Ардчилсан намын дарга Цахиагийн Элбэгдоржтой ярилцлаа.
-Та яагаад намын даргын суудлаа
өгөхөөр болов оо. Ардчилсан нам (АН)-ын дүрэм, журмын хувьд энэ асуудал хэрхэн
шийдэгдэх бол?
-Намайг дарга болоход УИХ-ын 25
суудал АН-ынх байлаа. Тэгээд сонгуулийн үр дүнд АН 25 эсвэл түүнээс дутуу
суудал авсан тохиолдолд намын даргаа өөрчлөхөөр тусгаж дүрмээ баталсан.
-Тэгвэл та ажлаа өгөх
шаардлагагүй юм биш үү. Шинэ парламентад танай нам наад зах нь 28 суудалтай
байгаа?
-Монголын ардчилал маш хүнд байдалд
орлоо гэж би харж байна. Ардчиллыг сэхээн амьдруулахын төлөө надаас хамаарах
алхам бол намын даргын албан тушаалаа өгөх шийдвэр. Яагаад гэвэл, долдугаар
сарын 1-ний явдал тэрнээс өмнөх сонгуулийн үр дүн гээд бүх үйл явцыг өнөөдөр
АН руу чиглүүлж, бурууг энэ намтай холбох хандлага байна. Тэр бүхнийг намын
даргын хувьд өөртөө авч гарах ёстой. Ардчиллын тулгуур багана болсон энэ
байгууллагыг буруутгалгүйгээр цааш явуулах учиртай.
-Харин ч хүнд байдалд орсон гээд
байгаа ардчилал улам бүр хамгаалалтгүй болох юм биш үү?
-Албан тушаал бол бусдад, ард
түмэнд л үйлчлэх утга. Албан тушаал бол өөрийгөө хамгаалах, амьдралаа
залгуулах хэрэгсэл биш. Цаашид орон нутгийн сонгууль гээд улстөрийн үргэлжлэх
үйл явц бүхэнд өнгөрснийг надаар дамжуулж АН-тай холбоно. Тиймээс би хамт
олноо цэвэр үлдээж, өөртөө хариуцлага авч байна. Шударга ёс тогтоохын төлөө
ажиллана, чадна гэж өөртөө итгэж байгаа.
-Эсвэл та ганцаараа АН-ын байр
суурийг илэрхийлээд байх нь хэцүү байсан юм уу?
-Ардчилсан холбоо анх байгуулагдаж
байхад манай "Хонх"-ын Цогтсайхан "Хориотой үед л хориогүй үг
хэлдэг байсан. Бусад нь үг хэлэх байтугай Ардчилсан холбооны цуглаан дээр очихоосоо
нуугдаж, хэвтдэг байлаа. Дараа нь хориогүй болохоор бүгдээрээ ялаа, батгана
шиг шаагилдаж байна..." гэж бичсэн байдаг. Үнэхээр тэр нийгмийг хориотой
байхад нь зад татаж бид хэлж, ярьж чаддаг байсан. Сая ч долдугаар сарын 1-нээс
хойш би аль болох нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлэхийг оролдлоо. Тэр үед
маш олон хүн чимээгүй болохыг харлаа. Одоо бол хүмүүс яриад, дуугараад эхэлж
байна. Хүн бүхэн яриад, шаагиад эхэлбэл миний дуу намсч магадгүй.
-Та дуугүй болж, идэвхтэй үүргээсээ
өөрийгөө чөлөөлөх гэж байна гэж ойлгож болох уу?
-Тэдний дуу хоригдоод эхэлвэл би
хүмүүсийн дуу хоолойг илэрхийлэх, эрх чөлөөний туг болоод дахиад л гараад
ирнэ. Юм бүхэн хаагдаж боогдоод хэцүү болвол би байж л байна. Надад ноогдсон
энэ иргэний үүргээсээ би буцахгүй. Энэ үүргээсээ өөрийгөө хэзээ ч чөлөөлөхгүй.
Сүүлийн 18 жил би цаг ямагт олон мянган хүний эрх ашгийн төлөөлөл болж
ажиллалаа. Хүмүүсийн шийдвэрийг гүйцэлдүүлэхийн төлөө явсан. Удирдагч бол
өөртөө биш тухайн хамт олон, байгууллагадаа харьяалагддаг. Би улс төр рүү
орсон тэр цаг мөчөөс өөртөө харьяалагдахаа больсон хүн дээ. Одоо өөрөө
өөрийнхөө өмнөөс түмэн олны төлөө зүтгэх үүрэг нэмэгдэх байх гэж л харж байна.
Ард түмэнд үйлчлэхээр улстөрд орсон хүн чөлөөлөгддөггүй.
-Таны шийдвэрийг хүмүүс зөв, буруу
гэж янз бүрээр л хүлээж авч байна...
-Ажил авахад хэцүү, өгөхөд хамгийн
амархан. Би үнэхээр хүнд хэцүү замаар намын дарга болж байснаа санаж байна.
Тухайн үеийн удирдлагуудын тэмцлээс болж АН-ын нэр хүнд зургаан хувь хүрсэн нь
түүхэндээ байгаагүй уналт байв. Тийм үед сум бүхнээс хоёр төлөөлөгч ирсэн 1000
гаруй гишүүн оролцсон хуралд маш том хөтөлбөр дэвшүүлж АН-ын дарга болж байлаа.
Одоо бол зууралдах шаардлагагүй. Энэ ажлыг би өгөх шаардлагатай юм байна,
өгөхгүй бол надад итгэл хүлээлгэсэн хамт олонд минь, намын нэр хүндэд харш юм
байна гэдэг ойлголт төрсөн цагаасаа л ажлаа өгье гэж бодсон, өгч чаддаг байх
ёстой. Өнөөдөр энэ нийгмийг хараад байхад ажил авахдаа чадаж, буцаагаад
өгөхийн төлөө бүхэл бүтэн нийгэм, гэрээ сүйтгэж байна. Ажлаа өгч сурах, хариуцлага
хүлээж сурах, бусдын зүгээс ирж байгаа хандлагыг зөвхөн өөрөө хариуцах
чадвар бол өнөөдрийн улстөр, төрийн албанд байгаа хүмүүст хамгийн чухал шаардлага
мөн гэж би боддог. Энэ бол ардчиллыг сэхээн амьдруулах хамгийн гол хэрэгсэл.
-Намдаа хийсэн бүхнээ үлдээгээд та
өнөө, маргаашгүй явах гэж байна уу. Тэр байтугай одоо хамтарсан Засгийн газар
гэхчлэн бялуу хуваах яриа ч гарч байна?
-Шинэ УИХ-ын хийх ажил тодортол,
цаашдаа монголчуудын төлөө юу хийх вэ гээд яриад эхлэх болтол надад
өнөөгийнхөөрөө, намын даргаараа ажиллахад саад алга.
Бид дараагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа ч товлоогүй байна. Би өөрийнхөө дүгнэлтийг л хэлсэн. Мэдээж, шинэ УИХ-д бол миний оролцоо байсаар байх болно.
-Хүчтэй удирдагч өөрийнхөө
хариуцлагыг үүрч гардаг. Хүчгүй нь бусдад тохдог гэж уншиж байсан юм байна?
-Би ямар нэгэн албан тушаалтай
байхдаа биш албан тушаалгүй байхдаа илүү гэрэлтдэг. Тэр цагт би өөрийнхөө
бодол, зорилгыг илүү их хэрэгжүүлж, тэмцэж чаддаг. Миний нэг онцлог гэж хэлж
болно. Би хэзээ ч албан тушаалын боол болоогүй. Албан тушаалын эзэн байхыг хүсдэгээс
биш түүнд чирэгдэж, хамгаалуулж, албан тушаалаар хаалт хийхийг хүсээгүй,
хүсдэггүй. Тийм учраас би нам руу шидэж байгаа чулуу, дайралт, гүтгэлгийг өөр
дээрээ л авч байна. Үүнийг би даагаад гарч чадна.
Ардчилсан намын ард түмнээсээ авсан итгэлийг намдаа, шинэ удирдлагуудад үлдээх ёстой
-АН-ын дарга болсноосоо хойш ямар
ахиц дэвшил гаргасан гэж бодож байна вэ?
-Манай намын гишүүд илүү мэднэ. Бид
намаа шинэчилнэ, намаа шинэчлээд улсаа шинэчлэх хөтөлбөр дэвшүүлсэн. Үнэхээр
намаа амжилттай шинэчилсэн. Ардчиллын төлөө намуудын нэр хүндээр санал
асуулга явуулахад АН сүүлийн 16 жил, түүхэндээ дандаа МАХН-ын дараа орсон.
Харин 2006 оны хоёрдугаар хагасаас хойш АН Монголын улстөрд тэргүүлэх, нэр хүндтэй
байр сууринд гарч ирсэн юм. Ард түмний дэмжлэг АН-ыг анх удаа Монголын улстөрийн
тэргүүлэх хүчин гэж тодорхойлсон. Хараат бус санал асуулгын дүнгээр зарим
газарт бол АН-ын нэр хүнд МАХН-аас бүр 50, түүнээс ч илүү хувиар давсан. Ард
түмнээс ирсэн энэ дэмжлэгийг удаан хадгалаад явах боломжтой болсон.
-Яагаад намын даргаасаа буух гэж
байна вэ гэж хэвлэлийн хурлын үеэр танаас асуухад "Улстөрийн бохир
хандлага манай намд ч үүрэлчихээд байна" гэж хэлсэн. "Та нар чинь замаасаа
буцчихгүй юм байгаа биз дээ, энэ нийгэм чинь юу болоод байна вэ..." гээд
хоолой чичрүүлж хөдөө орон нутгаас ярьсан гэх хүмүүст хандаж бас та "Ард
түмнийг өмөөрөх, хамт байх улстөрийн хүчин бол АН. Бид буцахгүй, та
бүхэнтэйгээ цаг ямагт цуг байна" гэж мэдэгдсэн. Ингэж амалсан нам тэр
улстөрийн бохир хандлагыг агуулж, олон санаа бодолтой байгаа бол ард түмнээ
өмөөрч чадах уу?
-Нам бол хүмүүсийн нэгдэл. Мэдээж,
тэнд олон ашиг сонирхол байдаг. Хоёр хүн ч зөрчилдөх шалтгаантай. Тэрнээс
олон мянган гишүүнтэй намд янз бүрийн зөрчил бий. Гэхдээ нам бол хамт олноороо,
багаараа хэлэлцсэн шийдвэрээ хүндэтгэж, заавал биелүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн
чиг баримтлал надад байдаг. Өнгөрсөн хугацаанд би намын дарга байхдаа УИХ дахь
намынхаа бүлэгт байгаагүй. Бүлэг, намын удирдлага тусдаа ажилладаг нь
хүндрэлтэй л байлаа. Нам дотор удирдлагаа эсэргүүцэх, санал нийлэхгүй, намын
үнэт зүйлээс тусдаа үйл ажиллагаатай, АН-ыг дотроос нь сулруулах зорилго,
хандлага байнга байсан. Тийм үйл ажиллагаанд манай намын дотроос ч оролцоотой.
Ер нь цаашдаа хоёр зам л надад харагдаж байгаа юм. Хөрөнгө, өнгө, мөнгөний
явцуу эрх ашгаар улс орны бодлогыг тодорхойлох МАХН-ын хандлагатай эвлэрэх.
Нөгөө талаасаа намын хамт олны шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүсийг
хасч, хариуцлага тооцох эсвэл намын эв нэгдлийг хадгалаад өөрөө ажлаа
шилжүүлэх шаардлага үргэлж л тулгардаг байсан. Тиймээс би намынхаа дотоод эв
нэгдлийг эрхэмлэж байна. Надтай зөрчилдөж байгаа хэсгийг замаасаа зайлуулах
биш, би өөрөө зай тавьж өгье. Тэгээд нэгдсэн дүрэм журмаараа дотроо асуудлаа
шийдвэрлэдэг зам руу шилжих нь зөв. АН-ын ард түмнээсээ авсан итгэл, үр
жимс, сайн сайхан бүхнийг намдаа, намын шинэ удирдлагуудад үлдээх ёстой. Энэ
бол өөртөө итгэлтэй хүний хийх алхам байх.
-Тэгээд таныг явснаар АН-д эвлэрэл
тогтоно гэж үү?
-Ер нь улстөрийн нам эрх барих үедээ
янз бүрийн эрх ашгаас болж эв түнжингүй байх нь бий. Одоо бид ард түмний эрх
ашгийг хамгаалах үүрэгтэй сөрөг хүчин боллоо. Ер нь намууд сөрөг хүчин байхдаа
илүү эв нэгдэлтэй байдаг шүү дээ.
-"Ардчиллыг өлгийдөж авсан энэ
ард түмний нүдний өмнө ардчилал мөхөж, амьсгал хурааж байгааг үзлээ, сонин юм
аа..." гэж та хэлж байсан. Үнэхээр ардчилал унаж байгаа цаг үе гэж харж
байна уу?
-Ардчилал бол амьд тогтолцоо. Нялх
хүүхдийг хуурайлдаг шиг ардчиллыг өглөө бүхэн хуурайлж, асарч тордох ёстой.
Арчилгаа тордолгоо нь хуулийн хэрэгжилт. Хуулийг хэрэгжүүлнэ гэдэг нь хариуцлага
тооцох. Тэгэхээр өглөө бүхэн, өдөр бүхэн хуулийг хэрэгжүүлж, хариуцлага тооцож,
ард түмэн эрх ашгаа эдэлсэн бол ардчилал унахгүй, мөхөхгүй. Гэтэл ардчиллаар
албан тушаал авахдаа баярлагсад өнөөдөр ард түмний саналыг луйвардаж байна.
Хууль бол албан тушаалтан биш ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл
манай хууль албан тушаалтныг хамгаалсан хэрэгсэл болж хувирсан болохоор
ардчиллын багалзуурт барьсан сэрээ болчихжээ. Ард түмний шийдэл солигдсон цагт
ардчилал унадаг. Хамгийн том шийдэл нь сонгууль шүү дээ. Ард түмний сонголт
гэдэг агуу том хуулийг албан тушаалтай үлдэх гэсэн шат шатны сонирхол өөрчилчихлөө.
Ард түмэн хашир, ухаантай, мэдэрч байгаа
-УИХ-ын чуулганаар Засгийн газрыг
огцруулах асуудлыг саяхан хэлэлцсэн тэр үйл явцыг та их шүүмжилж байсан. АН-ын
Үндэсний зөвлөлдөх хорооноос тавьсан шийдвэр хэрэгжсэнгүй. Та
"Агентлаг, газрын дарга нар Ерөнхий сайдыг өмөөрөх даалгавартайгаар
хэлэлцүүлэгт орж ирэх биш шууд ажлаа өгөөд зайлах ёстой" гэхчилэн ярьж
байсныгаа тодруулахгүй юу?
-Ер нь шийдвэр нь хэрэгждэггүй
намын дарга байснаас шийдвэр нь хэрэгждэг намын гишүүн байх нь дээр. Нөгөө
талаасаа өнөөгийн УИХ бол ард түмний төлөөлөл болохынхоо хувьд онцгой, бүрэн
эрхээ хэрэгжүүлэх чадваргүй нь харагдаж байна. Тэр агентлагийн дарга нар УИХ-ын
хэлэлцүүлэгт суух ч ёсгүй. Зөвхөн Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л бүх
тайлангаа тавих ёстой. Гэтэл агентлаг, газрын дарга нар УИХ-ын гишүүдийн өмнөөс
өөрсдийгөө хамгаалсан, янз бүрийн мэдэгдэл хийсэн. Ингэж буруугаа нууж, авч
гарах нь парламентын засаглалыг хүчгүй болгож байна.
-Яаж хүчтэй байх вэ?
-УИХ-ын хэлэлцүүлэгт асуултад
хариулна гэдэг бол онцгой явдал. Парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэдэг нь ард
түмний өмнө явагдаж байгаа хамгийн дээд хариуцлага тооцох үйл явц. УИХ бол том
ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Ард түмний эрх ашиг зөрчигдсөнийг хэлэлцэж
байгаа бага ард түмэн бол их ард түмний хэмжээний хүчтэй байх ёстой. Энэ хүчний
өмнө ямар ч албан тушаалтан худал мэдүүлэх ёсгүй, хэн ч хариуцлагагүй үг хэлэх
учиргүй. Ер нь УИХ-ын болон Байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлгээр орох нь
гүйцэтгэх засаглалын хамгийн хүсэшгүй, дээд хариуцлагын хэлбэр юм. Тэгтэл
өнөөдөр их ард түмнийг төлөөлсөн агуу их хүч, боломжоо манай УИХ-ын гишүүд
ойлгохгүй байх шиг байна.
-Тэр агуу их боломжийг тэгээд яаж
хэрэгжүүлэх ёстой юм бэ?
-Би нэг жишээ татъя. Хулгай хийгээд
Ганц худагт суугаа нэг нөхрийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахад яг тэр албан
тушаалтнуудаас дутуугүй өөрийгөө хамгаалаад л гарна. Хулгай хийсэн хүн, агентлагийн
дарга хоёрын хамгийн гол ялгаа нь албан тушаалыг том ард түмэн бий болгож,
тэднээс сонгогдсон УИХ-ын гишүүн томилсон, ажил олгосон юм. Хувийн компанийн
эзэн хүний өөдөөс буруугаа өмгөөлөөд байгаа ажилтан шууд хөөгдөнө дөө. Тэгээд
хэлэлцүүлгийн дараа УИХ-ын нэр хүнд л унадагаас биш гүйцэтгэх засаглалдаа
хариуцлага тооцсон, тэднийг хашраасан байдал огт алга. Энэ бол хамгийн буруу
хандлага. Зүй нь бол асуулт тавьсан УИХ-ын гишүүн "Би худал гэж үзэж
байна. Энэ албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой. Та одоо өргөдлөө өгч
ажлаа орхи" гэхэд агентлаг, газрын дарга нар өөрийгөө элдвээр өмгөөлөх
өчиггүйгээр "Ард түмний төлөөлөл, гишүүн ингэж байгаа бол би хариуцлага
хүлээе" гэх ёстой. УИХ-ын гишүүний үг ажил хэрэг болж, түүнийг эргээд
гишүүнд мэдээлэх ёстой. Парламентын хүч тэгж л хэрэгжих ёстой. Хамгийн гол нь
парламентын хэлэлцүүлэгт зөвхөн үнэнийг хэлэх ёстойг хуульчилмаар байна. Тэр
албан тушаалтан нэг худал үг хэлсэн бол төрийн албанд ч дахиж ажиллах
боломжгүй болох хүртэлх тогтолцоо бүрдүүлэх ёстой.
-Үнэхээр хэлэлцүүлгийн дараа УИХ-ын
нэр хүнд унаж, за даа эндээс үнэн шударга шийдвэр гарахгүй, худал хуурмагийг
хамгаалаад өнгөрнө гэсэн хандлага нийтэд бий болсон байх шүү?
-Өнөөдөр УИХ-ын гишүүн таван минут
асуух эрхтэй гэж заасан байна. Энэ цагийг сунгах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд
товлосон хугацаанд гишүүн асуугаад дараа нь хариулт авах байдлаар биш асууж,
хариулж мэтгэлцэх ёстой. Өнөөгийн хэлэлцүүлэгт бол нэг гишүүн 10 шахам асуулт
тавих хооронд хариулах хүн бараг эхний асуултыг нь мартахаас наахнуур л
байна. Тэгээд хамгийн сүүлд хариулж байгаа талдаа бүх боломж үлддэг. Би өөрөө
гүйцэтгэх засаглалын байр сууринд байсан. Хамгийн сүүлд хариулж байгаад нь л
давуу байдал дандаа үлддэг. Бүр хугацаагүйгээр, УИХ-ын танхимыг эзэгнэж, тэр
байгууллагыг яллаад гарч байх шиг харагдаж байгаа юм. Дээр нь УИХ-ын гишүүн
асуултдаа хариулт авсны дараа заавал дүгнэлт хийж байх ёстой. Би санаж
байна, Улсын бага хурлын гишүүдийн асуулгаар орсон тэр үеийн нэг сайд
"Бага хурал гэдэг чинь ямар аймаар юм бэ" гээд хөлсөө арчаад, салгалаад,
чичрээд гарч байсан тухайгаа ярьдаг. Тэр үед бид мэдрэмжээрээ л чанд, шударга
ажилласан. Одоо бол парламентын хүч ямар байх ёстой талаар үзэж сонссон, мэдэж
дуулсан жишиг их бий. Гэтэл манай парламент улам бүр араа, шүдгүй буйлан ам шиг
болж байна. Ард түмний нүдэн дээр илт буруу шийдвэр гаргаад, сүүлдээ ард
түмний саналыг луйвардлаа. Энэ мохолт нь мөхөл рүү чиглүүлж байна. Эрх баригчдын
өөрсдийгөө үхэн хатан зөвтгөсөн зохиомол жүжгийг ард түмэн ойлгохгүй, ярьж
хэлж байгаагаар нь хүлээж авч байгаа гэж тэд өөрсдөө итгэсээр байна. Гэвч
тэдний жүжгийг ард түмэн нэвт харж чадна. Ард түмэн хашир, ухаантай, мэдэрч
байгаа. Агентлаг, газрын дарга нь Ерөнхий сайдаа өмгөөлж, хамгаалахаар бараг
асуулт хариултаа тохироод УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирсэн жүжгийг ард түмэн
гутаж харж суугаа.
-Та УИХ-д АН-ын нэг суудал болж орж
ирж байгаа. Ярьж байгаа шигээ хүчтэй УИХ болгохын төлөө ажиллаж чадах уу?
-Үнэхээр ард түмний эрх, төлөөллийг
бүрэн хэрэгжүүлдэг, хүчтэй УИХ байгаасай гэж хүсч байна. Өөрсдөө цалин мөнгө
бүхнийг нь шийдэж, албан тушаалд томилчихоод дараа нь тэднийхээ боол, дагалдагч
болдог УИХ бол ард түмний төлөөлөл биш. Энэ агуу ард түмний хүч, хүсэл сонирхолыг
бүрэн дүүрэн шингээсэн газар болгохын төлөө байна.
Б.Хажидмаа