gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.20
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.20
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.20
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Интроверт хүмүүс хамгийн өндөр EQ-тэй байдаг

Засгийн газрын мэдээ
Хүмүүс
2019-12-18
51
Twitter logo

Г.Санжааханд

  • Интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх чадвараараа экстравертүүдээс давуу байдаг
  • Темперамент бол өөрчлөгддөгггүй, хүнийг эхийн хэвлийд байхад тодорхойлогддог хүчин зүйл. Гэхдээ та экстраверт байх уу, эсвэл интроверт байх уу гэдгээ өөрөө шийдэж болно

Та өөрийгөө хувийн ямар зан төлөвтэй хүн гэдгээ мэдэх үү. Энэ нь темпераментаас өөр ойлголт гэдгийг хэлэх нь зөв байх. Швейцарын нэрт философич, сэтгэлзүйч К.Г.Юнг хувь хүний зан төлвийг онцлог шинжүүдээр нь гурав ангилсан байдаг.

Гэтэл интровертүүдийн дунд хамгийн өндөр EQ (Emotional intelligence)-тэй сайн харилцагчид байдаг аж.

Тодруулбал, экстраверт хүмүүс гол төлөв гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертүүд зожиг, дотогш чиглэсэн зан үйлийн хэв маягтай байх нь олон. Зарим хүнд экстраверт болон интроверт шинж хоёулаа байдаг бөгөөд гагцхүү аль нэг шинж нь нөгөөгөөсөө давамгайлсан байдаг. Үүнийг амбиверт зан төлөв гэнэ. Өнөөгийн нийгэм биднийг хүссэн хүсээгүй экстраверт байхыг шаарддаг.

Тухайлбал, эцэг эх, багш нар хүүхдийг яриулах, олны өмнө үг хэлүүлэх, багаар ажиллуулахад маш их анхаардаг болсон. Энэ байдал интровертүүдэд ихээхэн дарамт болж хувирдаг нь хэн их ярьж байна тэр хүнийг сайн харилцагч гэж шууд ойлгох хандлага байдагтай холбоотой. Гэтэл интровертүүдийн дунд хамгийн өндөр EQ (Emotional intelligence)-тэй сайн харилцагчид байдаг аж.

ИНТРОВЕРТҮҮД САЙН УДИРДАГЧ БОЛЖ ЧАДДАГ

Жинхэнэ удирдагч бол экстраверт байх ёстой гэсэн ойлголт бидний амьдралд давамгайлдаг. Харин АНУ-ын Уортоны бизнесийн сургуулийн судлаач Адам Грант “Интровертүүд сайн удирдагч болж чаддаг” гэжээ.Учир нь тэд ажилчдаа сайн сонсож, тэдний санал хүсэлтийг харгалзан үзэж, өөрийн төслийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломж олгодог байна.

Урлаг, уран зургийн тал дээр интровертүүд экстравертуудаас ч илүү амжилтад хүрч чадна.

Харин экстравертууд зөвхөн өөрийн бодол санааг л дэмждэг аж. Та Ньютон, Дарвин, Тесла, Закерберг, Гейтсгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Тэд интроверт хэдий ч өөрийн авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан нэгэн болсон юм.

Урлаг, уран зургийн тал дээр интровертүүд экстравертуудаас ч илүү амжилтад хүрч чадна. Гэхдээ уран зохиол, урлагийн интроверт нь “ганцаардал, меланхолик” гэсэн зан чанартай уялддаг бөгөөд энэ төрлийн хүмүүсийг хэн ч ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна.

ИНТРОВЕРТ, ЭКСТРАВЕРТ ХЭВ ШИНЖҮҮД ТӨРӨЛХИЙНХ БИШ 

Экстраверт болон интроверт шинж нь хүний темпераментийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг ч төрөлхийн, өөрчлөгддөггүй хэв шинж биш юм. Тухайлбал, ажил мэргэжлийн онцлог тухайн хүнийг экстраверт эсвэл интроверт байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж болно.

Тиймээс интровертүүд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш.

Мөн меланхолик эсвэл флегматик темпераменттай хүмүүс интроверт байх хандлагатай байхад сангивиник болон холерик темпераменттай хүмүүс экстраверт хэв шинжтэй байх нь бий.

Харин темперамент бол өөрчлөгддөггүй, хүнийг эхийн хэвлийд байхад тодорхойлогддог хүчин зүйл. Тиймээс нэг талаас та экстраверт байх уу, эсвэл интроверт байх уу гэдгээ өөрөө шийдэж болох юм.

Бага зэрэг хичээхэд л хүссэн чиглэлээрээ өөрчлөгдөх боломжтой. Ихэвчлэн хүний амьдралын хэв маяг, хобби, найзуудын онцлог зэргээс сэтгэл зүйн хувьд дотогшоо чиглэх үү, эсвэл гадагшаа чиглэх үү гэдэг нь шалтгаалсан байдаг. 

Тиймээс интровертүүд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш. Тэд өөрсдийн орон зайдаа байх дуртай, асуудал тохиолдсон үед өөртөө төвлөрч, өөрийгөө чагнах дуртай, товчхондоо өөртэйгөө байхдаа уйддаггүй хүмүүс гэж ойлгох хэрэгтэй.

ӨӨРИЙН ОНЦЛОГТОО ТОХИРУУЛАН АЖИЛ МЭРГЭЖЛЭЭ СОНГО

Экстраверт, интроверт аль нэгийг илүүд үзэхээсээ илүү энэ хоёр хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай. Тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх зэрэг чадвараараа давуу байхад экстра-вертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон.

Түүнчлэн экстраверт, интроверт шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч байдаг. Тэгэхээр та өөрийн төрх байдлыг тодорхойлох хамгийн амархан арга бол эрч хүчээр дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ гэдгээ бодоорой.

 Гадаад нөлөөнөөс буюу бусадтай байхыг сонгож байвал та эсктраверт байх магадлалтай. Харин ном унших, бясалгах гэх мэт ганцаараа байхыг сонговол эсрэгээрээ интроверт байх магадлалтай юм. Товчхондоо, интровертүүд бол бодогч, гүйцэтгэгч нар байдаг бол экстравертууд “харилцааны” хүмүүс байдаг. Өөрийн бие хүний энэхүү онцлогтоо тохируулан ажил мэргэжлээ сонгож ч болох аж.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан