gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэс баялгийн 436 гэрээг ил болгосон ч зарим заалт нууц хэвээр үлдлээ

Б.Чимэг
Эдийн засаг
2019-04-22
0
Twitter logo

Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь одоогоор уул уурхай байна. Гэвч газар доорх баялгийг ухаж гаргаад л зөөн, хямд үнээр худалддаг, нэмүү өртөг бүтээдэггүй, цөөн хүмүүс л уул уурхайн ашгийг хүртдэг, энэ салбарт авлига гэх мэт  хууль бүс үйлдэл их зэргээр олон хүн уул уурхайн салбарт шүүмжлэлтэй ханддаг юм.

Тэгвэл www.iltodgeree.mn  цахим хуудсыг өнөөдөр танилцууллаа. Энд эрдэс баялгийн 14 төрлийн, 436 гэрээг эхээр нь байрлуулжээ. Ингэснээр эрдэс баялгийн салбар илүү ил тод болж, гэрээний чанар, хэрэгжилтэд олон нийт, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих боломж бүрдэв.

Гэрээний мэдээллийн цахим санг УУХҮЯ, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн хамтран хоёр жилийн хугацаанд бүрдүүлжээ.

Ажлын хэсгийн гишүүд

Дээрх санд Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хөрөнгө оруулагч, Засгийн газрын түвшинд байгуулдаг гэрээнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээ ч багтсан юм байна.

Цаашид гэрээний тоо өснө гэж найдаж байгаагаа төслийг хэрэгжүүлэгчид онцлов. Учир нь энэ салборт олгосон тусгай зөвшөөрлийн тоо 3000 давсан. Тэгсэн атлаа орон нутгийн түвшинд байгуулсан ердөө 150 гэрээг нээлттэй болгожээ. Зарим ААН аймгийн удирдлагатай, зарим нь сум, бүр багийн даргатай ч гэрээ байгуулсан тохиолдлууд байжээ.

Иргэд, судлаачид хайсан мэдээллээ хурдан олдог байхын тулд Монгол Улсын газрын зургийг гэрээний сантай холбосон. Та Өмнөговь аймгийн газрын зураг дээр дарахад энэ аймгийн бүх сумдын гэрээний жагсаалт гарч ирнэ. 

Цаашид орон нутгийн гэрээний загварыг ягштал мөрдүүлэх шаардлага байгааг өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцогчид онцолсон юм. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт”, “Эрдмин”, “Ачит-Ихт” гэх мэт томоохон төслийн гэрээнүүд нээлттэй мэдээллийн санд багтаагүй байгааг шүүмжлэв. Иймд байгуулсан гэрээгээ ил тод болгоогүй бол ямар албан тушаалтанд хариуцлага тооцох талаар “Транспэрэнси интернэйшнл-Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр лавлаж байв.

Тэрээр Азербайжаны сайн жишээг онцлон, тус улсад тусгай зөвшөөрөл олгохдоо л эцсийн эзэмшигчийг олон нийтэд зарладаг. Ингэснээр тухайн төслийг улстөржүүлдэггүй. Уул уурхай дагасан хардлага сэрдлэг ч буурдаг гэсэн юм.   

УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Лхамжав: “Уул уурхайн салбарт хэрэгжиж буй гэрээнүүдийг ил тод байршуулан, олон нийтэд дэлгэхэд хуулийн ямар үндэслэл байна гэдгийг бид хамгийн түрүүнд судалсан. Үндсэн хуулийн 6.11-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажилагааны мөрийн хөтөлбөрт ил тод байдлыг хангана гэж заасан” гэв.

Нээлтэй нийгэм хүрээлэн систем хөгжүүлэлтийг гардан гүйцэтгэжээ. Гэрээний санд гэрээг бүрэн эхээр нь байршуулснаас гадна эрдэс баялгийн салбарт байгуулдаг нийтлэг гэрээний загварууд, тухайн төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, гэрээний хэрэгжилтийн протокол, хуулийн нэр томьёоны тайлбарууд, эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжууд зэргийг ч байршуулжээ.

Иргэд, судлаачид хайсан мэдээллээ хурдан олдог байхын тулд Монгол Улсын газрын зургийг гэрээний сантай холбосон аж. Та Өмнөговь аймгийн газрын зураг дээр дарахад энэ аймгийн бүх сумдын гэрээний жагсаалт гарч ирнэ. Мөн алт, зэс гэх мэтээр төрлөөр нь хайвал алтны хэчнээн гэрээ байгуулсныг ч унших боломжтой.

Гэрээний нээлттэй санг манай улсад анх удаа бий болгоход орон нутгийн гэрээг олж, байршуулах нь ихээхэн цаг үрсэн, гар ажиллагаатай байсныг төслийг гүйцэтгэгчид тайлбарласан юм. Иймд цаашид аймгийн ЗДТГ бүх сумдынхаа гэрээг нэгтгэн, www.iltodgeree.mn  цахим хуудсанд өөрсдөө байршуулж байх үүрэг хүлээжээ.

ГЭРЭЭ ИЛ ТОД БОЛСОН Ч ГЭРЭЭНИЙ ЗАРИМ ЗААЛТ НУУЦ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

Уул уурхайн томоохон төслүүдийн цаад эзэд буюу эцсийн өмчлөгч хэн бэ гэдэг асуултыг олон нийт асуух болсон. Хэдийгээр 400 орчим гэрээг нээлттэй болгосон ч гэрээний зарим заалт нууц хэвээр байна. Жишээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний тоо болон олборлосон газрын тосыг талууд (ААН болон Засгийн газар) тус бүр хэдэн хувиар эзэмшдэг зэрэг нь нууц байгаа юм. Учир нь эдгээр заалтыг ил болгохын тулд заавал нөгөө талаас албан бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай.

Иймд газрын тос олборлогч ААН-үүд рүү албан бичиг илгээсэн байна. Одоогоор манай улсад Газрын тосны бүтээгдэхүүн хуваах 28 гэрээ хүчин төгөлдөр байна.           

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан