Манай агаарын тээврийн өрсөлдөөн улам ширүүсч эхэллээ. Энэ зах зээлийн хамгийн эрэлт өндөр Сөүл, Улаанбаатарын чиглэлд шинэ тоглогч нэмэгдэж, БНСУ-ын Asiana Airline компани нислэг үйлдэх эрхээ өнгөрсөн долоо хоногт авсан юм. Тэгвэл энэ салбарын цаг үеийн анхаарал татсан асуултад Иргэний нисэхийн ерөнхий газрын (ИНЕГ) дарга Л.Бямбасүрэнгээс хариулт авлаа.
-Монгол руу нислэг үйлдэх гэж буй Asiana Airline компани БНСУ-аас холбогдох байгууллагаас эрхээ авлаа. Харин Монголын талаас ямар шаардлага тавьсан вэ?
-Монгол улс өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Ингэснээр хоёр тал олон жил хэлэлцсэн зарим чиглэлээр тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, хоёр талаас нислэг болон зорчигчдын тоогоо уялдуулахаар болсон. Хэдийгээр Монгол, Солонгос улс агаарын харилцаанд тэгш оролцох эрхтэй ч 2018 оны байдлаар манай улс 29 мянган зорчигчоор дутуу тээвэрлэлт хийв.
ИНЕГ-аас МИАТ-ийг гадаадын эдгээр компанитай өрсөлдөхүйц хэмжээнд дөхсөн гэж үздэг.
Үүнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр талаас долоо хоногт тус бүр 2500 зорчигч тээвэрлэхээр боллоо. Монголын тал жижиг онгоцоор тээвэр хийж буй учраас долоо хоногт 11, Солонгосынх есөн нислэг үйлдэхээр тохирсон.
БНСУ-ын агаарын тээврийн зохицуулалтаар долоо хоногт зургаагаас дээш нислэг үйлдэж буй чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгч оролцох боломжтой.
Энэ хүрээнд Өмнөд Солонгосоос сонгон шалгаруулалт зарласан нь өнгөрсөн долоо хоногт дуусаж, тус улсын агаарын тээврийн хоёр дахь том компани болох Asiana Airline шалгарсан байна. Монголын талаас тус компанид аюулгүй байдал болон бусад дүрэм журмын шаардлага тавьсан.
-Шинэ тоглогч нэмэгдэж буй нь агаарын тээврийн зах зээлд хэрхэн нөлөөлөх бол. Олон нийтийн дунд тийзийн үнэ буурах хүлээлт үүсчихээд байна?
-Олон нийт хоёр өнцгөөр харж байна. Нэгдүгээрт, гадаадын том компани нислэг үйлдэж эхэлснээр Монголын МИАТ чирэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр Сөүлийн чиглэлд гурван компани ниссэнээр тийзийн үнэ буурах нөхцөл бүрдэх хүлээлт бий.
ИНЕГ-аас МИАТ-ийг гадаадын эдгээр компанитай өрсөлдөхүйц хэмжээнд дөхсөн гэж үздэг. Тиймээс толгойгоо илүүлээд суух бус зоригтой өрсөлдөх хэрэгтэй гэсэн байр сууриас хандаж байна. Харин энэ салбарын өрсөлдөөнийг шударга, эрх тэгш байлгахад бид анхаарна.
Харин агаарын харилцааны хэлэлцээрээр хоёр талаас тус бүр 2500 буюу нийт 5000 зорчигч долоо хоногт тээвэрлэхээр тохирсон.
МИАТ компани одоогоор Boeing загварын долоон онгоцтой болоод буй. Энэ онд гурван онгоц хүлээх авахаас эхнийх нь өнгөрсөн сард Монгол улсад буусан. Мөн Монгол, БНСУ-ын талаас тэгш буюу 2500 зорчигч тээвэрлэхээр болсон нь МИАТ-д боломж олгож буй. Жилийн 1-6 дугаар сар болон 10-12 дугаар сард Сөүл, Улаанбаатар чиглэлийн суудлын эрэлт ойролцоогоор 3000-д хэлбэлздэг.
Харин агаарын харилцааны хэлэлцээрээр хоёр талаас тус бүр 2500 буюу нийт 5000 зорчигч долоо хоногт тээвэрлэхээр тохирсон. Тиймээс суудал ашиглалтаа нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлийн Korean air, Asiana Airline, МИАТ өрсөлдөж таарна.
Аль нь илүү марктенгийн бодлого хэрэгжүүлж, үнийн ухаалаг арга хэрэгсэл ашиглана, тэр компани суудал дүүргэлтээ нэмэгдүүлнэ. Ингэснээр үнэ хүссэн хүсээгүй буурна. Солонгосын зах зээлд ч буурна, Монголд ч хямдарна.
- Өнгөрсөн жилд ИНЕГ дамжин өнгөрөх тээврээс 167.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн.
- Астана, Улаанбаатарын чиглэлд Казахстаны SCAT Airlines компанид нислэг үйлдэх эрх өгөөд удаагүй байна.
- Монгол, Солонгос харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр талаас долоо хоногт тус бүр 2500 зорчигч тээвэрлэхээр боллоо.
Үүнээс гадна Миат компани БНХАУ-ын Гуанжоу чиглэлд нислэг үйлдэх эрхээ авсан. Мөн Шанхай чиглэлд нислэг нээхээр нисэх буудлын цагийн хуваарь авахаар зорьж байна. БНХАУ-ын томоохон нисэх буудлуудад цагийн хуваарь авах нь амаргүй байдаг. ИНЕГ-аас чадах бүхнээр дэмжлэг үзүүлж байна.
-Казахстаны агаарын тээврийн компани Монгол руу нислэг үйлдэх хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авсан уу?
-Астана, Улаанбаатарын чиглэлд Казахстаны SCAT Air lines компанид нислэг үйлдэх эрх өгөөд удаагүй байна. Бид шалгалтын үйл ажиллагаа явуулаад, нислэгийн аюулгүй байдлыг хангасан гэж үзсэн учраас зөвшөөрөл олгосон. 18 онгоцтой энэ компани Монгол улсад мягмар болон баасан гарагт нислэг үйлдэнэ. Түүнчлэн хэд хэдэн компани Монгол руу нисэх хүсэлт ирүүлсэн.
-Хөшигийн хөндийн нисэх буудлын бэлтгэл хэрхэн үргэлжилж байна вэ?
-Хөшигийн хөндийн нисэх буудлын онгоц хүлээн авах болон навигацийн тоног төхөө рөмж бэлэн болсон. Өдгөө Японы менежментийн багтай хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ Үндэсний хөгжлийн газарт ид үргэлжилж байна. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх долдугаар сар гэхэд нисэх буудлын нээлт хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ хоёр талын хэлэлцээний түвшнийг харахад эргэлзээ дагуулсан зарим зүйл бий. Нээлтийн хугацааг Японы тал бага зэрэг хойшлуулж магадгүй.
-Дамжин өнгөрөх тээврийн тоо болон орлогын энэ оны төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-Дамжин өнгөрөх тээврийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр байна. Энэ нь Монгол улс өнгөрөлтийн нислэгийн аюулгүй байдлыг хэр хангаж буйн илрэл. Өнгөрсөн жилд ИНЕГ дамжин өнгөрөх тээврээс 167.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2019 онд ч гэсэн энэ үзүүлэлтээ ахиулахаар төлөвлөж байна.