"Эрдэнэтийн овоо"-ны орд газар шинэ төмөрлөгийн эрин Неогений галвын үед одоогоос 25-30 сая жилийн тэртээд геологийн тектоник хувирлын үйлчлэлээр үүсч тогтсоныг эрдэмтэд тогтоожээ.
Улаанбаатараас баруун хойд зүгт 340 км, Дарханаас баруун зүгт 140 км, Булганы аймгийн төвөөс хойд зүгт 60 км, Хангал, Чингэл, Цагаанчулуутын багавтар голуудын дунд орших, далайн төвшнөөс дээш 1606 метр өргөгдсөн "Эрдэнэтийн овоо" хэмээх бэсрэг уул хөрсөн доороо эрдэс баялагтай гэдэг нь эртнээс мэдэгджээ.
Эдийн Засгаар Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудтай геологийн салбарт хамтран ажиллах хүрээнд Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургаадугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм. Ингээд хойтон жил нь Монгол-Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхантай судалгааныхаа ажилд орсон түүхтэй.
Чехословакийн багийг геологич Моймир Краутер, Эмануэл Каминск нар, Монголын хайгуулчдыг Чехословакт Карлын их сургуулийг төгссөн геологич Д.Цэрэндагва нар тус тус удирдаж байлаа. 1964-1968 онд хоёр улсын хамтарсан шинжилгээний анги Цагаанчулуут, Эрдэнэтийн овоо, Хөөврийн гол, Оюуттолгой зэрэг уртаараа 25 км, өргөнөөрөө 3 км орчим газар судалгаа хийж Эрдэнэтийн овоо орчим хүдэржилт илүү байгааг тогтоожээ.
1968 онд Чехословакийн дотор Зөвлөлтийг эсэргүүцсэн "Прагын хавар" хөдөлгөөн өрнөсөн учир Чехословакийн тал хайгуул судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Монголын тал 1969 оны хоёрдугаар сарын 27-нд Зөвлөлтийн удирдлагад хандан Эрдэнэтийн овооны орд газрын хайгуул, судалгааг хамтран үргэлжлүүлэх санал тавьсан боловч тоймтой хариу өгөөгүй байна.
Харин Чилид төрийн эргэлт гарч Зөвлөлтөд нийлүүлж байсан зэс тасрахад манай хойд хөршид шинэ уурхай хэрэг болжээ. 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд "Эрдэнэт" үйлдвэр байгуулах гэрээнд Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зуржээ. Ингээд шинэ хот, баяжуулах үйлдвэрийн өртөг нь нэг тэрбум рубль болж хагасыг нь Монголын талд зээлдүүлж, түүнийгээ зэсийн баяжмалаар авахаар тохиролцжээ.
1973 оны арваннэгдүгээр сарын 18-нд Эрдэнэт хотын суурь тавих ёслолын цуглаан болж Зөвлөлтийн геологич А.П.Поляков анхны байшингийн улаан шугам татаж, эксковаторын машинч А.И.Лектев анхны хөрсийг хуулжээ. Хүн амын тоо, суурьшил хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харгалзан 1974 оны долдугаар сарын 31-нд Эрдэнэт хороо байгуулах Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн №207 тогтоол гарсан юм. Үүнээс ердөө жилийн дараа буюу 1975 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хот байгуулах тухай 266 дугаар зарлиг батлагджээ.
Зөвлөлтийн тэргүүн Л.Брежнев БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Монголд зочлон ирж БНМАУ-ын Хүндэт иргэн цолоор шагнуулаад буцсанаас ердөө дөрвөн жилийн дараа эзгүй хоосон тал дээр нүсэр том үйлдвэр, цоо шинэ хот сүндэрлэн боссон юм. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн туузыг Монголын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал хайчилжээ.
Өдгөө Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 26 сая тонн хүдэр боловсруулж 23 хувийн зэсийн агуулга бүхий 530 000 орчим тонн зэсийн баяжмал, 47 хувийн молибдений агуулгатай 4 500 тонн гаргадаг орчин үеийн томоохон уулын баяжуулах үйлдвэр болжээ.
2016 оны зургаадугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн (Эрдэнэт, Монголросцветмет) компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авснаар "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголынх нь болсон юм. Газрын үнээс ухаж гаргасан хүдэр зэсийн баяжмал болтлоо бараг бүтэн өдрийн аялал хийдэг. Эхлээд аварга том "БелАЗ"-д таван минутын дотор 130 тонныг ачна.
Ингээд үйлдвэрийн зүг явна. Гэхдээ чамгүй урт зам туулна. Эрдэнэтийн овоо 25 км урт, 3 км өргөтэй. Түүн рүү шатлан буулгаж ухсан замаар явдаг. Анх энэ овоо далайн төвшнөөс 1606 метр өндөр байсан бол одоо 2500 м урт, 2000 м өргөнтэй газрын гадаргаас 150 м гүн болжээ.
Баяжуулах фабрик бол зэс, молибдений баяжмал боловсруулах үйлдвэрлэлийн чухал хэсэг. Зэс-молибдений хүдэр туузан дамжуулгаар хөвөрсөөр ган бөмбөлөг бүхий бутлуурт орно. Энэ том хүрдэн дотор олон зуун бөмбөлөг хүдрийг бутлан жижиглэдэг.
Тус үйлдвэр энэ ган бөмбөлгөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Гал улалзуулсан ган цувимал галт бөмбөлөг болон хувираад цааш явж хөрсөн хойноо бутлагч руу шилжин ордог. Энд хүдэр бутлагдаад химийн боловсруулалтад орж зэсийн хөөсөрсөн баяжмал болж хувирна. Үүний дараа өтгөрүүлэх процессийг дамжин эцсийн бүтээгдэхүүн болдог. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр бол орчин цагийн Монголын нүүр царай билээ.
Эрдэнэт үйлдвэрийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүтээн босгож, монгол залуусыг үйлдвэрлэлийн бүх л процесст дагуулан сургасан юм. Өдгөө уул уурхайн салбарт ажиллаж байгаа үнэдсний олон мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан залуус байдаг. Энэ удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт он удаан жил ажиллаад нутаг буцах гэж байгаа мэргэжилтнүүдийг Монголын төр одон медалиар шагнажээ.