Угаарын хий нэг настай хүүхдийн амийг авч одоход, хийнд мансуурагч хар тамхичид шүүх хурлаасаа зугтан, батлан даалтаар гарав. Харин Сонгуулийн тухай хууль батлахтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд 151 сая төгрөгөөр чулуун хаалт байрлуулж, байрлуулснаа авч "тоглож" байхад Гуравдугаар эмнэлэг шинэ жил хийлгүй ажилтнууддаа урамшуулал олгоно гэж амлав. Урамшуулал гэснээс Онцгой байдлын байгууллага 5 алба хаагчдадаа 16 сая төгрөгийн урамшуулал олгосон юм.
Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЖ ЖИЛ ТЭМДЭГЛЭХГҮЙГЭЭР БҮХ АЖИЛТНУУДДАА УРАМШУУЛАЛ ОЛГОХООР БОЛОВ
Улсын Гуравдугаар төв эмнэлэг шинэ жилийн баяр тэмдэглэхгүйй, архи согтууруулах ундаанаас татгалзаж, төсвөө хэмнэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн төлөвлөгөөнөөс давсан орлогоос бүх ажилтнууддаа цалин дээр нь нэмж мөнгөн урамшуулал олгох юм байна.
Энэ талаар УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очироос тодруулахад, "Ер нь төсвийн байгууллагад шинэ жил тэмдэглэх төсөв гэж байхгүй. Шинэ жилийн баярын мөнгөө ажилтнууд цалингаасаа гаргадаг. Хэрэв ресторан нэг хүний 120 мянган төгрөг гэвэл тэр мөнгийг цалингаасаа төлнө гэсэн үг. Дээр нь эмнэлгийн ажилтнуудын 95 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд гоёлдоо багагүй мөнгө зарцуулдаг. Эрүүл мэндийн салбарынхны цалин хэд билээ? гэж бодоход багагүй зардал гардаг юм. Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэхгүй, зардлаа хэмнэж гэр бүлийнхэнтэйгээ баярлах шийдвэр гаргалаа" гэсэн юм.
Б.АМАРХҮҮГ БАТЛАН ДААЛТААР ГАРГАЖ, Г.ЭРДЭНЭБАЯР ШҮҮХ ХУРЛААС ЗУГТААХ ОРОЛДЛОГО ХИЙВ
“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр энэ сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад баривчлагдсан бөгөөд түүнд хилийн хориг тавьж, цагдан хорих арга хэмжээ авсан.
Тэрбээр 2018 онд мөн ийм хэргээр зургаан сарын хорих ял эдэлж байв. Харамсалтай нь тэрбээр засраагүйгээр үл барам дахин хар тамхи хэрэглэж, худалдан борлуулахыг завдаад зогсохгүй шүүх хурлаас зугтаах оролдлого хийсэн.
Мөн дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож, түүнд шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Гэвч Б.Амархүү давж заалдаж, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гарсан ба түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрсөн.
НЭГ АЙЛЫН 4 ХҮҮХЭД УГААРЫН ХИЙД ХОРДОЖ, НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитод 1-12 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт угаарын хийд хордсон гэх дуудлага энэ сарын 17-нд ирсний дагуу яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийн хамгийн бага болох нэг настай хүүхэд дүүргийнхээ эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч амжилгүй нас барсан байна.
Харин тав, долоо, 12 настай гурван хүүхэд энэ сарын 17-ны 12.00 цагийн орчимд ЭХЭМҮТ-д хүргэгдсэн юм. Энэ талаар тус төвийн Хүүхдийн эмнэлгийн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад "Өнгөрсөн мягмар гарагийн 12.00 цагийн орчимд “Шахмал түлш түлж, угаарын хийд хордсон” гэх өгүүлэмжтэй гурван хүүхэд хүргэгдэн ирсэн. Ирсэн даруйд нь угаарын хийн хордлогын шинжилгээ авахад гайгүй гарсан. Тав, 12 настай хүүхдүүд гайгүй байсан тул эмнэлгийн тусламж үзүүлээд буцаасан. Долоон настай хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна" гэв.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ТАВАН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ 16 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛЛАА
Онцгой байдлын байгууллага (ОББ) 2019 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр Соёлын төв ордонд зохион байгууллаа. Хурлын үеэр Онцгой байдлын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн зорилтын дагуу идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.
Мөн Монгол улсын шадар сайдын 2018 оны тушаалаар "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан. Энэ журмын дагуу гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргасан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгов.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАВ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь батлав. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр хуулийг батлав.
Дөрвөн жил тутамд өөрчлөгддөг хэмээн шүүмжлэл дагуулдаг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг (2019.12.19) УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл ёстой л ногоон гэрлээр шуударчихлаа гэхэд буруудахгүй.
УИХ-ын чуулган мөн энэ сарын 20-нд хуралдаж Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хуулийн төсөлд ажилтан, ажил олгогчийн төлөх шимтгэлийг нэмснээр Нийгмийн даатгалын санд нийт 174 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгасан юм.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 151 САЯ ТӨГРӨГӨӨР ЧУЛУУН ХААЛТ БАЙРЛУУЛЖ, БАЙРЛУУЛСНАА АВАВ
Сүхбаатарын талбайг тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Чулуун хаалтыг иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор хийсэн.
Гэвч Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь гаргасны дагуу Монгол компани гүйцэтгэсэн тус чулуун хавтангуудыг энэ сарын 21-нд авсан байна.