм уу даа.
-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Зургаагаас одоо хоёрхон нь амьд мэнд байна. Ууган ах Буянтогтох маань Цэргийн ансамблийи орлогч даргаар ажиллаж байгаад 26-хан насандаа буудуулж нас барсанд одоо хүртэл харамсч явах юм. 1937-1938 оны тэр их хэлмэгдүүлэлт олон сайхан хүний алтан амийг авч одсон доо. Миний зулай дээр гишгэж төрсөн ах маань он гараад 90 хүрэх хөгшин бий. Ардын жүжигчин дүү маань одоо бодож байхад их ануухан бурхан болжээ. Дал ч хүрээгүй өнгөрсөн юм байна. Энэ жил 80 насных нь ойг хийнэ гэж хүүхдүүд нь ярьж байна лээ. Яагаав нөгөө, хөгжим бүжгийн сургуулийн багш Чинбат эд нар.
-Таныг Монголын анхны балетчин гэж ардын жүжигчин Цогзолмаа гуай хуучилж байсан. Энэ тухай яривал сонин байх болов уу?
-ЗХУ-аас С.Клейшко багш уригдаж ирээд Монголд балетын урлагийг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэд хэдэн хүн авсан юм. Тэрний л нэг нь би. Анх "Шарай голын гурван хаан" дуурийн хэрээ ч юм уу, тиймэрхүү дүрд тоглодог байлаа. Тэгээд Шопен зэрэг суутнуудын дууриудад тоглох болсон. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй бүжиглэнэ. Эхэн-дээ ч хэцүү л байсан. Хүүхэд шуухад гаргачихсан болохоор одооны балетчидтай яаж зүйрлэх вэ. Гэхдээ бид хөлийнхөө хуруун дээр ямар ч хамгаалалтгүй явдаг байсан шүү. Хожим Жамъяндагва, Шаравдорж, Туул нарын сайн балетчид төрсөн дөө.
-Та хэдэн жил бүжиглэв дээ?
-25 жил бүжиглээд тэтгэвэрт гарсан. Балет бүжиглэж байсных хөл л их муудсан даа. Одоо бараг гишгэж ч чадахгүй шүү. Ер нь балетчдын хөл их мууддаг юм байна. Урлагийн буянаар төр засгаасаа соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг, хоёр ч "Алтан гадас"-ыг нь энгэртээ зүүсээн, хөөрхий. Чех улсын Прага хотноо 1947 онд болсон дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцож байлаа.
-Алтан үеийнхэн маань Бөмбөгөр ногоон театр шатсан гээд ярьдаг. Та нүдээрээ харсан хүний хувьд юу ярихсан бол?
-1949 оны нэгдүгээр са-рын нэг бямба гаригт болсон явдал л даа. Тэр орой амралтын өдөр байсан болохоор "Цогийн идэр нас" жүжиг тоглосон юм даг. "Төмөр хоолой" Баатарын авгай, нүүр буддаг, "парикийн" Долгор намайг "хоёулаа театр дээр хоноё" гээд гуйгаад байсан юм. Тэг-тэл бүжиг дэглээч Гарамын Долгорсүрэн гуай "чи жаахан хүүхэд байж театр дээр хонож яахнав" гээд хоёр алгадаад, би ч айсандаа шалавхан харьж амарсан үе юм билээ. Хэрвээ тэнд хоносон бол шоронд орох байсан. Театр шатаасан хэрэгт орооцолдож Долгор, Сэвжид, Гомбо, Лувсанжамц, Шаравдоо нарын жүжигчид шоронд суусан юм шүү дээ. Бөмбөгөр ногоон чинь одоо энэ Засгийн газрын ордон байгаа газарт байсан хэрэг. Театр шатсаны дараа одоо Хөрөнгийн бирж байрлаж байгаа Элдэв-Очир кино театрын байшинд нүүж очсон. Бөмбөгөр ногоон театр маань Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театруудын төрсөн гал голомт доо.
-Таны үеийн урлагийн бүсгүйчүүдийг "Хүрээ хүүхнүүд" гээд биширдэг байсан юм билээ. Нууц нь юунд байсан юм бол?
-Аль ч цаг үед урлагийн бүсгүйчүүд үлгэр дуурайл авахаар их сайхан хүмүүс байж. Одоо ч тийм байгаа байх. Тэр үеийн хүрээ бүсгүйчүүлийн гол гангараа нь өдөн цагаан малгай байсан. Дайн болж, бараа таваар ховор зэвэр байсан ч мянган төгрөгөөр өдөн цагаан худалдаж авдаг байж. Бүүр "Өдөн малгай өмсөөгүй бүсгүй хүүхэн биш" гэсэн яриа хүртэл гарсан байсан шүү.
-Жүжигчдийн цалин өдөн малгай авахаар их байсан юм уу?
-180-200 төгрөг авдаг байсан. Тэгээд цалингаа хурааж байгаад өдөн цагаан авдаг л байсан юм даа. Жүжигчдийн цалин тухайн үедээ өндөрт тооцогддог байлаа.
-Одоо та хэнтэйгээ амьдарч байна даа?
-Би хоёр хүү, хоёр хүүхэнтэй хүн. Бүгд л тэтгэврийн хүүхдүүд боллоо доо. Эмээ нь эмч охиныдоо л сайхан амьдарч байна. Жаахан ядарч тэнхээрхээд ирэх үед эмч үр хүүхэдтэй байх чинь амар юм. Намайг хичнээн сайхан асардаг гээч.

Л.БАТЦЭНГЭЛ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан