gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хонгор суманд мөнгөн ус, цианит натри асгасан хэрэгт хоёр хятад иргэн л яллуулах нь ээ

Нийгэм
2008-07-18
0
Twitter logo

Дархан-Уул аймгийн Хон­гор суманд мөнгөн ус, цианит натри асгаж, хүн мал, газрын хөрс хор­дуулсан гэх есөн хүнд хол­богдох хэргийн анхан шатны шүүх хурал дөрөв­дүгээр сарын 2-нд болсон билээ. Шүүх ху­ралд шүүг­дэгчээр Хонгор сумын Засаг дарга асан Б.Бат­наран, "Мич" компанийн захирал Б.Бат­болд, химийн хорт бодис хууль бусаар оруулж ирсэн БНХАУ-ын ир­гэн Ша Мин Зи, Ге Зүн Гү, Чен Вен Жан болон тэдгээр иргэ­дийг "Мич" ком­панид зуучилж өгсөн Б.Тун­галаг, хүү Э.Оргил нар орсон юм. Харин хохи­рогчоор Хон­гор сумын 236 иргэн оролц­сон юм. Мөн Засгийн газар, Дархан-Уул аймаг, Хонгор сумын Засаг даргын Тамгын газар хохи­рогчоор тогтоогдож шүүгдэгч­дээс 130 сая төгрөг нэхэм­жил­сэн юм.

Энэ хэргийн улсын ял­лагчаар Н.Мөнхцэцэг орол­цож байсан билээ. 
Дархан-Уул аймгийн шүүгч Ё.Ризаанаар дар­га­луулсан шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж БНХАУ-ын иргэн Го Зүн Гүд долоон жил 10 хоног, Ша Мин Зи, Чен Вен Жан нарт долоон жил нэг сар хорих ял оногдуулсан юм. Мөн "Мич" компанийн захи­рал Б.Батболдод зургаан жил зургаан сар хорих ял оног­дуулж, дээрх дөрвөн хүнээс 27 сая төгрөгийн эд зүйлсийг нь хураан авах ял оногдуул­сан. Харин хэрэгт хамсаат­наар оролцсон гэх Г.Тунгала­гаас 13 сая, Э.Оргилоос до­лоон сая төгрөг гаргуулах шийдвэр гаргажээ. Шүүгдэг­чид энэ шийдвэрийг эсэр­гүүцэн давж заалдах шатны шүүхэд гом­дол гаргасан бай­на. Давж заалдах шатны шүүх уржиг­дар Дархан-Уул аймгийн шүү­хэд болж өн­гөрлөө.

Давж заалдах шатны шүү­хийн шийдвэрээр Ша Мин Зи, Го Зүн Гүд нарт оноосон долоон жил хорих ялыг гурван жил болгон өөрчилжээ. Мөн Чен Вен Жанд оноосон ялыг хэрэгсэхгүй болгожээ.

Үүгээр зогсохгүй Б.Тунга­лаг, Э.Оргил нарт оноосон мөнгөн торгуулийг хэрэгсэх­гүй болгосон байна. Харин "Мич" компанийн захирал Б.Батболдод анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн хорих ялыг хэрэг­сэхгүй болгож, 11 сая 340 мянган төгрөг гаргуулах шийд­­вэр гаргалаа. Гэхдээ түүний шоронд хоригдсон 150 хоногийг мөнгөн торгууль төлсөнтэй дүйцүүлсэн юм. Ингээд Б.Батболд мөнгөн төлбөр төлөхгүйгээр болов.

    Хонгорыг хордуулсан гэх эзэнгүй болсонд гомдолтой байна
Шүүх хуралд хохирогчоор оролцсон зарим иргэдээс шүүхийн шийдвэрт хэрхэн хандаж буйг нь лавлалаа. Хонгор сумын иргэн Б.Мөнх­бат  "Мөнгөн ус, цианит оруул­сан гол эзнийг нь олоо­гүй. Цаад эзэн нь "Тан Лүн" гэдэг компанийн захирал гэ­сэн. Гурван хятад ажилчинд ял тулгаж байгаа нь буруу. Мөн химийн хорт бодис оруулж ирэх нөхцөлийг нь бүрдүүлсэн ах дүү Батнаран, Батболд нар ямар ч хариуц­лага хүлээхгүй байгаа нь шударга биш санагдлаа. Би­дэнд шүүх хурлын товыг зар­лаагүй. Өглөө нь мэдээд л яарч, сандран, машин хөлс­лөөд очсон.

Манай суманд байдал улам л хүндрээд байгаа. Уржигдархан 10 гаруй хонь гэнэт бөөнөөрөө үхлээ. Но­хой, гахай галзуурсан. Хү­мүүсийн биеэр юм туурдаг, бөөлждөг, халуурдаг нь яг хэвээрээ. Бид үнсэнд хаягд­сан шалж шиг л боллоо. Эцэст нь 2000 гаруй хүнийг хор­дуулсан эзэн байхгүй бол­сонд гомдолтой байна" гэсэн юм. Мөн тус сумын иргэн Ш.Саранцэцэг "Манай су­мынхан хаана, хэнд хан­дахаа мэдэхээ болиод бай­гаа. Ду­лаараад, мал амьтан бөө­нөөрөө үхээд эхлэхээр нь Улаанбаатарт очиж хэвлэ­лээр мэдээлье гэтэл яваад байх зардал алга. Боломжтой нэг нь нүүгээд, боломжгүй нь малаа үхүүлээд, өөрсдөө хордоод л байж байна" гэж ярилаа.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан