gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ахмад нь Д.Дэмбэрэл, бага нь Ж.Сүхбаатар

Улс төр
2008-07-17
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-07-17

Сонгуулийн дүн будлиантай болсон гэж маргаж буй хэдий ч хууль журмаа эрхэмлэх нь нам, улстөрчдийн үүрэг билээ. Ер нь тэгээд огт хэл амгүй сонгууль Монголын ойрын түүхэнд байсангүй.

АН бойкот зарлаад байгаа ч шинээр сонгогдсон УИХ-ын 66 гишүүн тангарагаа өргөх байх. Хуульд заасан хугацаа ч дөхлөө. Тэгэхээр сөрөг хүчний сүүлийн үеийн алхмыг түр зуурын улстөржилт гэж найдъя. Одоо харин шинээр байгуулагдах Парламентын талаар бяцхан "статистик" бэлтгэснээ сонирхуулъя.

Анхдугаар чуулганыг туршлагатай парламент ч Д.Дэмбэрэл гуай нээж таарна. Чуулганыг гишүүдээс насаар хамгийн ахмад нь нээдэг хуультай. Тэр-бээр энэ жил 67 насны босгыг алхаж буй. 2008-2012 оны УИХ-д залуучуудын төлөөлөл хангалттай байх аж. 38 хүртэлх насны есөн залууд сонгогчид итгэл дайжээ. Тэднээс хамгийн залуу нь Ж.Сүхбаатар юм байна. Дархан-Уул аймгаас сонгогдсон тэрбээр энэ жил 33 настай ч СЕХ-ны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажиллаж, олонд танигдсан гэж хэлж болно. Нэр дэвшихийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан болохоор балчирдаад байхгүй болов уу. Есөн залуугаас Л.Гантөмөр, Г.Занданшатар нар Парламентын гишүүнээр улиран сонгогдлоо.

Сонгууль хүүхнүүдэд нэлээд халгаатай боллоо. 60 гаруй бүсгүй нэр дэвшсэнээс ердөө гурвыг нь Их Хуралд илгээжээ. ИЗН-ын дарга С.Оюун, МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Д.Арвин, Д.Оюунхорол нар жендерийн тэгш байдлын талаар эрчүүдтэй дөрвөн жил "үзэлцэх" байх. Д.Арвин, С.Оюун нар гурав дахиа сонгогдсон бол Д.Оюунхорол 2000-2004 онд төр түшилцэж явсан туршлага бий.

Мэргэжлийн хувьд төрийн бодлогыг тодорхойлоход энэ удаа инженерүүд илүү оролцоотой байх бололтой юм. 76-гийн 27 нь төрөл бүрийн салбарын инженер юм байна. Харин парламентын хөгжилд хамгийн их хэрэгтэй гэгддэг хуульч, эрх зүйч ердөө 15-хан аж. Эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэн нь 21-үүлээ юм байна. Бизнесийн талбараас төрд орж ирсэн эрхэм 13 байна. З.Алтай, Ц.Элбэгдорж хоёр бидний мэргэжил нэгтнүүд. 2004-2008 оны гишүүдээс 35 нь суудлаа хадгалж үлдэх бололтой. Аймаг, дүүргийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан таван хүн парламентын босгоор алхах нь.

Э.Төр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан