Эдийн засагч Б.Дөлгөөн сүүлийн үед гараад буй агаарын бохирдол, шахмал түлштэй холбоотой асуудлаар өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл бүхий илтгэл тавьсан юм (2019.10.09). "Улаанбаатар анализ" Тинк танк судлаач, Харвардын их сургуулийн магистр, 2007-2010 онд Дэлхийн банкны агаарын бохирдол хариуцсан олон улсын зөвлөхийн туслах, орчуулагчаар ажиллаж байсан түүний илтгэлээс хүргэж байна.
Б.Дөлгөөн: "Таван толгой түлш"-ийн асуудлаар нийгэмд маш олон асуудал үүсээд байна. Энэ чиглэлээр хэдэн асуултад өнөөдөр хариулт өгөхийг хичээе. Өнөөдрийн илтгэлийн хүрээнд хариулах 4 асуулт байна.
- Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой гурван өөр өнцөг буюу ертөнцийг үзэх үзэл байна. Аль нь хамгийн логиктой вэ?
- Сайжруулсан түлш буюу "Таван толгой түлш" компанийн түлшид лабораторийн шинжилгээ хийсэн. Энэ тестийн хариуны нууц нь юу вэ?
- Сайжруулсан түлш агаарын бохирдлыг 50-70 хувь бууруулах уу?
- Яагаад хүмүүс угаартаад байна вэ? Түлштэй холбоотой юу эсвэл хэрэглээтэй холбоотой юу?
гэсэн асуултуудад хариулахаас гадна одоо юу хийх ёстой вэ гэдэгт өөрийнхөө бодлыг хэлье.
Юуны түрүүнд агаарын бохирдол гэдэг бол нарийн ширхэгт тоосонцрууд юм. PM10, PM2.5, SO2, CO, NO2, O3 гэсэн элементүүдийг нийлүүлээд агаарын бохирдол гэж нэрлэдэг. Хүмүүсийн угаартаж буй нь CO-той холбоотой. Харин хавдар үүсгэж, уушгины багтаамж багасгаж буй нь нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5, PM10-тай холбоотой асуудлууд юм. PM2.5, PM10 гэдэг нь нүдэнд харагдахааргүй тоосонцор. PM10 нь уушгинд байгаа хүчилтөрөгчийг сорж авдаг сувгуудыг бөглөчихдөг. Тийм болохоор хотод амьдарч буй хүүхдийн уушги хөдөө амьдарч буй хүүхдийнхээс бага эзлэхүүнтэй байгаа юм. Харин PM2.5 нь тэрхүү хүчилтөрөгч дамждаг сувгаар орж цаашаа цусанд нэвтрээд тархины ажиллагаанд нөлөөлдөг учраас хамгийн хохиролтой. Агаарын бохирдолтой тэмцэж буй төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн үүнд л анхаарлаа хандуулдаг.

Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, 10 хувийг авто машин, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг нь хөрснөөс дэгдэж буй тоосонцор эзэлж байна. Энэ дөрвөн эх үүсвэрийг цааш нь задалж харах хэрэгтэй. Гэр хорооллын тэрхүү бохирдол үүсгэгч нь 1000 гаруй уурын зуух, 53 мянган сайжруулсан зуух, 100 мянган энгийн дан зуух, ханан пийшин, 40-50 мянган ширхэг нам даралтын зуух юм. Харин нийт 300 мянга гаруй авто машин, 10 мянга гаруй автобусны 90-ээс дээш хувь нь 10-с дээш жилийн эдэлгээтэй учраас энд бас бага зэргийн бохирдол үүсэж буй. Цахилгаан станцын хувьд 2, 3, 4-р цахилгаан станцууд нь нүүрс хэрэглэдэг. Эцэст нь хөрснөөс ялгарч буй бохирдол нь гэр хорооллын шороон зам болон бусад ил шороо, замын тоос, барилга зэргээс үүдэлтэй.
Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах талаар хүмүүс гурван өөр төрлийн бодолтой явдаг. Эхнийх нь түлшийг түлштэй харьцуулж байгаа бол хоёр дахь үзэл нь зуухыг зуухтай харьцуулж байна. Гэвч энэ хоёр нь хоёулаа буруу. Хамгийн зөв харьцуулалт бол шаталтын харьцуулалт. Ямар нүүрсийг ямар зууханд хийвэл шаталт ямар байна вэ гэдгээс хамаарч агаарын бохирдол үүсэж байгаа юм.
Хотын удирдлагаас гурван лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн гэж мэдэгдэл хийсэн. Тус шинжилгээнүүд нь зөвхөн найрлагын шинжилгээ юм. Тиймээс энэ нүүрс шатахаараа юу болох вэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Нийслэлийн удирдлагуудаас гаргасан гурван лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр бидэнд тулгараад буй асуудлыг шийдэхгүй. Харин Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын тестийн хариунд шахмал түлшийг "Багануур"-ын нүүрстэй харьцуулан шатааж үзсэн байгаа юм. Энэ бол бидний харах ёстой хариу. Тус хариунд тоосонцор, угаарын хийг хэр их хэмжээтэй гаргаж буй харьцуулсан байсан ба үүнээс харахад шахмал түлш хамаагүй илүү угаарын хий гаргаж байна. Гэвч энэ бол нэг л зууханд шатааж үзсэн хариу. Өөр олон төрлийн зуухнуудад шатаахад хариу өөр гарна.
Гурав дахь асуултын хувьд шахмал түлш нь агаарын бохирдлыг 50-70 хувь бууруулж чадахгүй.