Монголын эдийн засгийн үндэс байсаар ирсэн цаашид ч байх мал аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудлын нэг нь бэлчээр билээ. 40 гаруй сая толгой малаа тал дүүрэн тайван идээшлүүлэх бэлчээр нутаг хүрэлцээтэй эсэхэд эргэлзээ бий болж буй. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бэлчээрийн менежментийн хэлтсийн дарга Г.Сарантуяатай ярилцлаа.
-Бэлчээрийн доройтолд нөлөөлж буй
голлох шалтгаанууд юу вэ. Юунаас болж Монголын өргөн уудам бэлчээр нутаг
цөлжиж, доройтоод байна вэ?
-Монгол Улсын нийт нутгийн 71,4 хувь буюу 111,6 сая га нь бэлчээр, хадлангийн
талбай юм. Өнеөгийн байдлаар бэлчээрийн даац уур амьсгалын өөрчлөлт, хүний
хүчин зүйлсийн зохисгүй нөлөеллийн улмаас доройтсоор байна. Бэлчээрийг
доройтуулж буй гол хүчин зүйл нь бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах,
сайжруулах арга технологи дутагдалтай, зах зээлийн нөхцөлд зохицсон бэлчээрийн
мөнежмент болон хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой юм.
-Бэлчээрийн даацыг хэрхэн судалж
тогтоосон байдаг вэ. 40 гаруй сая толгой мал тааваараа идээшлэх бэлчээрийн
багтаамж хүрэлцээ хэр байна вэ. Огт бэлчээргүй болж байгаа юм шиг утгатай
сүржин даржин нийтлэл ч сонин хэвлэлд гарах нь бий. Мэргэжлийн байгууллагуудын
судалгаагаар ямар байдаг юм бол?
-Монголын эрдэмтэн, судлаачдын судалгааны материалыг үндэслэн 1970-аад оны эхэн
үед монгол орны тэжээлийн баазыг хөгжүүлэх хэтийн төсөөллийг (1976-1990 он)
боловсруулахдаа тус орны байгалийн бэлчээрт жилд дунджаар 60 сая хонь
идээшлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 45,3 хонь барих
чадвартай) бололцоотой гэж тооцсон.
1980-аад оны дунд үед хөдөө аж ахуйг 2000 он хүртэл хөгжүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилтот программ боловсруулахад хэрэглэх норм, нормативт зун, намар 87,4 сая хонь, (хонин толгойд шилжүүлснээр) өвөл, хаварт 49,9 сая хонь бэлчээрлүүлэх бололцоотой гэж тооцсон байдаг. Доктор С.Цэрэндаш тэргүүтэй эрдэмтэн судлаачид 2000 онд хийсэн судалгаандаа жилд дунджаар 86 сая хонь (өнтөй жил 90 орчим сая, ган, зудтай жилд 57 саяаас хэтрүүлэхгүй) бэлчээрлүүлэх бололцоотой гэж үзсэн байна. Өнгөрсөн оны байдлаар 65,8 сая хонин толгойд шилжүүлсэн мал буюу 100 га бэлчээрийн талбайд 58,9 хонь ногдож байна. Хэрвээ 100 га-д 62 хонин толгой гэж үзвэл өнгөрсөн оны байдлаар бэлчээрийн даацаа 106,1 хувиар давуулан ашигласан гэсэн үг. Хэрвээ бэлчээрийн тодорхой хэсгийг жилд өнжөөж амраах байдлаар нөхөн сэргээх боломжоор хангая гэвэл бэлчээрийн багтаамж улам багасах нь. Харин аймгуудаар авч үзвэл малын тоо, ашиглагдаж буй бэлчээрийн талбайнаасаа хамаараад өөр өөр байх нь ойлгомжтой.
Ус, цаг уурын хүрээлэнгийн 1986-2003 оны хоорондох бэлчээрийн ургацын судалгааг үндэслэн тооцоход бүсүүдээр ялгаатай боловч дунджаар 15 хувиар буурсан (бэлчээрийн даац 44,5 сая хонин толгой) гэжээ. Иймээс бэлчээрийн багтаамж хэмжээг тооцох аргачлалыг эргэн нягтлах нь бэлчээрийн хэвийн байдлыг хадгалах, ашиглалтыг зохицуулахад зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
-Бэлчээрийн даац хэтэрч, доройтол
бий болоход сүүлийн жилүүдэд сүргийн бүтэц алдагдаж байгаа нь хүчтэй нөлөөлж
байгаа болов уу. 40 сая малын тал хувь нь ямаа байгаа шүү дээ?
-Малын тоо ялангуяа сүргийн бүтцийн зохистой харьцаа нь бэлчээрийн даацад сөргөөр
нөлөөлж байна. Малын тоо толгойн араас хөөцөлдөх болсон малчдын сонирхол
бэлчээрийн экосистемийг алдагдахад хүргээд буй. Бэлчээрийн талбайн хэмжээ
сүүлийн 17 жилд 23,4 сая га-гаар буурсан байхад малын тоо 1,5-1,7 дахин өссөн
байх жишээтэй. Мөн ямааны тоо эрс хурдацтай 3.5 дахин өсч, нийт сүрэгт ямааны
эзлэх хувийн жин 45,4 хувийг эзлэх болсон. Гэтэл хамгийн ашиг шимтэй, бэлчээрт
хор нөлөө багатай үхэр сүргийн хувийн жин 8,6 хувиар буурч, мал сүргийн ердөө
зургаахан хувийг эзэлж байна шүү дээ.
Иймээс малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан барих шаардлагатай байна. Үүний тулд малын тоог зохицуулах механизмыг бий болгох ёстой. Малын чанарыг дээшлүүлэх, мал аж ахуйн бус орлого олох бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж болох юм. Бэлчээрийн багтаамжаас хэтэрсэн малыг тухайн бэлчээрт барих нь бэлчээр доройтох, цөлжих үйл явцыг улам хурдасгах аюултай. Бэлчээр доройтохын хэрээр тэнд байх малын тоо толгой , ашиг шим буурахад хүрдэг. Тэр хэмжээгээр малчдын орлого буурна. Энэ нь ирээдүйд удаан хугацааны туршид ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно. Ийм учраас эдийн засаг, нийгмийн болон экологийн энэхүү бодитой аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөд тохирсон таваарлаг чанарын мал өсгөх шаардлагатай.
-Та их чухал зүйл хөндөж
ярилаа. Малын тоо толгойг бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөд тохируулах асуудал
үнэхээр чухал байгаа ч манайхан аль аль талдаа ухаарахгүй л байх шиг?
-Манай орны хувьд 1990 оноос
өмнө улсын бэлтгэлийн системээр дамжуулан малын тоог зохицуулж
ирсэн бол өнөөгийн байдлаар ямар нэгэн зохицуулалт хийх механизм алга байна.
Үүний тулд малын тоог зохицуулах эрх зүйн орчин механизмыг бий
болгох, аймаг, сум бүрийн бэлчээрийн багтаамжийг тогтоож ашиглалтад нь хяналт
тавих, малчдын бэлчээрт хандах сэтгэлгээг зах зээлийн горимд нийцүүлэх зэрэг
арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал.
1960 оны байдлаар нийт бэлчээрийн 20 хувь ямар нэг хэмжээгээр доройтсон байсан бол 2000 онд 80 хувь болж 40 жилд дөрөв дахин өссөн. Түүнчлэн нэг сая га бэлчээр нэн хүчтэй, 24 сая га бэлчээр хүчтэй, 60.2 сая га дунд зэрэг талхлагдаж, 40.0 сая га талбайд үлийн цагаан оготно тархсан байна.
-Бэлчээрийг сайжруулж, нөхөн
сэргээхэд нэн тэргүүнд ямар ажлаас эхэлбэл зохилтой вэ?
-Малчдад бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах өөриймсөг сэтгэл
үгүйлэгдэж байна. Бэлчээрийн улирлын хугацааг хатуу баримтлан ашиглах гол
зарчим алдагджээ. Малчид арваннэгдүгээр сарын дундуур өвөлжөөнд бууж,
гуравдугаар сарын дундуур нүүх нь бэлчээрийн ургамлын хаврын ургалтыг хэвийн
байлгадаг уламжлалт технологи гэж хэлж болно. Гэтэл өдгөө өвөлжөөнд
тавдугаар сарын дунд хүртэл 180 орчим хоногийн хугацаагаар нутаглах
болсон. Зуны улиралд нэг газарт олноороо удаан хугацаагаар байх нь бэлчээр
доройтохын бас нэг шалтгаан болж байна.
Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа манай орны хувьд нэг малд жил, сарын хугацаанд хэчнээн хэмжээний бэлчээр тэжээл шаардлагатайг байгаль, цаг уурын бүсээр нарийвчлан тогтоосон баримжаа үзүүлэлт алга байгаад холбогдох эрдэм шинжилгэээний байгууллага, эрдэмтэн, судлаачид анхаарууштай. Энэ нь манайд бэлчээрийн хамгаалалт ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Бэлчээрийг нийтээр ашигладаг боловч анхаарал сул тавьдаг гажуудлыг өөрчлөхийн тулд бид энэ бүхнийг хамтран хийх хэрэгтэй. Бэлчээрийн экосистем, менежментийг сайжруулах, цөлжилтийг сааруулах зэрэг гадаад орны тусламжаар хэрэгжүүлж байгаа цөөн хэдэн сумыг хамарсан төслүүдийг эс тооцвол энэ талаар хийгдэж байгаа судалгааны болон хяналтын тодорхой ажил аль ч түвшинд харагдахгүй байна. Үүний нэг шалтгаан нь бэлчээрийн газар нутгийг үр дүнтэй ашиглах ажлыг хариуцан гүйцэтгэх мэргэжлийн алба, судалгааны байгууллага алга байгаатай холбоотой. Уг нь Хөдөө аж ахуйн яамны бүтцэд Тэжээл хадлан, бэлчээрийн хэлтэс болон бие даасан бэлчээр, тэжээл судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн 1968 онд байгуулагдан ажиллаж, багагүй үр дүнд хүрч байсныг 1990 оны эхээр татан буулгаж үгүй хийсэн нь дээрх нөхцөлийг бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно.
-Байгаль цаг уурын өөрчлөлтийг
нэгэнт хязгаарлаж дийлэхгүй учраас бэлчээрийн доройтолд хүнээс шалгаалах хүчин
зүйлсэд анхаарлаа хаа хаанаа хандуулах нь чухал. Түүнчлэн төрийн зохицуулалт
нэлээд үгүйлэгдэж буй. Мал аж ахуйтай бусад орон бэлчээрээ хамгаалах, нөхөн
сэргээх талаар хэрхэн ажилладаг бол?
-Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөг нэгэнт хязгаарлан барьж дийлэхгүй
учраас түүнд зохицуулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх /малын үүлдэр угсааг
сайжруулах, хуурайсаг ургамал тариалах, цас борооны усыг ашиглах г.м/ нь
хамгийн оновчтой шийдэл билээ. Одоогийн нөхцөлд бэлчээрийг зүй зохистой
ашиглуулахын тулд шаардлагатай газруудад нөөц бэлчээрийг бий болгох
явдал чухал байгаа. Бэлчээрийн доройтол, цөлжилт малчдын хувьд хамгийн
хүндрэлтэй эмзэг асуудал болсныг цөөнгүй жишээгээр тайлбарлаж болно. Иймээс
бэлчээрийн зөв менежментийг хамтын оролцооны аргад тулгуурлан хэрэгжүүлбэл үр
дүнтэй. Бэлчээрийг сайжруулах гол нөхцөл бол усан хангамж юм. Алслагдсан
бэлчээрийг ашиглах, түүнийг усжуулах нь ихээхэн ач холбогдолтой. Бага гүнтэй
усны хайгуул судалгаа хийлгэх, инженерийн хийцтэй болон гар худаг гаргах,
сэргээн засварлах, усан сан, хөв цөөрөм байгуулах замаар нөөц бэлчээр нутгийг
шинээр эзэмших асуудал чухал болж байна. Худаг уст цэгийн ашиглалтыг
сайжруулах, хэвийн ажиллагааг хангах тал дээр орон нутгийн засаг захиргааны
байгууллага ихээхэн анхаарал хяналт тавих хэрэгтэй байна. 1989 онд нийт
бэлчээрийн 65,4 хувь нь усжуулагдсан байсан гэсэн тооцоо байдаг бол
өнгөрсөн оны байдлаар 41 хувь нь усалгаатай байна.
Дэлхийн бусад оронд бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг зохицуулах тодорхой арга хэрэгслийг ашиглаж байна. Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд бэлчээрийн багтаамжийг урьдчилан тогтоож, түүнд тохирсон тооны малыг өсгөж үржүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд илүү гарсан тохиолдолд хуулиар торгууль, шийтгэл оногдуулдаг. Манай урьд хөрш болох Өвөрмонголд бэлчээрийн даацаас хэтэрсэн нөхцөлд тухайн жилд зах зээлд мал худалдан борлуулах норм тогтоож өгөх замаар төрөөс зохицуулж байна.
-Бэлчээрийг малчдад эзэмшүүлэх
талаар багагүй ярих боллоо. Ингэснээр бэлчээрийн хамгаалалт, нөхөн сэргээлт
сайжрах болов уу?
-Бэлчээрийг малчдад эзэмшүүлэх
нь ашиглалтыг сайжруулах боломжийн нэг боловч бодитоор ашиглаж байгаа
бэлчээрийн хэмжээ тодорхойгүй, адил нөхцөлд орших сум бүрт нэг малд ноогдох
бэлчээрийн хэмжээ харилцан адилгүй, бэлчээрийн чанарын ялгаа их, нэг сумаас
нөгөөд өвөлжиж, зусах явдал байнга гардаг. Ган зудын үед бусад аймаг сумын
нутагт оторлох нь жил бүр тогтмол хийгддэг менежментийн нэг хэлбэр болсон. Ийм
үед эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон малчдын бүлэгт бэлчээр эзэмшүүлэх
ажлыг эхлүүлэх замаар үе шаттайгаар шийдвэрлэх нь зүйтэй.
И.Отгонжаргал